Зурагт номоороо олон улсад нэрд гарсан QA INTERNATIONAL нь Канадын хэвлэлийн компани юм. Бид хамтран Өврийн зурагт монгол-англи толь,Таван хэлний зурагт толь, Халаасны зурагт монгол-англи, монгол-орос, монгол-солонгос, монгол-хятад толь, Britannica Монгол хэлний тайлбар толь номуудыг хэвлүүлснийг уншигчид санаж байгаа. НЭПКО хэвлэлийн газар, QA INTERNATIONAL хамтран Монгол-Англи-Уйгуржин бичиг бүхий зурагт толь бүтээлээ. Энэхүү бүтээл бол үндэсний бичиг соёлоо дээдлэн сэргээх хөдөлгөөн өрнөж байгаа өнөө үед уйгуржин үсгээр гарч буй анхны зурагт толь юм.

Толийн үндэс нь QA INTERNATIONAL компанийн бүтээсэн The Mini Visual Dictionary бөгөөд энэхүү номонд 5,000 гаруй өнгөт зурагт дээр 13,500 гаруй үгийг монгол, англи хэлээр болон уйгуржин бичгээр бичжээ. Ийнхүү толь ашиглагч тухайн зүйлийнхээ зураг дүрсийг үзэн таньж, монгол, англи болоод уйгуржин бичгээр нэршлийг нь тогтоох давхар ач холбогдолтой юм. Тиймээс орчуулгын гэхээсээ хоёр хэл дээрх, түүнчлэн уйгуржин бичгийн толь билээ. 

Монгол нэршлийн санг орчуулагч, хэлний мэргэжилтэн, янз бүрийн салбарын эрдэмтэн судлаач, түүнчлэн жирийн ард иргэд оролцон бүрдүүллээ. Ийм учраас тус толь мэргэжлийн явцуу хүрээний нэршил, хадмал орчуулга гэхээс илүүтэйгээр бичгийн болон ярианы хэлэнд гарч буй хөгжил, дэвшил, шинэ үзэгдлийн гэрч болж байна.

Энэхүү гайхамшигт толь бичгийн үзүүлэх, нэрлэх, тайлбарлах гэсэн гурван үндсэн зорилт нь өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй нийгэмд улам бүр ач холбогдлоо өгсөөр байна. 


500 сэдэв

Одон орон 

Дэлхий

Ургамал

Амьтан

Хүний бие

Хүнс, гал тогоо

Байшин

Гарын доорх багаж, цэцэрлэгжүүлэлт

Хувцас

Гоёл чимэглэл, хувийн хэрэглэл

Урлаг, уран барилга

Харилцаа холбоо

Албан тасалгааны хэрэгсэл

Зам, тээвэр

Эрчим хүч

Шинжлэх ухаан

Нийгэм

Спорт, тоглоом