Долгион гэдэг нэрийг сонсоод хүн бүрийн толгойд “Инээмсэглэл”-ийн Долгион л буудаг байсан үе бий. Харин өнөөгийн нийгэмд “Блүүмберг” гэсэн тодотголтой Долгион өөрийн гэсэн орон зайгаа нэгэнтээ эзэлжээ. Харамсалтай нь бараг инээдэггүй, эрвээхий зангиатай энэ залуугийн стилийг хүн бүр ойлгогддоггүй шиг түүнийг дагах “гуншин” нь ч байнга эерэг байдаггүй. Боловсролтой, орчин үеийн төлөөлөл гэж харах нэгэн байхад хүний гар хөл, эсвэл өөрөө олигарх гэж хэлэх хэсэг ч бас бий. Жинхэнэ жентэлмэн залуу гэжтодорхойлжболох ч, их зантай гэж хэлэх хүн бас л байгаа. Гэхдээ хүн бүр түүнийг тодорхойлохдоо ЗЭВҮҮН гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ нь дуу цөөнтэй, юм ярихаараа хүнд худлаа таалагдах гэхээсээ илүү зэвүүг нь хүргэх юм хэлдэгтэй ч холбоотой байж магадгүй. Хэвлэл мэдээлэлийхний хувьд “хэзээний л Долгион” учраас салбарынхан нь өнөөгийн томзахирал биш мэдээ уншдаг “жоохон хүүхэд” байхдаа ч ийм ЗЭВҮҮН байсныг нь мэддэг юм. Өнөөдрийнхшигээ Давосын эдийн засгийн форумыг хөтлөнангли хэлээрээ гайхагдах хэмжээндээ хүрээгүй, акценттэй залуу байхдаа ч тэр ийм л өөртөө итгэлтэй, зэвүүндүү нөхөрбайсан. Магадгүй эргэн тойрныхон нь түүнийг юу гэж хэлэх нь хамаагүй урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрнэ гэсэн бат итгэлтэй байсан болохоор тэр бусдад тийм ЗЭВҮҮН харагддаг байсан байх. Тэр зорилгодоо ч хүрсэн. Английн Bradford-ын их сургуулиас Аюулгүй байдлаар бакалаврын зэрэг авч, Бээжингийн их сургуульд менежментээр магистр хийснийх ньдараа хэн ч Долгионы боловсролыг хөндөхөө больсон. Мөн саяхан Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант болсон байна лээ. Мөнгөтэй хүнд гаднын их сургуулиас диплом авахад амар болсон энэ цаг үед Долгионд эрдмийн зэргүүд нь амар олдоогүй ээ. Хорин дөрөвдүгээр арван жилийг дүүргэсэн тэрбээр зээл авч Их Сургуульдаа сурсан гэдгийг нь тэр бүрий хүнмэддэггүй юм. Олон жилийн дараа ажлаар Англид зорчоод, буудалласанбуудлынхаа тагтнаас оюутан цагтаа унтаж байсан модон сандлыг хараад зогсож байсныг нь мэдэх хүн бүр ч цөөхөн биз. Өнөөдөр хүн бүрийн мэддэг болсон Долгион маш урт замыг туулж байж энэ нийгэмд өөрийн орон зайгаа эзэлсэн. Тиймээ, тиймээс л тэр ЗЭВҮҮН залуу. Тэр тавьсан зорилгодоо ямар ч байсан хүрдэг зэвүүн залуу. Харин түүний тавьсан дараагийн зорилго нь үнэхээр эх орноо хөгжүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, ард иргэдэд хэрэгтэй зүйл хийх мөн үү. Долгион урдаа бусдын төлөө ийм зорилго тавихаар залуу мөн үү.

Гаднын хэвлэл Монголын сэтгүүл зүйн салбарт хүч түрэн орж ирсэн түүх

“Блүүмберг”-ийн Долгион бас өөрийнхөө Монголд нутагшуулсан “Форбес”-оороо овоглоддоггүй нь учиртай. Монголын сэтгүүлийн зах зээл маш жижигхэнээс гадна голцуу шар мэдээлэлтэй нь л хүний нүдэнд өртдөг. Үнэхээр л овоож оцойтлоо ашиг олдоггүй юм бол яагаад “Форбес”-ийг оруулж ирсэн юм бэ гэдэг зүй ёсны асуулт төрнө. Сонгуулийн сунгаа эхлэхээс жил хагасын өмнөТөв аймгын Угтаалцайдам сумын арван жилдэнэ сэтгүүлийннэрэмжит өрөө “мэндэлжээ”. 

“Хүсэл мөрөөдөл, боловсрол гэдэг хоёр хос далавч. Монголын хүүхэд залуус тэмүүлэх хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж энэ сэтгүүлийг Монголдоо оруулж ирсэн. Хэзээ нэг өдөр та нарын зургийг “Форбес”-ийн нүүрэн дээрээс харна гэж итгэж байна” гэсэн түүний зурвас “Форбес”-ийн нэрэмжит хүүхэд хөгжлийн өрөөний ханан дээр байдаг юм байна лээ. 

“Форбес” болон “Блүүмберг” Монголд орж ирэхэд зөвхөн нэр төдий орж ирээгүй юм. Орж ирэхдээ Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ стандарт нэвтрүүлсэн. Мэдээ мэдээллийн стандарт гэхээсээ илүүтэй би ажилчдын ажиллах, хөдөлмөрлөх нөхцлийн стандартын талаар яримаар байна, учир нь би үүнд хамгийн их талархаж явдаг. Голцуу бизнес эрхлэгчидтэй ажилдаг учраас “Блүүмберг”-ийн зар сурталчилгааны үнэлгээ бусдаас өндөр гэвч, уг орлогын дийлэнх хувь нь алдагдалтай ажилладагсонин, сэтгүүлээ дэмжихээс гадна ажилчиддаа зориулагддаг. Өнөөдөр “Блүүмберг”,“Форбес”, “ЗГМ” сонин шиг тав тухтай, тохилог ажиллах орчинтой хэвлэл мэдээллийн байгууллага, газар байхгүйгээс гадна энд дөнгөж ажлын гараагаа эхлээдорон байртай болсон олон арван хүн бий. Онцлог нь Долгион захирал энэ тухайгаа олон нийтэд хэзээ ч зарлаж байгаагүй ээ. Анхнаасаа эхлэн Долгионтой байсан сэтгүүлчид өнөөг хүртэл түүнтэй хамт байсаар цугтаабараг арван жилийн нүүрийг үзэх гэж байгаа.

Компанийн үйл ажиллагаа тэгээсээ эхэлж байх үеэс хамт зүтгэсэн сэтгүүлчийнх нь хүүхэд хавдраар өвчлөх үед хүүхдэээ мчлүүлэх боломжоор хангаад зогсохгүй,дахиад нэг ч хүүхэд энэ өвчнөөр битгий өвдөөсэй гэсэн сэтгэлээр хавдар, утааны эсрэг нийтлэл, бодлогын “дайн”-аа “Блүүмберг”, “ЗГМ”, “Форбес”-оорэхлүүлсэн юм. Та бид телевизийн дэлгэц, төв талбайн урд байх ХХБ-ны хананы том лед дэлгэцээр хүүхдийн эндэгдэл, хорт хавдрын талаар цуврал хэдэн сарын турш гарсныг санаж байгаа биз ээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бие биеийхээ боловсон хүчинг бэлтгэх дамжаа мэт болсон энэ цаг үед англи хэл, эдийн засгийн мэдлэгтэй залуус нь хамт байсаар байгаа нь нэгнийг өгүүлэх биз ээ. УИХ-ын сонгуульд нэр дэвших болсонтой холбоотойгоор “Блүүмберг” телевизээрээ Долгион өөрийгөө болон бусад бүх нэр дэвшигчдийг суртчилахгүй ээ гэж зарласан нь хамт олондоо, өөрт нь итгэсэн хүмүүсдээ, мэргэжилдээ хайртай, тэднийг хамгаалж, өөрийнхөө эрх ашгийн өмнө тавих чадвартай хүн гэдгийг харуулсан байх аа.

Долгион ба эмэгтэйчүүд

“Засгийн Газрын Мэдээ” сонин хагас нүцгэн хүүхний зураг тавьдаг гэдгээрээ “алдартай” болж байгаа ч, хэн ч нийтлэлийн бодлогыг нь тулж хардаггүй бололтой юм.Эмэгтэй гишүүд, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах талаас хамгийн их дуугарч байгаа сонин бол ЗГМ. Эмэгтэй хүн нүцгэлмээр байна уу, улс төрд ормоор байна уу энэ нь тухайн хүний эрх. Энэ эрхийг нь дэмжиж, сонголт хийх боломжийг нь бий болгох нь феминизм буюу эмэгтэй хүнд ээлтэй нийгэм шүү дээ. Магадгүй эрэгтэй, эмэгтэйн аль аль нь сонинд гараад байхад зөвхөн эмэгтэйг нь харж, хараагаадбайгаа нийгэмд нь асуудал байгаа байх. 

“Засгийн Газрын Мэдээ” сонин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж бичсэн сэтгүүлчдийг хүний, өөрийн гэлтгүй урамшуулж, жендерийн тэнцвэртэй байдлыг хадгалах бодлогыг хэвлэлийн салбарт нэмэгдүүлсэн нь үнэн. “Форбес” зөвхөн эмэгтэй захирлуудад зориулсан дугаарууд гаргасныг уншигчид сайн санаж байгаа нь лавтай. Түүнчлэн Монголын эмэгтэй захирлуудын форумыг анх удаа зохион байгуулж, тэдний ажил, бизнесийг үнэтөлбөргүй сурталчилахаасгадна тулгардаг өвөрмөц асуудлууд, бэрхшээлийгнь нийгэмдмөн л анх хөндөн гаргаж ирсэн байдаг.. Энэ чинь лэмэгтэйчүүд, эхчүүдийг гэсэн сэтгэл, зүтгэлтэй Долгион шүү дээ.


Долгион гэж хүн тэгэхээр яг хэн бэ?

Төдийлэн хүн бүртэй нээлттэй яриад байдаггүй болоод ч тэр үү, олны танил энэ эрхмийг хувь хүн талаас нь мэдэх хүн цөөхөн. Хэзээ ч өөрийнхөө хувийн амьдралын тухай ярьж, гэр бүлээ ч бусдад ил гаргаад байдаггүйучраас янз бүрийн “үлгэр” зохиоход бүр ч амар болдог биз. Залуу насандаа хүүтэйгээ нэг л удаа рекламанд тоглож царайг нь харуулж байсныг нь санадаг. Тэр бусдаджишиг болсон сайн аав, сайхан эр хүн. Гэхдээ үүнийгээ батлахын тулд заавал хүн бүрт зар тарааж, жүжиг тоглох хэрэггүй ээ. 

Тэр үнэнч найз. Магадгүй дэндүү үнэнч. Тийм болохоор л өнөөг хүртэл зарим нэг хорссон хүмүүст хэн нэгний “утсан хүүхэлдэй”,гэж хэлүүлээд явж байгаа байх. Удирдаж байгаа хэвлэл мэдээллийн компаниудад нь зээл өгч, хувьцааг нь эзэмшдэг компани, хүнтэй холбогдохдоо хэзээ ч цагийн хэцүүг мэдэрч, андын зангаа тавиагүй ээ. Зарим нэг хүн үүнийгүнэнч байдал гэж харна. Харин түүнийг хамгийн сайн мэддэг минийхувьд Долгион бол зүйрлэвээс Титаник сөнөж байхад бусдыг тайвшруулж, бусдад амь гарах боломж олгохын төлөө тавцан дээр хөгжим тоглоод үлдэхгарийн таван хуруунд тоолох цөөн хүний нэг гэж хэлнэ. “Блүүмберг”-ийн захирал, тэрбумтанМайкл Блүүмбергээс эхлээд дэлхийн цуутай хүмүүстэй хамтарч ажиллахаас гадна тэдний итгэлийг хүлээсэн, түнш нь болж чадсан хүн үнэхээр хаана ч хэний ч итгэл дааж чадна гэсэн үг. Дэлхийн брэнд “Блүүмберг”, “Форбес” компаниуд хэн нэгэнд биш зөвхөн Монголын Долгионд итгэж ажилладаг. Дэлхийд цуутай, хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг энэ компаниуд Монголоос ашиг олох гэхээсээ илүү тэдний хамгийн үнэт капитал болсон нэр төрийг ньөндөрт өргөн,унагалгүй авч явах чадвартай энэ залууд итгэсэн хэрэг. Нэр төртэй яваа нэгнээ адалдаг өнөө цагийн өнгө, давалгаахэрхэн тойрчөнгөрөх билээ. Түүнийг тойрсон хар хор, гүтгэлэг бишгүй нэг.Энэ их гүтгэлэг дунд Долгион хэнтэй ч хэрүүл зарга хийж явсангүй, нэрээ төрөө аварна, цэвэрлэнэ гэж шүүх цагдаа болж гүйсэнгүй. Цөхөрч, гомдоодзарим нэгэн шигэх орноо орхиж яваад, хаа нэг газар тухалсангүй ээ! Тэр ёстой л “Жингийн цуваа явж байдаг, жингэр ноход хуцаж л байдаг” гэсэн зарчмаар элдэв хов живийг үл тоож хандана. Энэ чинь л нөгөө ЗЭВҮҮНДолгион. Гэхдээ Монголоор оролдвол эсрэгээр байж чадах жинхэнэ ЗЭВҮҮН залуу.