Зандаахүүгийн Зи Энхболд
Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар урьд нь хэн хэн ажиллаж байсныг эргээд нэг санах гэж оролдоод үз дээ.
Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар урьд нь хэн хэн ажиллаж байсныг эргээд нэг санах гэж оролдоод үз дээ. Зандаахүүгийн Энхболдоос өмнө ийм албан тушаал ер нь байсан уу, үгүй юу?!?
Тамгаа аваад зугтсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн өрөөний цоожийг хөрөөдөн орж байсан 30 настай, хэн ч “танихгүй” жижигхэн залууг өдгөө бүгд андахаа больжээ. Улстөрчийн жимээр тасралтгүй өгсөж ирсэн З.Энхболдыг өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болоход “доошоо” орлоо гэцгээсэн. Гэвч тэр удалгүй хэн бэ гэдгээ харуулсан юм. З.Энхболд хэзээд З.Энхболд байсаар ирсэн. Олон нийтийн түүнд хайрласан “Зи” хэмээх хоч хатуу чанд, хэнд ч аван саван гартахгүй, хоржоонтой, тэр чинээгээрээ “хорон” улстөрч гэдгийг хоёрхон үсгээр дэлгэрэнгүй харуулдаг. УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгалан нэгэн чуулганы хуралдаан дээр “Энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн хориг уу, Тамгын газрынх нь даргын хориг уу” хэмээн асууж байлаа. Ерөөс энэ улс хэдэн ерөнхийлөгчтэй болчихов гэдэг асуулт байнга гарах болов. Гэхдээ сарын өмнө Монгол Улсын ерөнхийлөгч өөрийнхөө мэдлийн сонингоор дамжуулан Тамгын газрын даргадаа “жавтий” хүртээсэн билээ. Х.Баттулга өөрт нь түшиг болж яваа Тамгын даргаа “дагах”-аас гадна “дарж” чадна гэдгээ харуулсан үзүүлбэр ч юм бил үү, хэн мэдлээ. Ямартай ч З.Энхболд улс төрийн хүрээнд нөхөрлөсөн хүндээ нөмөртэй, сөрсөн хүндээ өргөстэй улстөрч. Өнөөдрийн улс төрд МАН-ын “32-ын”, “33-ын”, “АН” бас “Жэнко+Зи” гэдэг бүлэглэлүүд хүч үзэж байна. Түүн дотроо “Жэнко+Зи” бүлэглэл эрхзүйн боломж багатай боловч нөлөөллийн хүрээг нь чамлаж болохооргүй институц. Ерөнхийлөгчийн тамгын газар, түүний дарга дарга улс төрийн амьдралд жин дарж болдгийг харуулсан нь З.Энхболдын хувь чанартай салшгүй холбоотой.
Батбаяр
Зочин
SKYLITE
Benz
kkk
Зочин
Захиалгаар бичсэн үү.
мгл
Зочин
Зочин
Иргэн
зочин
Ganaa
Батбаяр сэтгүүлчид