Үзчихмээр кино
Swan Song Finch Dont look UP Tigers
Swan Song (apple tv+)
79 дахь Алтан бөмбөрцөг кино фестивалийн шилдэг эрэгтэй гол дүрийн номинацад өрсөлдөж байгаа Swan Song (Хунгийн дуу) киноны гол дүр Mahershala Ali.
Али 2 ч удаа Оскар авсан авъяас нь дэндсэн хүн. Жүжиглэлт бол тасархай, энгийн мөртлөө нэг тийм өөрийн увидастай.
Оскарын шагналт зохиолч найруулагч Benjamin Cleary-ийн Swan Song бол үхэл ба хайрын тухай уран зөгнөлт кино. Хэн ч өөрийнхөө яг хэзээ үхэхийг мэдэх боломжгүй, ямар ч шинжлэх ухаанаар хайр яг юунаас үүсдэгийг тайлж мэдээгүй. Бид хэдэн сая хүнээс хэн нэгэнтэй нь таарч, учирч, дурлаж, хайрлаж түүнгүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахаа больдог. Жинхэнэ гал асаасан хайр юунаас яаж хэзээ үүсдэгийг хэний ч мэдэхгүй нууц. Тийм хайрыг хайж олно гэдэг хэцүүгээс хэцүү бөгөөд ийм хайр байдаг гэдэгт зарим хүмүүс итгэдэггүй. Харин киноны гол дүр Камерон бол жинхэнэ азтан юм. Галт тэргэнд явж байхдаа тэр өөрийн аз жаргалаа олж (Naomie Harris энэ 2 өмнө нь Moonlight кинонд бас хамтдаа тоглосон) амьдрал нь гэрэл гэгээ аз жаргалаар.......үүнээс цааш шь бичвэл спойлдсон хэрэгт орно.
Киног үзэж эхлээд дуусах хүртэл хэрвээ надад ийм явдал тохиолдвол би яах байсан бэ? Зөвхөн өөрийгөө бодох уу эсвэл өөрийгөө золиослон хайртай хүмүүсийнхээ ирээдүйн аз жаргалыг сонгох уу? гэсэн асуулт бодол санаанд тасралтгүй хөврөнө.
Tigers (2020)
Мартин 3 настайгаасаа агуу хөлбөмбөгчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн арваад жил уйгагүй бэлтгэл хийж явсаар нэг л өдөр домогт Интер Милан клубээс гэрээний санал авна.Хувь заяаны бэлэг шиг мөрөөдөл нь биелэж байгаа ч хатуу ширүүн өрсөлдөөн, амжилтын төлөө бүхнийг золиослох золиос, түүнийг давах хүч байгаа эсэхийг ёстой нэг шалгах шиг болно. Мөрөөдлийнхөө төлөө үхэн хатан тэмцэх тухай хүмүүсийн бий болгосон хандлагыг бүрэн үгүйсгэсэн сонирхолтой түүх. Хөлбөмбөгчдийн тухай нилээд олон кино байдаг ч бэлтгэл сургууль, бэртэл гэмтэл, уналт, өсөлт, их мөнгө, нэр хүнд гэсэн л нэг хайрцагтай байдаг бол энэ кино шал өөр өнцөг харуулсан сайн кино. Кинонд гарах Интер Милан клубын ерөнхийлөгчийн Мартинд хэлж байгаа үг яг л загалмайлсан эцэг Дон Корлеонег санагдуулам. Хөлбөмбөг спорт сонирхдоггүй байсан ч таныг үз л гэж зөвөлье
Don’t look up (netflix)
Найруулагч Адам Маккей ковидын энэ үед маш их ашиг орлоготой (75 саяар бүтээгээд 750 саяийг цуглуулжээ) ажиллаа гээд кино ертөнцөд шуугиан тарьсан шалтгаан нь энэ кино. Жүжигчдийн бүрэлдэхүүн бол одоо цагийн хамаг томчуудыг л хамаад авцан байна лээ. Инээдмийн эмгэнэлт төрөлд хамрах тус киног манайхан Netflix ээс ихэнх нь үзсэн бололтой сошиалаар яг Монгол байна гэсэн сэтгэгдэл дүүрэн л байна. Тэгэхээр Монгол маань Америктай зарим талаараа их төстэй болсон бололтой. Төстэй харагдуулаад байгаа нь авилгал л байх л даа, гэхдээ манай авилгал арай илүү чанарлаг, үндэсний онцлогтой байх л гэж бодсон. Кинонд гарах BASH компанийн захирлыг би хувьдаа Элон Маскийг юмуу Эйплийн босс Тийм Күүкийг харуулж гэж бодсон. Киног техникийн талаас дүгнэвэл операторын гүйцэтгэл давгүй, киноны хөгжим сайн ч дахин дахин үзмээр гайхалтай гоё гэж бол би хэлмээргүй байна жаахан уйтгартай талдаа. Том том үнэтэй жүжигчдээр зодож хийжээ л гэж бодсон
Finch (apple tv+)
Том Хэнкс ганцаараа л гараад байдаг ч жаргаж үздэг кино нилээд хэд байдаг даа. Cast Away дээр Wilson волейболын бөмбөгтэй л яриад байдаг, The Terminal дээр онгоцны буудалд дотор бас л ганцаараа байгаа мөртлөө гайхалтай гоё дүр бүтээсэн байдаг. Тэгвэл Finch бас л ганцаараа л дэлгэцэнд гараад байх мөртлөө сэтгэлийг бол хөдөлгөнө дөө. Киноны үйл явдлыг бичээд ч яахав apple tv дээр байгаа. Ер нь бол миний хамгийн дуртай жүжигчин TOM HANKS. Түүний тоглосон муу кино гэж байдаггүй юм шигээ. За нэрлээд явья: Forest Gump, Saving Private Ryan, The Green mile, Philadelphia, Catch me if you can, Captain Philips, You’ve got mail, Greyhound …..Finch