Хорин нэгдүгээр зуун бол энэрэл хайр,энх амгалангийн зуун, шинжлэх ухаан технологийн зуун, аз жаргалын зуун болно хэмээн би боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Гэнэт л дайн гарсан. Орос Украины дайн гараадбүтэн хоёр жил буюу 735 хоног өнгөрчээ. Олон ч хүн үрэгдлээ, олон ч байшин,дэд бүтэц устаж сөнөөгдлөө. Хоёр талаасаа энэ дайнд нэг сая шахам цэрэг алагдаж,шархджээ. Энэ дайн бол сүүлийн 80 жилд европт гарч байгаагүй аймшигт цуст дайн болоод байна. Энэ дайнд хүн олноор үхээд зогсохгүй,эдийн засагт маш их хохирол учруулж байна.Энэ дайн дэлхийд муугаар нөлөөлж байна. Орос, Украин хоёр дэлхийд үр тариа нийлүүлэлтээрээ дээгүүр байрт ордог. Энэ дайн эхлэнгүүт үр тариа нийлүүлэлт зогсож африкийн орнуудад өлсгөлөн нүүрлэж эхэлсэн юм. Хүнсний барааны үнэ болон нефть шатахууны үнэ өсөөд эхэлсэн.Украин, Орос улсын хүн амын өсөлт эрс буурсан. 

Саяхан өрнөдөд Евроазийн төв Атлантын Зөвлөл, АНУ-ын энхтайвны институт / USIP/ хамтран орос украины дайн гарах болсон шалтгаан, цаашид байдал хэрхэн өрнөж болох тухай Украин,Орос улсад Элчин сайдаар ажиллаж байсан америкийн дипломатчид, судлаачдын уулзалт ярилцлага болжээ. Үүнийг товч өгүүлье.

АНУ-ын Украин дахь Төлөөлөгчдийн Газрын тэргүүний орлогч Денис Сиеник: “Украины дайн үндсэндээ Крымийн түрэмгийллийн үеэс эхлээд 10 дахь жилдээ өрнөж байна. Украинд энх тайван тогтоох талаар өрнөдийн орнуудын гаргасан хичээл зүтгэл, хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. 200 удаа хэлэлцээр хийх оролдлогохийсэн боловч 2022 оны 2-р сарын 24-ны өглөөний 04 цагт Оросын армийн 220 000 цэрэгУкраинд довтолсноор бүх найдлага дууссан. Оросын түрэмгийлэгчид украины ард түмнийг устгахгеноцид дайн хийж байна. Орос улс Украиныг довтлох үед дэлхийн бүх орон Украин улс Орос улсад маш хурдан эзлэгдэнэ хэмээн бодож байсан. Гэтэл Украин улс хоёр долоо хоногийн дотор эзлэгдэх бус, хоёр жилийн турш Оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэжэх орноо хамгаалж чадлаа.Украиныг оросын 3000 бөмбөг, 7500 пуужин, 3700 дрон-шахид, олон мянган танк, олон зуун нисэх онгоц дайрсан боловч украинчууд тэсэж чадлаа. Украинд АНУ болон Өрнөдийн улсууд санхүүгийн болон цэргийн техникийн тусламж үзүүлсэнд талархаж байна.Одоо Украинд алсын тусгалтай зэвсгийн сум, орчин үеийн бусад зэвсгүүд нэн шаардлагатай байна. Хэрэв Украин ялагдаж Путин ялах юм бол дэлхийн энх тайвны тогтолцоо огцом өөрчлөгдөнө. Гурав дахь завсрын зам гэж байхгүй. Бид Путины дэглэмийн харгис ертөнцөд амьдрах уу, эсхүл дэлхийн хоёрдугаар дайны дараа босгосон эрх чөлөөт ертөнцөд амьдрах уу гэдгээ сонгох цаг иржээ” хэмээн мэдэгдэв.

Орос улс, Украин улсадсууж байсанАНУ-ын экс Элчин сайд Жон Теффт: “2014-2015 онуудад Украинд болсон явдлыг өгүүлье. Тэр үед Украинд тогтож байсан ерөнхийлөгч Януковичийн засаглал нуран унаж байлаа. Тэр үед Украины эрх баригчдын шунал, авилгал дээд цэгтээ хүрч байлаа. Януковичийн гэр бүл, найз нөхөд, тойрон хүрээлэгчид нь улсын хөрөнгө, мөнгийг хувьдаа завшиж, маш их хэмжээний валютыг Персийн булангийн орнуудын банкинд шилжүүлж байлаа. Ард түмэн ч үүнийг мэдэж ихэд дургүйцэж байв. Яг тэр үед Украинд иргэний нийгэм бүрэлдэн тогтож хөгжиж байлаа. Тэр үеэс эхлэн Украины ард түмэн хуучин Зөвлөлтийн эзэнт улсын мэдэлд үлдэх бус, өрнөд европын нэгэн хэсэг болох эрмэлзлэлтэй байв.Үүний тулд Украин улс Европын Холбоонд элсэн орж авилгалтай тэмцэж эрх чөлөөтэй орон болохыг хүсэж байв. Тэр үед Путин Януковичад шууд нөлөөлж Европын Холбоонд Украиныг элсүүлэхээс татгалзуулж чадсан. Дараа нь Путин Крымийг болон Донбассыг эзлэн түрэмгийлсэн. Би 2014 оны 9-р сард Орос улсад очсон юм. Яг тэр үед оросууд Крымийг эзлэн авлаа хэмээн бүгд лбахархаж баярлалдаж байсан. Орост үндэсний үзэл газар авч энд тэдгүй Георгиевийн лент зүүсэн хүмүүс, машин дээрээ оросын далбаа мандуулсан хүмүүс пиг дүүрэн байсан. Путины нэр хүнд тэнгэрт гарсан байлаа.Тэр үед Путины талынхан, оросын улс төрчид, төр засгийн төлөөлөгчид Украины талаар ямар ч бодит ойлголт байхгүй байсан. Тэд “Донецкт бүгд оросоор ярьдаг, бүгд Орост нэгдэхийг хүсдэг” хэмээн ярьцгааж байсан.Украинчууд “Европт нэгдэхийг хүсдэг, Оросын мэдэлд үлдэхийг хүсдэггүй” гэдгийг тэд огт ойлгохгүй байсан. Франц, Германий улс төрчид Минск хотод хэлэлцээр хийсэнд би талархаж байна, гэхдээ яг тэр үед Путинд хатуу шаардлага тавих байсан юм” гэв.

Жон Хербст-Атлантын Зөвлөлийн Евроазийн төвийн ахлах захирал:“Оросын Украин дахь түрэмгийлэл бол Өрнөд болон Америкийн эрх ашигт шууд заналхийлсэн үйлдэл юм. АНУ-ын тусламжэдүгээ Украинд үлэмж их хэрэгтэй байгаа.Гэтэл АНУ-ын Бүгд Найрамдах намын баруун жигүүр Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж байна. Гэхдээ ойрын үед АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд үзүүлэх тусламжийг батлах болно хэмээн найдаж байна. АНУ 18 сарын өмнө “F-16” байлдааны нисэх онгоцуудыг Украинд олгох тухай зөв шийдвэрийг шуурхай гаргачихсан бол украины сөрөг давшил амжилт олох байлаа. Одоо болтол Оросын нисэх онгоцууд украины агаарт ноёлж Украиныг өдөр шөнөгүйбөмбөгдсөөр байна.Оросын цэрэг Авдеевкийн хоёр жигүүрээр давшиж бүслэгдэх аюул гарсан. Энэ шалтгаанаас болж Украины цэрэг Авдеевкийг орхиход хүрсэн. АНУ-ын хоёр намын систем ийнхүү Украинд туслах ажлыг удаашруулж,Украины фронтын байдлыг хүндрүүлж Америкийн эрх ашгийг хохироож байна. Хэрэв Украин энэ дайнд ялагдах юм бол бид Өрнөд рүү давшсан Оростой шууд нүүр тулж, бид цаашдаа өндөр үнэ төлнө шүү” гэв.

Мария Иованович- АНУ-аас Орос улсад сууж байсан экс элчин сайд, “Орос-Европ” хөтөлбөрийн ахлах зөвлөх:“Украины эрх чөлөөний төлөөх тэмцэл бол 10 жилийн өмнө ч эхэлсэн юм биш, бүр эрт 33 жилийн өмнө Зөвлөлт Холбоот улс задарсны дараа тусгаар улс болсон цагаас эхэлсэн юм. Украинчууд эрх чөлөөгөө олж өрнөдийн ардчилал , шударга ёс, хууль ёсыг хүссэн юм. Харин оросууд бол украины хэл, ёс заншил, соёл, хүсэл эрмэлзэлэлийг нь ойлгодоггүй юм. Путин Украин Оросыг аль эрт орхиж Европ руу зоримог алхаад орчихсон гэдгийг мэддэггүй юм. Украин бол маш хурдан хөл дээрээ босож хөгжиж чадах орон. Одоо ч гэсэн Украин оросын үй олон пуужин, бөмбөгдөлтийн дор эвдэрч сүйдсэн хот, тосгоноо сэргээн босгож байна.Энэхүү бүтээн босголтод өрнөдөдцарцаасан оросын хөрөнгийг олговол маш сайн байна. Дэлхий дахин Орос улс дайны үеэр хэрхэн цэргийнгэмт хэрэг үйлдсэн, олон энгийн иргэдийг хөнөөсөн, энгийн хот тосгодыг сүйрүүлсэнийхээ төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг сайтар мэдэх хэрэгтэй. Украинчууд олигархиудын төлөө байлдаагүй, тэд эх орноо хамгаалж эрх чөлөө, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайхан амьдралын төлөө тулалдаж байгаа гэдгийг дэлхий нийт ойлгох хэрэгтэй” гэв.

Эдүгээ Украины дайны байдлыг америкийн шинжээчид: “Украинд өрнөдийн 400 гаруй их бууны систем байгаагаас одооны байдлаар их бууны сум дутагдсанаас болж дөнгөж 20.0 хувь нь ашиглагдаж байна.Өрнөдийнхөн нэг тэрбум долларын үнэтэй орчин үеийн их бууны систем Украинд олгосон боловч одоо ийм байдалд орсон нь тун харамсалтай явдал юм. Энэ дайнд хэн нэг нь ялах боломжгүй. Одоо Украинд Оросын 14 арми тулалдаж байна. Хэрэв Украин ялагдаж дайнаас гарвал оросууд армиа Финлянд руу оруулна хэмээн мэдэгдсэн.Оросууд хоёр гурван армиа Балтийн орнууд руу оруулна. Ийм нөхцөлд НАТО маш аюултай байдалд орно. НАТО энэ дайныг зөвхөн Украины дайн байгаад зогсохгүй,энэ дайн бол Финлянд, Балтийн орнууд, Польш улсыг Орос улсын бүрэлдэхүүнд оруулж Оросын эзэнт улсыг дахин сэргээх гэсэн Кремлийн эзэрхэг түрэмгий санаархал гэдгийг сайтаройлгох хэрэгтэй. Орос улс 1994, 1996 онуудад өөрийн улсын нэг жижиг бүгд найрамдах улс Чеченийг 2 удаа дайрч эзэлсэн, тусгаар улс Грузины Абхазад 2008 онд цэрэг оруулсан, Украины Крымийг 2014 онд эзэлсэн. Хэрэв Орос энэ дайнаар Украиныг эзэлвэл дараа нь оросууд Өрнөд рүү улам давших болно” хэмээн үзэж байна.

Эдүгээ шинэ 2024 онд орос украины дайн улам өргөжих төлөвтэй байна. Украины тал “Оросын түрэмгийлэгчдээс эх орныхоо газар нутгийг бүрэн чөлөөлнө, Ялалт биднийх болно” хэмээн уриатай тулалдаж байна. Оросын тал “ Украин бол Оросын газар нутаг. Ялалт биднийх болно” гэсэн уриатай тулалдаж байна. Тэхлээр дайн улам ширүүснэ.

АНУ болон Өрнөдийн орнуудын Оросын эсрэг тавьсан 2022-2023 оны эдийн засгийн 12 багц хориг үр дүнд хүрсэнгүй. Орост эдүгээ ажиллаж байгаа 2000 цэргийн аж үйлдвэрийн 600 нь өрнөдийн эдийн засгийн хоригт орсон. Орост байгаа 312 банкны дөнгөж 36 нь эдийн засгийн хоригт орсон. Гэтэл өрнөдийнхөн өчнөөн эдийн засгийн хориг Орост тавилаа, дахин олон хориг тавинахэмээн хий хоосон хөөрцөглөдөг. Бүхэл бүтэн салбараар нь хориг тавихгүй бол ямар ч үр дүн байхгүй гэдэг нь харагдаж байна. АНУ болон өрнөдийнхөн Оросын нефть, газ хийнд хориг тавихын оронд хямд үнээр худалдаж авах нь зөв байсан юм. Гэтэл хориг эмбарго тавьснаар Оросын нефть, газ хийний үнэ эрс өсөж Орос улс улам их валютын нөөцтэйболж түүнийгээ дайнд зарцуулж байна..

Өрнөдийнхөн нэг зүйлийг огт ойлгодоггүй юм. Өрнөдийнхөн оросын ард түмэн Украины дайн болон Путины дэглэмийг үзэн ядаж дотроосоо бослого гаргаж ардчилсан Орос улс шинээр байгуулагдана хэмээн боддог. Үгүй шүү. Оросын ард түмэн их гүрний дээрэнгүй үзэл / шовинизм/-дхэдэн зууны туршид автаж, Орос хэнд ч ялагдахгүй агуу их гүрэн гэсэн үзэл тархинд нь нэвт шингэсэн байдаг юм. Тэд 2011 онд Оросын арми Украины Крымийг эзэлж авсанд маш их баярлаж, Путин ардын баатар болж байлаа. Одоо оросын ард түмэн Украиныг бүхлээр нь эзэлвэл тэд маш их баярлалдаж Путин дахиад ардын баатар болохыг үгүйсгэж болохгүй.

Энэ дайн хоёр орны хүн амын өсөлтөд маш муугаар нөлөөлж байна. Украин 46 сая хүн амтай байсан бол 10 сая хүн ам нь Польш болон бусад өрнөдийн орон руу дүрвэж явсан.Украин улс олон мянган цэрэг, иргэдээ энэ дайнд алдаад байна. Орос улс 146 сая хүн амтай боловч 800 000 орос иргэн гадаад руу дүрвэж жил ирэх тутам дүрвэгчдийн тоо нэмэгдэж байна. Орост олон зуун мянган эрчүүд цэрэгт татагдаж фронтод тулалдаж байна. Орост төрөлт 15.0 хувиар буурч, 2023 онд төрсөн хүүхдийн тоо 1999 оны түвшинд доошилжээ. Орост 1999 онд нэг эмэгтэйд 1 хүүхэд төрсөн буюу нийт 1.2 сая хүүхэд төрж байсан бөгөөд хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо 1999-2023 оны хооронд буюу 24 жилийн турш тавны нэгээр буурчээ. Оросын Буриад болон Дагестаны залуус энэ дайнд олноор амь үрэгдэж байгаа тул эдгээр жижигхэн бүгд найрамдах улсуудын хүн ам эрс хорогдож байна. Нэг жишээ татахад Оросын Буриад улсын буриад монголчуудын тоо 120 жилийн өмнө хаант Оросын үед 250 000 байсан бол одоо энэ тоо яг хэвээрээ огт өсөөгүй байна. Орос улсынцэргийн тоо үлэмж их хорогдожбайгаа тул шоронд хоригдож байгаа олон гэмт хэрэгтэнүүдийг суллаж дайнд явуулж, гадаадынБалба, Сири улсаас хүртэл цэрэг элсүүлж,Куба, Нигери улсаас хөлсний цэрэг авчирч Украины эзлэгдсэн газар нутагт байрлуулсан гэсэн мэдээлэл гарч байна. 

НҮБ Оросын цэрэг Украинд халдсан эхний өдрөөс эхэлж одоо хүртэл дайныг зогсоож цэргээ Украины газар нутгаас гаргахыг удаа дараа шаардсан олон тогтоолыг гаргасан боловч Орос улс огт биелүүлэхгүй өдий хүрчээ. Орос улс Украины 10500 энгийн иргэд, үүнээс 575 хүүхдийн амь насыг хөнөөжээ. Олон зуун украин хүүхдийг хулгайлж Орос руу зөөжээ. Оросын цэрэг Украины олон хотын дэд бүтэц,орон сууц, цахилгаан,дулааны станцууд,усан хангамжийг бөмбөгдөн сүйтгэж олон зуун тэрбум долларын хохирол учруулаад байна.НҮБУкраиндучруулсан дайны хохиролыг төлөх тухай тогтоол гаргасан боловч Орос улс огт биелүүлсэнгүй. Орос улс НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүргээ огт биелүүлсэнгүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд  /United Nations Security Council / Их Британи, АНУ, Орос, БНХАУ, Франц гэсэн 5 орон байнгын гишүүнээр ажилладаг. Гэтэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос улс энх тайвныг хангах үүрэгтэй мөртлөө дайн хийж бусад орныг түрэмгийлээд байхад НҮБ яаж ч чадахгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргыг сар бүр өөрчилдөг аж.Учир иймд НҮБ-ын дүрмийг шинэчилж,дайн өдөөсөн, бусад орныг түрэмгийлсэн улсыг НҮБ-ын Зөвлөлийн байнгын гишүүнээс хасах, цаашлаад НҮБ-ын гишүүнээс нь хасах болон Аюулгүйн Зөвлөлийн даргыг сар бүр өөрчлөх бус, ядаж нэг жилийн хугацаанд өөрчлөхгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлт хийх шаардалагатай байна. Дайн хийж буй хоёр тал хоёулаа буулт хийж байж дайны галыг зогсоож болох юм. Гэтэл хоёр тал хоёулаа дайныг ялалтад хүртэл нь үргэлжлүүлнэ гэсэн тул дайныг зогсоох арга мухарджээ. Энэ дайнаас болж дэлхийн ихэнхи улсууд ялангуя Оростой хиллэдэг улсууд аюулгүй байдлаа хангахад анхаарч цэргийн зардлаа эрс нэмэгдүүлжээ. Дэлхийн улсууд 2024 оны цэргийн зардалаа 2 их наяд ам долларт хүргэжээ. Дэлхий нийтэд цахилгаан станц, орон сууц, эмнэлэг, сургууль, дэд бүтэц барих, боловсрол,эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгө их дутагдаж байна. Гэтэл их хэмжээний хөрөнгө мөнгө дайн болон цэргийн зардалд урсаад өнгөрч байгаа нь маш харамсалтай явдал юм. Дайныг зогсоохын төлөөбүх хүн төрөлхтөн,бүх улсын төр засагэрс тууштай тэмцэх хийх шаардлагатай байна. Хорин нэгдүгээр зуун бол дайны зуун биш, амар амгалан, аз жаргал, хөгжил дэвшлийн зуун байх ёстой.

2024.03.4