У.Хүрэлсүхийн танхимыг явсан шиг нь явуулаарай, МАН-ынхаан!
Танхимынх нь тал хувь эргэж ирэх байсан бол У.Хүрэлсүхэд ийм жүжиг тавих шаардлага ч байгаагүй. Намын даргын хувьд дуртайгаа чихээд оруулж чадах ч ядаж огцорсон сайд нараа оруулж ирэхгүй байх совесть хэрэгтэй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа огцруулчихлаа. УОК-ийн дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга нарт хариуцлага тооцуулах иргэдийн шахалтын хариуд “цэрэг хүн ялагдвал хамт ялаглаж, ялбал ч хамт ялдаг” гээд танхимаараа огцорчихов.
Тэгэх мөртөө “Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалын ард Ерөнхийлөгч бий” гэж хэлэв. Харин Ерөнхийлөгч нь Сү.Батболд руу чихээд, нөгөөх нь хариу заргалдаад...
Ерөнхий сайдын хэлсэн үгээс үзвэл мань хүн өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронатай биш, маниустай л “байлдаад” байсан бололтой юм. Тэгээд эцэст нь цагаан тугаа өргөж л дээ. Гэвч тэр үнэхээр энэ танхимыг “элэг бүтэн” авч явахын төлөө юу, Эсвэл?
Эсвэл Э.Бат-үүлийн хэлсэнчлэн “эдийн засаг хүндэрсэн” учраас Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорсон бол яах вэ? Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх жинхэнээсээ тулааны талбарт цэргүүдээ орхиод зугтсанаас ялгаа юун.
Ер нь бол өчигдрийн огцролт маш “санаанд оромгүй” тохиолдол болсныг хэлэх хэрэгтэй. Хоёр сайдад хариуцлага тооцоод өг гэсэн чинь танхимаараа нураад ирсэн. Хэргийн учир тэр хоёр хүн хамгийн түрүүнд огцрох ёстой хүмүүсийн тоонд багтаагүйд байсан бололтой. Хэрвээ Я.Содбаатар, О.Мэндсайхан хоёрыг суллаж гэмээн араас нь “огцорвол зохих” нөхдийн уртаас урт цуваа хөврөх нь тодорхой. О.Чулуун, Х.Нямбаатар гээд...
Хоёрдугаарт коронавирусыг дотооддоо алдсан, урт богино хугацаагаар олон удаагийн хатуу хөл хорио тогтоосноос хувийн хэвшлүүд, жижиг бизнесүүд дампуурч, эдийн засаг хямарсан, энэ хүндрэлээс хэзээ гарах нь таашгүй, бараг бүтэшгүй зүйл болсон учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ шийдвэрийг гаргасан байж магадгүй л юм. Түүний оронд хэн ч очсон дордуулна уу гэхээс дээрдүүлэхгүй. Тийм шалтгаанаар У.Хүрэлсүхэд тэргэнд орж зүтгэхээс илүү хажуунаас нь шилбүүрдээд сууж байх нь ашигтай. Таван сарын дараа сонгууль болох гэж байхад шүү дээ.
Харин нэг зүйлийг хэлэхэд “ачаа үүрэхгүй” гэсэн хүмүүсээр ачаа битгий татуулаарай даа, МАН-ынхан минь. У.Хүрэлсүхийн танхимыг явсан шиг нь явуулаарай. Өнөөдөр явлаа гээд, маргааш нь буцаад ирдэг "урилгагүй гийчин" шиг нөхөд хэрэггүй шүү л гэмээр байна. Тэр тусмаа танхимынх нь тал хувь нь эргэж ирэх /Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар буцаж ирэхээр болсон гэнэ/ байсан бол У.Хүрэлсүх ийм жүжиг тавих шаардлага ч анхнаасаа байгаагүй.
Мэдээж намын даргын хувьд дуртайгаа чихээд оруулж чадах нь ядаж огцорсон сайд нараа оруулж ирэхгүй байх совесть хэрэгтэй байх аа.
Хоёрдугаарт Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлэх Үндсэн хуулийн заалтаа бариарай даа, МАН дарга аа.
aagii aagii
АРАЙ Ч ДЭЭ
Зочин
Зочин
Монголзаяа
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол хүн
Зочин
Зочин
Лавлаа Даш
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин