Түүвэр онигоо-51
Ромын гүрний мөхлийн шалтгаанаас (түүхийн номноос авав):
- Хөрөнгөжсөн дарга нар хий сагсуурч, бодит амьдралаас тасарч, өөрсдийгөө бурхан мэт бодох болсон
- Улс орон зүгээр орж ирсэн мөнгөн дээр оршиж, ард түмэн сэтгэл санааны хямралд орж, ном уншихаа байсан
- Эдийн засгийн хямрал нүүрлэж, аж үйлдвэрлэл зогссон, үнийн хоосон хөөрөгдөл, замбараагүй бэлгийн харьцаа, архи, тамхины хэрэглээ хэрээс хэтэрсэн
- Хөрш улстайгаа ямар ч хэрэггүй хэрүүл хийж, өдөөн хатгадаг болсон байв
- Хэрцгий нь дэндсэн хүчнийхэн улсаа хамгаалах чадваргүй болж ард иргэдээ дээрэмдэхээс өөр юм мэдэхгүй...
***
-Би хүчний байгууллагад 20 жил зүтгэсэн хүн
-Та хуульч уу?
-Үгүй. Би ховч
***
Залхуу хүний 1-р дүрэм: Шкафны араар унасан юм олдохгүй. Хэзээ ч.
***
Өглөө 8:00-д инээмсэглэж байдаг хүмүүст би нэг л итгэдэггүй юм
***
Эр хүнд эхнэр зайлшгүй хэрэгтэй: бүх буруугаа төр засагт тохоод байж чадахгүй шүү дээ.
***
Сенсаац: Зааны сүрэгтэй өссөн хүү олдлоо! Гараа оролцуулахгүйгээр гуалин бэлдэж зөөж чаддаг
***
Дарга нь ажилтандаа:
-Та их сайн гэмт хэрэгтэн болох байсан байх. Учир нь аливаа юм хийхдээ нэг ч ул мөр үлдээхгүй юм
***
Танилцах сайтад бүртгүүлсэн эмэгтэй мэдээллээ устгасан бол хүнтэй суусан гэсэн үг. Харин эр хүн нэрээ татсан бол эхнэртээ баригдсан гэсэн үг.
***
Олон жил шийгуа зарсан худалдагч ганц няслаад л хүүхдээ шалгалтанд бэлэн эсэхийг мэднэ
***
Нууц ажиллагааны хүрээнд шөнө архи, тамхи шаглаж үзсэн цагдаагийн ажилтан 7 хоногийн дараа цагдаагийн ажлаасаа халагдах өргөдөл өгөв.
***
Гуйж доошоо орж байснаас, хулгайлчаад дуугүй сууж байсан нь дээр шүү
***
Автобусанд бүсгүй санаандгүй нэг эрийн эмзэг эрхтэнд хүрчихэв. Тэгтэл мөнөөх эр:
-Би шатарчин хүн, та гар хүрсэн л бол тогло.
***
Би өдөржингөө ажил дээрээ завгүй ажилладаг хүн, хэдийд нь баяжиж амжих вэ дээ!
***
Дорж 7 ондоо хүүхнээс 7 хүүхэдтэй. Тээр жилийн тэр нэг 7 хоног түүний амьдралын хамгийн жаргалтай 7 хоног байсан юм.
***
Багш нь сурагчаасаа ам асууна:
-Чи өөрийгөө өөрчилж энэ улирлаас өөр хүн болно гэсэн яасан?
-Уг нь өөр хүн болсон юм. Гэтэл шинэ хүн нь бас л залхуу хүн байж таарлаа
***
Зар: Сарын тэмдгээс ангижруулна. Баталгаа 9 сар
***
Бүх хүмүүс тэгш эрхтэй, эрх чөлөөтэй төрсөн. Дараа нь л харин зарим нэг нь хүнтэй суудаг болохоос.
***
Зар: Дунд зэргийн нуруутай царайлаг бүсгүй эвгүйхэн саналыг эвтэйхэн үнээр хүлээж авна
***
15 настай охиныг ээж аав нь загнана:
-Яадаг золиг вэ, хотын бүх баар саваар хайж цөхрөнгөө барлаа, тэгэхэд энд номын санд ингээд сууж байдаг!
***
Монголд өвөл амьдрах хүнд, харин зун амьдрах хэцүү.
***
Хэдхэн жилийн өмнө хязгааргүй интернет Тера-гийн хаард хүсдэг байсан бол одоо Төрагийн интернет хязгааргүй хаард хүсэх болж.
***
Моргийн ажилтан шөнө эхнэр нь унтаж байхдаа хөрвөөх бүрт аймар цочдог.
***
-Эмчийн боловсролтой юу?
-Бий. Dr.House 8 сезон, ЕR 137 анги үзсэн
***
-Муу мал!
-За тэгвэл хэл: Мал болохоороо чиний найз байгаа юм уу, чиний найз болохоор мал юм уу би?
***
-Яасан?
-Авгайгаасаа салдаг ч юм уу
-Байгаа юмандаа хангалуун байх чухал шүү дээ
-Харин яг наад үгийг чинь эхнэртээ хэлээд нэмэр алга
***
Орчин цагийн зүйр үг:
Цаг цагаараа байдаггүй,
Харин сайн цагийг хүлээх горьдлого л яг хэвэндээ байдаг
***
-За ёстой толгой хагарах нь ээ, дотор заcчих юм үлдээгүй юу?
-Ганц шил юм үлдсэн санагдана
-Хаана?
-Дэлгүүрт
***
2016: бид ажрахгүй
2017: хямрал арилна
2018: хонгилын үзүүрт гэрэл гарлаа
2019: одоо бүх юм сайхан болно
2020: эхнээс нь дахиад унш