-Би чамд ухаанаа алдтал дурласан!
-Болиорой, чи угаасаа л ухаан муутай байсан, надтай ямар ч хамаагүй шүү.

***

Хүүхнүүдэд зөвлөгөө:

Нөхрөө зөв сонгох хэрэгтэй. Жишээ нь, гэрийнхээ бүх юмыг засаж янзалж чаддаг эр байна. Тийм хүнтэй суувал хэзээ ч шинэ юмтай болохгүй байх магадлалтай шүү.

***

Хоногт 24 цаг байдаг. Авдар пиво 24 лонх байдаг. Энэ зүгээр ч нэг тохиолдол биш шүү.

***

Эр хүнд эмэгтэй хүнийг огт сонирхохгүй байх үе байна аа: хөлбөмбөгийн 1, 2-р үе.

***

Манай хүү ном унших дургүй. Ном уншихгүйн тулд нэг л их ажил хийсэн завгүй хүн... Ажил хэрэгч хүн ингэж л төрдөг юм даа.

***

Урд нь эрх мэдэлд хүрэхийн тулд банк, хэвлэл, аж үйлдвэр рүү дайрдаг байсан. Одоо банк, хэвлэл, аж үйлдвэртэй болохын тулд эрх мэдэл рүү улайрдаг болж.

***

-Хоол чинь ширээн дээр байгаа.
-Aяганд хийчихэж болсонгүй юу?!

***

Банкны цэвэрлэгч: 

-Дарга аа, бэлэн мөнгө хадгалдаг өрөөний түлхүүрийг орой надад үлдээгээд байж болохгүй юу?
-Та чинь галзуураа юу?!
-Өглөө бүр ирээд доторхыг нь цэвэрлэхийн тулд шөвгөөр онгойлгосоор байгаад гар цэврүүтчихсэн.

***

Олон улсын гүйлтийн тэмцээн дээр ахиад л сэргээшийн асуудал: 

Эфиопын тамирчны цуснаас Кенийн тамирчны цус илэрчээ.

***

20 жилийн өмнө: 

-Манай хүү их ухаантай, өдөр шөнөгүй л компьютерын ард 

Орчин үед: 

-Манай хүү тэнэг болж гүйцлээ, өдөр шөнөгүй л компьютерын ард.

***

Элсэн цөлд сурагч нар самбарын алчуур норгох гэж гараад 7 хонож байж ирдэг.

*** 

Эмэгтэй хүн сайн найз байж чадна. Гэхдээ тийм нэг ашигч найз.

***

"Талхны мөнгө байгаа. Интернэт орох мөнгө хайрлаач" гээд гуйлга гуйгаад сууж байх юм. 

***

Сурталчилгаа:

Дорж 32 шүдтэй, Болд 24 шүдтэй, Бат 19 шүдтэй. Шүдний эмч нар зөвлөж байна: ямар ч шүдний оо хэрэглэдэг байсан, шөнө 12-оос хойш баараар битгий явж бай!

***

Нарийн бичиг авах гэж буй нөхөртөө эхнэр нь: 

-Хараад сэрэл хөдлөхөөргүй аймшгийн, тарган, нөхөртэй авгай аваарай
-Тэгвэл чамайг авчихъя.

***

Тэнэг хүмүүстэй би муухай харьцдаггүй. Тэртээ тэргүй бурхан шийтгэчихсэн байхад нэмж би тэднийг зовоогоод яахав.

***

Компьютерийн хажууд 7 жил болсон кактус wi-fi цацаж эхэлсэн байна.

***

Дэлхийн хамгийн ойлгомжтой хэл бол хятад хэл, учир нь хамгийн их буюу 1.5 тэрбум хүн ойлгодог.

***

Эмэгтэйчүүдийн тамд бүх эрчүүд нь гомо. Эрчүүдийн тамд ч гэсэн.

***

-Том болоод би хүссэн бүхнээ хийнэ!
-Үгүй дээ, минии хүү, тэр үед чи эхнэртэй болчихсон байна.

***

Хуучин ганц найз шинэ 2 найзаас дээр. Харин найз охины хувьд эсрэгээрээ.

***

Цаг агаар яаcан сайхан байна аа. Компьютөрээ цонхонд ойртуулаад сууна аа.

***

Дарга нар, баячуудын хүүхдүүдийн эрх маш сайн хамгаалагдаж буйг дахин мэдрүүлсэн сайхан баяр болж өнгөрлөө 6 сарын 1-нд.

***

-Орой юу хийх гэж байна?
-Юу ч хийхгүй дээ. Би архинаас гарсан.

***

Ерөнхийлөгч архи биш сүү тулга гэжээ. Эхлээд өвлийн хүйтэнд автобусаар ажилдаа ирж очоод үзчих. Тэгээд тийм зөвлөгөө өг.

***

-Баяр хүргэе, эхнэр чинь маамуулах гэж байгаа гэсэн үү? Хүү байгаасай гэж бодож байна уу, охин байгаасай гэж бодож байна уу?
-Хүү төрөөсэй, охин хүүхэд том болоод хаа хамаагүй залуутай унтана гэхээр нэг л эвгүй юм
-Тэгээд хүү чинь залуустай унтаад явж байвал зүгээр гэж үү?

***

Баян эрийг дээрэмчид мөнгө нэхээд өгөхгүй байсанд тамлахаар шийдэж худаг руу толгойгоор нь дүрж байгаад эцсийн мөчид хахаж цацсанаар нь гаргаж ирээд: 

-Мөнгө байна уу?
-Байхгүй
-Яагаад?
-Аймар булингартай ус, юу ч харагдахгүй байна

***

-Бүсгүй, тантай танилцаж болох уу?
-Хаягдaж ханаагүй л байгаа юм уу?!

***

Шударга сонгууль: Би худлаа ярина, хулгай хийнэ. Намайг дахиад сонгоорой!

***

Тэр хоёр хуримлаад ямар ч хэрүүл маргаангүй эвтэй сайхан амьдарч байлаа. Гэтэл нэг өдөр гар утаснуудаа андуурч сольж авч яваад...

***

Хөгжингүй орнууд аль хэдийнэ гүн ангалын ирмэг дээр зогсч байгаа. Тэгээд доошоо бидний дээрээс харж байгаа.

***

Бага ангид банди нар хөөрхөн охидын үснээс татаж, толгой руу нь ном, цүнхээр цохиж өдчихөөд том болоод хөөрхөн хүүхнүүд яагаад тэнэг байдгийг гайхдаг.

***

Дахиад хэн нэг нь миний зүрхийг шархлуулбал би... элгээ солиулахаас өөр аргагүй болно.

***

-Чи яаж тэр матартай уулзаж чадаж байна аа?
-Өөр хэнд ч байхгүй нэг онцлог тэр бүсгүйд бий
-Ямар?
-Надтай уулзах хүсэл.

***

Монголчууд дөрвүүлээ болохоороо талцаж зодолдож эхэлдэг гэдэг. 2 дахь хүүхэд гаргахаасаа айгаад байна.

***

Эмэгтэй хүн буруутныг түвэггүй олж, юуг яаж хийхийг түүртэлгүй заах мөртлөө өөрөө юу өмсөхөө, орой ямар хоол хийхээ шийдэж чаддаггүй.