-Намайг байгаагаар минь л хайрлах эр хүн байна уу?
-Байна, би байна!
-Чи хэрэггүй ээ, царай муутай юм байна.

***

Зар: Офисын менежерийн ажилд орно.
Ур чадвар: Гэнэтийн шалгалтын үед ямар ч баримтыг идэж чадна.

***

Зар: Найрcаг хамт олон, цалин сайтай ажилд уpьж байна.
Бонус: Офис дотроо тамхи татах тусгай өрөөтэй.

***

-Xүүхнүүд ээ, хувцсаа тайчих нөхцөлтэйгээр хөзөрдөх үү?
-Чамд харах нь чухал байгаа юм уу, гайхуулах нь чухал байгаа юм уу?

***

Амьгүй хэвтэж байхыг нь цагдаа олоод моргод аваачсан юм байна лээ. Тэндээс эрүүлжүүлэхэд хүргэгдсэн...

***

Төрөөc төрсөн энэ олон тэрбумтнуудыг хараад Монгол улс маань ямар баян юм бэ гэдгийг ойлгох юм даа.

***

Өнөө өглөө толин дээрээ аймшгийн кино үзлээшт.

***

-Хаашаа яваад байгаа юм бэ?
-Нэг новшийг ална аа!
-Тэр чинь зугатаачихвал яах юм?
-Зугтаагаад үзээрэй чи!

***

Замын хагархайгаас болоод автобусанд санамсаргүйгээр секс хийчихлээ.

***

Төр засгийн хийж байгаа бүх зүйл эсрэгээрээ болох юм. Мах, бензин, байрны үнэ буулгалаа гэсэн яг эсрэгээрээ. Одоо цалин буулгаад өг!

***

Улс төрийн энэ замбараагүй байдлыг монголын ард түмэн удаан дургүйцээд суугаад байж чадахгүй ээ: аягүй хурдан дасчихна.

***

Гудамжинд явж байтал нэг муу банхар над руу нэг их сүртэй хуцдаг байна шүү. Цаахна байгаа охин нохойд лаг болж харагдах гэсэн юм байлгүй. Урмыг нь бодоод айсан болж жүжиглэх шив дээ.

***

Бидэнд 3 сонголт байна: хуулийн дагуу амьдрах, зөв амьдрах, эсвэл сайхан амьдрах.

***

Эрүүл мэндийн төлөө тулгаж уусаар байгаад эрүүл мэндээ дуусгаад хаячихлаа.

***

Өвдөж байгаагаа бусдаас нуу. Тэгэхгүй бол хүмүүс яг өвдөж байгаа газар луу чинь цохьчихно шүү.

***

Эр хүний сэтгэлд ходоодоор нь дамжуулж хүрнэ гэнэ ээ? Нөхөр чинь нууц амраг дээрээ цуйван идэх гэж л очдог гэж бодож байна уу?!

***

Дараагийн сонгуулиар “иддэгээ идчихээд дахиж гай болохгүй бүрмөсөн Америк руу гарч зугатна” гэж амласныг нь л сонгоно доо.

***

Дайсныг чинь идсэн араатан чиний найз гэсэн үг биш шүү.

***

Зургийн хичээл дээр багш "Харь гаригийнхан" гэдэг сэдэв өгсөн юм. Зураад өгтөл багш "ийм харь гаригийн хүн байдагүй юм" гээд муу тавьчихдаг байна шүү. 

***

Гал түймрийн гэрчийн мэдүүлэг:
"Эхлээд нээх сүйдтэй шатахгүй байсан, гал командынхан ирсний дараа ч сайхан дүрэлзээд ирсэн дээ”

***

Copying items 99% гээд гараад ирэхээр их урамтай харагддаг шүү... эхний 3 минут.

***

Бяцхан хүү нь тоолж сурснаас хойш аав нь хоолны баншийг тэнцүү хувааж аягалдаг болсон.

***

Интернэтээр хүний хэл үгийг хянана гэнээ? Арай дэндэж байна аа. Сталин, Гитлер ч ингэж байгаагүй юм шүү!

***

Таргалалт бол биелсэн залхуурал юм.

***

-Гадаа байгаа Мерседес Бенц таных уу?
-Үгүй, гэхдээ Бенцтэй байхаар хүн байна гэж бодоод асуусанд баярлалаа.

***

Нэг юм хайх явцдаа санаандгүй гэрээ цэвэрлэчихсэн байх тохиолдол байдаг шүү. 

***

Би өөрөө аятайхан бүсгүй харвал хайрлаж дурламаар санагдаад. Харин бүсгүй над руу хараад байвал “ашигч, тооцоотой гичий” гэж бодогдох юм. 

***

Сурагчдад ном уншуулж хэвшүүлэхийн тулд сургуулийн номын санд тамхилах өрөө байгуулах санал гарсан байна.

***

Тэвчээр хатуужилгүй бол элэггүй болно шүү. 

***

Тэр 2 хэрүүлгүй сайхан амьдарч байв. Гэтэл нөхөр нь эхнэрээсээ мөнгөө юунд үрээд байдгийг нь асууж, эхнэр нь хариуд нь нөхрөөсөө яаж тэр мөнгийг олдогийг нь асууснаас болж дайн дэгдэв.

***

Дуучин Болд хүүхдүүддээ бүүвэйн дуу аялж өгдөггүй гэнэ. Учир нь хүүхдүүд нь мөнгө төлдөггүй.

***

Криштиану Рональдо машин барьж байхдаа баруун дохио өгсөн ч огцом зүүн эргэдэг.

***

-Ийм хөөрхөн, гуалиг, ухаалаг, сэргэлэн, сайхан ааштай бүсгүй яагаад найз залуугүй байдаг билээ?
-Баярласандаа багтраад үхчихдэг юм аа тэд нар.