Түүвэр онигоо-42
Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг зар:
“Секс-шопын агуулахаас Виагра хулгайлсан гэмт этгээдүүд зэвсэггүй боловч аюултай шүү.”
***
Эхнэр нь:
-Чи надад хайртай юу?
-Шууд хэл ээ, хэд юм?
-2000$ LV цүнх...
Нөхөр нь:
-Чи надад хайртай юу?
-Шууд хэл ээ
-2 хоног л явчаад ирье
***
Хөөе, начин Одхүү, чи тийм л лаг юм бол ирээд намайг нүүрээр минь компьютерийн гар дээр нялблдхаорхбжнц1543385харлыобсабххррррр......
***
Эхнэр нь гэртээ орж ирээд:
-Шалны алчуур хаа байна?
Нөхөр нь:
-Би энд байна аа.
***
Олон жил жор уншсан аптекчин ямар ч эрдэмтэн учрыг нь олохгүй байсан эртний чулуун дээрх бичгийг уншсан байна.
***
Диско баарны цэвэрлэгч эмээ пянз тоглуулагч, микшер арчиж байгаад оны шилдэг DJ болсон байна.
***
Энэтхэг эмэгтэй зөвшөөрвөл духан дээрх улаан тэмдэг нь ногоон болдог.
***
Шумуулнууд их зальтай болжээ. Зайтай бууж байгаад алхаж ирээд хаздаг болж.
***
Архи уухаар л хүүхэд насандаа очсон мэт болчихдог юм:
бусад нь санаад байдаг, харин би юу ч санадаггүй.
***
Шатарчин Мөнгөнтуулд хазуулсан залуу морины нүүдлээр явна.
***
-Цэргийн баярын мэнд!
-За боль доо аав, сургуулийнхаа шалгалтанд тэнцчихэж ч магад шүү дээ...
***
Анагаахын Их Сургуулийн гоо сайхны мэс заслын ангийнхан 10 жилийн дараа уулзалдаад нэг нэгнээ таньсангүй.
***
Өвчин намдаах тос авлаа. Ажлынхаа газрыг түрхнээ.
***
Өдөр болгоныг сүүлчийн өдөр мэт амьдрах юм бол шүдээ угаах шаардлагагүй.
***
Сэтгүүл дээр "Та хэр тэвчээртэй вэ" гэдэг тест бөглөлөө. 1200 асуулт бөглөсөн. Хариу нь дараа жилийн дугаарт гарна.
***
Мөч бүхэн үнэтэй. Энэ утгагүй өгүүлбэрийг уншиж хайран 4 секундээ алдлаа даа чи.
***
Залуус аа! Заяаны ханиа баар, караокенаас бүү хай. Сайн хань болох бүсгүйчүүд шөнө гэртээ унтаж байдаг юм. Тиймээс шөнө айлын хаалга тогшоод яв!
***
За найзуудтайгаа салхинд гарч сайхан цэвэр тунгалаг архиар амьсгалъя байз.
***
Намайг хазсан шумууланд шумуулын эсрэг тос түрхчихсэн. Найз нөхөдгүй ганцаардаж яваг, муу новш.
***
Нууц амрагийнхаа дугаарыг утсандаа "LOW BATTERY" гээд оруулчихсан. Залгахад нь би хол байж таарвал эхнэр харчихаад цэнэглэгчинд залгачихдаг юм.
***
Google чи миний найз охин шиг аашлахаа болимоор юм:
намайг өгүүлбэрээ дуусгахаас өмнө саналаа илэрхийлээд ядаргаатай юм.
***
Шаолиний ламтай таарвал шууд цохиод авч бай:
- Жинхэнэ Шаолиний лам бол тэртээ тэргүй цохиулахгүй бултчихна
- Жинхэнэ Шаолиний ламын шавь нь бол сургамж авсандаа танд баярлалаа гэж хэлнэ
- Хуурамч лам бол, болж муу хог!
Хүүхэд - бидний ирээдүй... Хэн, хэний хүүхэд биднийг ирээдүйг атгах гэж байгааг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
***
Абрамовичийн орлого жилд 1 тэрбум доллар гэнэ. Тэр нь өдөрт 2,7 сая доллар гэсэн үг. Цагт 115,000$. Минутанд 1,900$. Би энийг бичиж тэнэгтээд сууж байх хооронд тэр хүн 1,000$ олчихсон байна шүү дээ.
***
-Та их ануухан харагдаж байна. Таны гоо сайхны нууц юу вэ?
-Би 18-тай.
***
Хүнийг ялгаварлаж харьцдаг хүмүүс бол жинхэнэ новшнууд. Бусад нь ёстой давгүй.
***
Тамхи хортой, архи аюултай гээд хэрэглэмгүй...Гэхдээ бас цоо эрүүл үхчихвэл харамсалтай.
***
Манай эхнэрийн дэлгүүрээр хэсэх хурд = 200доллар/цаг.