-Чи одоо болтол яагаад эхнэр авдаггүй юм?
-Пивонд дуртай байлаа гээд пивоны үйлдвэр авах шаардлагагүй биз дээ?

***

Хүүхнүүд ээ, гэрлэхийнхээ өмнө сайтар бодоорой, ганц соcискны төлөө гахайг бүхэлд нь авах хэрэг байна уу?

***

Хүүхнүүд чинь эр хүний төлөө гоёж гангардаг юм биш, харин бусад хүүхнүүдийн ЭСРЭГ гоёдог юм.

***

Гандан ороод намайг дайсангүй болгоод өгөөч гэж бурханаас гуйсан юм. Гэтэл найз нар минь алга болчихсон байх юм.

***

Эмэгтэй хүний хүч хэлсэн үгэндээ бус тэр үгээ хэдэн удаа давтах вэ гэдгээс хамаарна.

***

Бүсгүй та хүүхэмсэг эрчүүдийг бүү муул. Эрчүүд ганц хүнд үнэнч байсан бол өмнөх бүсгүйгээ орхиод тань дээр ирэхгүй ч байсан байж мэднэ.

***

Туршлагатай кранчин ажлын байрнаасаа холдолгүйгээр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэрт нь оруулаад өгдөг. 

***

Ажлын зар:
Насанд хүрсэн хүүхдүүдтэй, 2 дээд боловсролтой, 15 жилийн ажлын туршлагатай, 20 настай царайлаг эмэгтэйг ажилд авна.

***

Гол сайхны эмнэлгийн үүдэнд:
“Манайхаар үйлчлүүлээд гарч байгаа хөөрхөн хүүхнүүдтэй танилцах гэж бүү яар. Эмээ чинь байж мэднэ шүү.

***

Хурдан сонгууль дуусаасай, анфрендлэсэн хүмүүстэйгээ бушуухан буцаад френд хийх юмсан.

***

-Хотын утааг яагаад бууруулахгүй байгаа юм?
-Утаанд мансууруулж байгаад дахин сонгогдоно.

***

“Хаана явна?” гэсэн мээсэж илгээтэл ийм хариу ирэв:
"5 минутын дараа очлоо. Очоогүй байвал энэ мээсэжийг дахиад уншаарай"

***

Inception гээд кино чинь Титаникийн 2-р анги юм шүү дээ. ДиКаприо далайгаас сэлж гарч ирж байгаагаар эхэлдэг юм.

***

Микроны жолооч хөнжилд нь 8 хүн орохоос нааш унтаж чаддаггүй.

***

Наркозын эмч эмэгтэйн нөхөр эхнэр нь түүнийг зоддог гэдгийг мэддэггүй.

***

Дэлгүүр дотор зар:
“Үйлчлүүлэгчдийн анхааралд: дэлгүүрийн гадаа баригдаж буй барилгын хажууд Роллс Ройс паркласан хүн яаралтай тайвшруулах эм авч ууна уу.”

***

Ерөнхийлөгчийн сурталчилгааны хаалтын үг:
"Нөхөд өө, та бүхнийг энд цуглуулсан шалтгаан бол... та бүхэн эвлүүлдэг паззл юм"

***

Энэ завшааныг ашиглаад, завшаан ашигладаг эрчүүддээ амжилт хүсье.

***

Амиа хорлогч ихсэх тусам амиа хорлогч цөөрдөг.

***

Өгзөгнийхөө булчинг сайн хөгжүүлсэн хүүхэд аав нь суран бүсээр ороолгох үед бүсийг нь булааж авч чаддаг.

***

-Найз охин маань жин нэмээд байна, яах вэ? 

-Сайн алхуул: өдөрт 5 км алхвал сарын дараа гэхэд танаас 150 км холдсон байх болно.

***

Сайн покерчны хүүхэд аав нь өөрт нь жинхнээсээ хайртай үгүйг хэлж мэддэггүй.

***

Цэцгийн үнэртэй цацдаг агааржуулагч дэлхийд хамгийн их уншигдсан номоор шалгарлаа.

***

Найз залуудаа уурлачихлаа. Юунаас болж уурласан гэж хэлдэг юм билээ?

***

Хоолон дээр 100 гр татах сайн гэсэн. Би л лав 7-8 сайн зүйл хийчихлээ.

***

Нэг нүд нь сохорсон охин дахиж шувууны үүр лүү өнгийх сонирхолгүй болсон.

***

Гуанзанд бууз идсэн солонгос жуулчин нутгийнхаа амтыг мэдрэв.

***

Найз охинтойгоо Энэтхэгт амраад ирлээ. Дэмий юм байна. Муухай ааштай гэж жигтэйхэн.

***

Хамгийн удаан унтсан тохиолдол түүхийн хичээл дээр бүртгэгджээ. 13-р зууны сүүл үед унтаад 18-р зууны эхэн үед сэрсэн байна. 

***

Кока-Колагийн захирал толгойгоо зүүн тийш эргүүлэхдээ “кссссс” гэж дугардаг.

***

Би эхнэртээ атгуулчихсан хүн биш. Амттай цуйван, сексийн төлөө ухаалаг буулт хийдэг л эр хүн.

***

Эртний Спарта-д царай муутай, турьхан хүүдүүдийг ангал руу шиддэг байсан гэдэг. Тиймээс ч Грект шатрын спорт хөгжөөгүй, шатрын төрөл олимпт ороогүй гэлцдэг.