Түүвэр онигоо-29
Нохой жилийн олимп Солонгост болдог нь нэг жоготой л байх даа...
***
"Өмгөөлөгч, янхан хоёр яг адилхан" гэж сэтгүүлч нь улстөрчид зориулж хэлээд цагираг бүтэн болов.
***
2017 онд амиа хорлолт хамгийн доод хэмжээнд байсан гэнэ. Энэ бүх хэрүүл хямрал яаж төгсөхийг бүгд л харах сонирхолтой байгаа бололтой.
***
Өдөрт 3000₮ тамхинд үрэхэд жилд сая төгрөг болно. Ийм мөнгөөр Чежү аялж болно. Би тамхи татдаггүй. Гэтэл яагаад одоо болтол Чежү явж үзээгүй байна?
***
-Эмч ээ, шүд авахуулахад хэд вэ?
-50,000 төгрөг
-Yнэтэй байна аа, 5000-аар та хөдөлгөөд өгчих. Бусдыг нь би өөрөө хийчихье.
***
Приусын маань банк ноднин өвөл 45 литрээр дүүрдэг байсан, энэ жил 56 литр ордог болж. 2010 оных юм л даа. Приус хэдэн нас хүртлээ өсдөг юм бол?
***
Кинон дээр: гэрээсээ явлаа... харь улсад очоод, хайр дурлалтай учирч, хувь заяагаа олдог. Амьдрал дээр: гэрээсээ явлаа... өлсөөд буцаад ирлээ новш гэж.
***
Манай боловсролын систем үнэхээр л амьдралаас хөндий юм даа. Жишээ нь харьцангуйн онол ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Тэрэнд орвол Камасутра-гийн хичээл хавьгүй илүү хэрэгтэй хэрэгтэй юм.
***
Библийн шашинтан:
-Эмэгтэй хүн гэж байхгүй юм байна! Би хавиргаа тоолж үзлээ.
***
Монгол хэлээ гадаад үгнээс цэврлэнэ гэдэг чинь угтаан бол шинэээр нэвтэрч орж ирсэн гадаад үгнүүдийг өмнө нь суурьшчихсан байсан харь үгээр л солино гэсэн үг юм шүү дээ.
***
Улстөрчдийг бас ойлгох хэрэгтэй шүү дээ: энэ бүх хориг, хязгаарлалт, хүнд суртал байгаа цагт авлига байхгүй болчихвол бүх юм таг гацчихна шүү дээ.
***
Бясалгалын өмнө би хэн нэгнийг алахаас сийхгүй болсон байдаг. Харин бясалгалын дараа хэнийг гэдгээ тоочколчихсон байдаг.
***
Эмэгтэй хүний бэлгийн дур тачаалын оргил үе 30-35 насандаа байдаг бол эр хүнийх... өглөө 8 цагийн үед
***
2 эр ярилцана:
-25 жил бэлгийн харьцаанд байсан эмэгтэйн умай ердөө миллиметрийг 10000 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээгээр элэгддэг гэж уншлаа
-Машины дугуй тийм байдаг бол гоё оо?
***
Баатарлаг гавъяа байгуулсан хүнд манайхан хамгийн түрүүнд байр бэлэглэх юм, байргүй хүн л баатарлаг үйлс бүтээдэг гэдэг дүрэмтэй юм уу, хаашаа юм?!
***
Хүмүүс хиамны чанарыг нохойдоо өгч шалгаад байгааг мэдсэн үйлдвэрлэгчид хиамандаа муурны мах хийх нарийн аргатай болжээ.
***
2 бүсгүй:
-Хүүе ээ, чи таргалчихсан байна шүү дээ
-Харин ч турчихаад байна. Сарын өмнө энэнээс тарган байсан: яг чам шиг.
***
Диснейн студийнхэн ямар амьтдыг хувцастай, ямрыг нь хувцасгүй зурахаа яаж шийдэг юм бол?
***
Социализмын үед төр засаг биднийг хуурдаг байжээ: энэ капитализм чинь тэдний муулж байснаас хэд дахин дор эд байна.
***
-Та франц хүн үү?
-Тийм
-Хоо. Арабаар ямар нэг юм хэл дээ?
Хувилбар:
-Та герман хүн үү?
-Тийм
-Хоо. Туркээр ямар нэг юм хэл дээ?
***
90-60-90... гэхдээ см биш ямх. «Миний ямх охин» гэхээр аягүй баярладаг юм, хөөрхий.
***
Yнсгэлжин нөхөрт гарч, анхны орой нөхөр нь өрөөнийхөө шалаар нэг сарай цэцгийн дэлбээ тараан цацсан байв. Шөнө яг 12:00 болоход тэр дэлбээнүүд нь оймс болон хувирлаа.
Зочин
Зочин
tsocoo
Зочин
Зочин
Бадамжунай
Батсүх