Эхнэр маань миний хөвчрөлт муудсанд ихэд санаа тавьж эхлээд байгаа. Даанч бид хоёрын асуудалд хандах өнцөг өөр: Тэр надад виагра авч өгсөн, харин би түүнд гүйлтийн зам авч өгсөн.

***

Шинжлэх ухаан 21-р зуунд:

2 гахайны толгойг хооронд нь сольж суулгах мэс засал амжилттай болон тухай мэдээ уншлаа. Ураа! Одоо фитнесст явах шаардлагагүй боллоо: гоё биеийг худалдаад л авчихна.

***

Шинжлэх ухаан 21-р зуунд:

3D хэвлэл асар хурдтай хөгжиж байгаа. Тун удахгүй зүрх, бөөр, элэг гэх мэт эрхтнийг 3D хэвлэж суулгах боломжтой болно... гэнэ. Юун зүрх вэ? Эрчүүд хамгийн түрүүнд шал ондоо эрхтэн хэвлүүлж суулгана.

***

Урд нь «Өнгөрсөн рүү яваад Биткойн авчих юмсан» гэдэг байсан бол одоо «Өнгөрсөн рүү яваад Биткойноо зарчих юмсан» гэдэг болсон.

***

Эхнэр жил бүрийн цагаан сараар "Бага ууна биз дээ?" л гэдэг юм, би "Тийм ээ" л гэж хариулдаг. 15 жил хамт амьдарч байж их л өөдрөг шүү манай хүн.

***

Цагаан сарын дараах ажлын өдөр яг төгсөгчдийн уулзалт шиг байдаг: бүгд таргалчихсан, бие биенээ хараад баярлацгаагаад л...

***

Шинэ онд хэрэгжүүлнэ гэсэн амлалтаа яг 1 сарын 1-нээс эхлүүлэх нь бодит амьдрал дээр худлаа байдаг учир Цагаан Сар гэж тэмдэглэдэг юм шүү дээ.

***

Би хэзээ ч зүгээр байж байгаад өөрийгөө магтдаггүй. Тийм л мундаг хүн дээ би.

***

-Компьютер сурах чинь ажил чинь хэр урагштай байна? 

-Ямар ч байсан өнгөрсөн жил домофонтой харьцаад сурчихлаа.

***

Бvх жил, ордныхонд таарах зурхай: “Өнөөдөр сайхан шоудчихад гэмгүй”.

***

Уржигдар нэлээд архи уусан юм. Өнөөдөр би өчигдрийнхөөсөө хавьгүй сэргэг босож ирэв. Дүгнэлт: их хэмжээний архины анагаах увидас нь уусны дараах 2 дахь өдрөөсөө үйлчилж эхэлдэг юм байна.

***

Санхүүгийн Зохицуулах Хороо нь G-Time сүлжээний луйврын талаар анхааруулга гаргахдаа зөвхөн төр засаг л иргэдийг хууран мэхлэх онцгой эрхтэйг тодотгон сануулав. 

***

Нүгэлт зүйлс хийхгүй байхаар сэтгэл ариусаж, бие илжирдэг юм байна.

***

Өндөр үнэтэй gym-д явж бай. Тэгвэл түрийвчтэйгээ хамт турах нь гарцаагүй.

***

Валентины өдрийн орой эхнэр нь:

-Надад Хайрын баярын бэлэг бэлдээгүй юм уу? 

-Yгүй. Би эмчийн тодорхойлолт авсан

-Юу? Алив харъя: «Тодорхойлолт. Д.Бат нь хэдийгээр гэрлэсэн ч эхнэртээ хайргүй нь үнэн болохыг тодорхойлов. Шархадны Сэтгэцийн Тасаг».

***

Хүн болгон л өөртөө итгэлтэй бай гэх юм. Энэ муу залхуу новшид яаж итгэхэв дээ би.

***

Нийтийн 00-ын гар хатаагч руу гараа хийхэд ажиллахгүй байвал бод: чи ер нь оршиж байна уу, эс оршиж байна уу?

***

-Яагаад найз охиноосоо салчихсан юм? 

-Шал тэнэг: миний сахлын хөөс дуусаж байгааг мэдсээр байж Валентинаар шинэ iPhone бэлэглэж байгаа юм даа.

***

Хэрэв та 11 сард төрсөн бол тээр жил аав ээж 2 тань Валентины өдрийг овоо тэмдэглэж дээ.

***

Мартын 8-ны өдрөөр эхнэртээ бэлэггүй очиж загнуулаад баахан үглүүлчих. Тэр нь эмэгтэй хүнд ямар ч бэлэгнээс илүү таашаалтай байж, илүү их баярлуулна.

***

Ломбард ажиллуулдаг залуугийн найз охин нь Валентинаар бэлэг өгч амжаагvй тул одоо 2 бэлэгний өртэй болсон.