ТӨРИЙН ГУРВАН ЖДҮ (Жудо биш)

-фельетон-


-ЖДҮ.I...төрийн яр

- ЖДҮ.II “Жижиг, дунд үйлдвэр” буюу дарга нарын компанийн халхавч нэр. 

-Жидүү...малын яр өвчин

-Жидүү, жидүү төст өвчин...малын төрөл бүрийн яр.

ЖДҮ өргөл...ЖДҮ олж өгсөн хүнд ногдох 10 хувийн шимтгэл

ЖДҮ универсал...бүх төрлийн ЖДҮ-д таардаг нэг төсөл

ЖДҮ тогтмол(Jdu const.)-950 сая төгрөг

-10 хувийн ЖДҮ... өөрөө ЖДҮ авахаас гадна хүнд ЖДҮ олж өгөөд 10 хувийн суутгал, харамж авч амьдрах арга зам.

-Жидүү дэгдвэл малгүй болно, ЖДҮ идвэл төргүй болно... Ард түмний совин

-Ум ждү ждү сюда сюда хумпад!...ЖДҮ бүтээх тарни

-ЖДҮ гурав хуваагдавч 950 саятай...ЖДҮ омогшил.

-Ах нь, намдаа гурван ЖДҮ-тэй, наадамд гурван найраатай хөөн... ЖДҮ аархал

-ЖДҮ, ЖДҮ төст сан...төрийн ярнууд

“Төрийн 27 сан”....төрийн 27 ЖДҮ

Гурван эрдэнийн ЖДҮ....хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг сүлжсэн чандмань ЖДҮ

Дөрөв дэх ЖДҮ-члэл... хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй ЖДҮ-чин

Төрийн гурван ЖДҮ ( энд Улсын ерөнхий ЖДҮ-ч (Жудоч биш), Улсын их ЖДҮ-ч, Засгийн газрын ерөнхий ЖДҮ-ч багтана)

-Төрийн гурван ЖДҮ минь...баригдаж ч нэг, баригдахгүй ч нэг хусах шигээ...Ардын дуу.

-Наад түрийвчийг чинь би хэрэглэхээ болиод удсан...Яаж яваад дотор нь тэрбум төгрөг орчихдог юм бол, бүү мэд...ЖДҮ мэлзээн

-Таминь ээ. Айл ухдаг хулгайчийг бариарай, Миний малын хулгай энд ямар хамаатай юм бэ...ЖДҮ-ч гэрчийн мэдүүлэг.

- ЖДҮ-чин ЖДҮ-чиндээ дургүй, ЖДҮ-дүүлсэн хүн хоеуланд нь дургүй”...Зүйр үг

-Бид хоёр чинь нэг тогооноос ЖДҮ идэж явлаа...Асрамжийн газар болсон яриа.

-Жидүү малын өвчин, ЖДҮ төрийн өвчин...Зүйр үг.

-ЖДҮ ялна... Өмнөх сонгуулийн уриа

-Олныг баясуулагч ЖДҮ... үндэсний бөхийн цол чимэг

-ЖДҮ ордон...Засгийн газрын ордон

-“Гарыг нь ЖДҮ-д, хөлийг нь тендэрт хүргэх”...дарга нарын хүүхэд эрийн цээнд хүрэх.

-Хулгай хийж болдоггүй гэж сануулахгүй яасан юм бэ, та нар буруутай... шинэ ЖДҮ-чний өчиг 

-Үндэсний их ЖДҮ-г 10 жил дараалан завсаргүй хүртэж татвар төлөгч биднийгээ баясуулсан... бөхийн тайлбарлагчийн яриа.

-ЖДҮ өгөхгүй бол ЖДҮ-гээ төлөхгүй...ажлаас халагдсан ЖДҮ-чний үг

-Миний мөнгө надад хамаагүй...Их гарын ЖДҮ-чний үг

-Уучлалт гуйхгүй ээ, би хулгай хийсэн болохоос хулгай хийгээгүй юм чинь...ЖДҮ-чний ярилцлага.

-Сүртэйш дээ. Хүн ЖДҮ л авсан гэдгээ хэлээд байхад чинь, ЖДҮ авсан гэж гүтгэхээ болиорой...ЖДҮ тайлбар. 

-Байзаарай, байзаарай. Би ЖДҮ билүү, миний дүү ЖДҮ билүү?...Бадарчингийн паян

-Эхнэр маань найз залуутайгаа нийлээд, надад мэдэгдэлгүйгээр, нууцаар “тэгсэн” байна...ЖДҮ-д холбогдогчийн гомдлоос

-Эхлээд өөрийнхээ ЖДҮ-г гол гаргачихаад дараа нь та нарынхыг...Монголын уран сайхны кино.

-Хүү минь, хоёр том ЖДҮ зодолдож байхад шоолж болдоггүй юм...Ням өвгөний яриа(Тунгалаг тамир)

-Сүхбаатар жанжин:ЖДҮ авсан эзнийг нь олов уу. Дотоодыг хамгаалахын дарга: ЖДҮ-гийн мөнгө орсон компанийг олсоон. Сүхбаатар: Бишээ, цаад эзнийг нь...Өглөө киноны хэсэг.