Ц.НЯМДОРЖ САЙДЫН “570” БА ДИПЛОМАТУУДЫН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ
Монголын дипломатуудын оролцсон хар тамхины хэргүүдээс болж Монголын иргэд Герман улсад зорчих, хил гаалиар нэвтрэхэд хүндрэл учирч байгаа. Тэр ч байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь хүртэл Германы хил гааль дээр саатуулагдаж, хоёр цаг байцаагджээ.
Өнгөрөгч зургадугаар сард Т.Энхсайхан гэдэг хуульч эмэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар яамных нь үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж, нэг хэсэг л сандаргасан билээ. Сандарсан Ц.Нямдорж сайдтан тэр даруй телевизийн ярилцлагад орж “Нөхөр нь манайд хэв журмын офицер хийдэг юм. Хүнд хэцүү ажилтай нөхрийнхөө ар талыг бодохгүй ийм зүйл хийж явдаг” хэмээн загнасан билээ.
Тухайн үед жагсагчийн нөхрийг "ажлаас нь хална" гэж дарамталсан тухай мэдээлэл цацагдсан ч Ц.Нямдорж сайд өөрийн амаар үгүйсгээд өнгөрсөн.
Гэвч Ц.Нямдорж сайдын анхааруулга үүгээр дууссангүй. Т.Энхсайхан гэх эмэгтэйг цагдаагийн байгууллага “хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан” хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад, торгох шийтгэл оногдуулсан байна. Харин жагсагч эмэгтэй энэ шийтгэлийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн анхан шатна шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа юм байна.
Үүгээр зогсохгүй өмнө жагсаал, цуглаан зохион байгуулж байх үеэрээ “олон нийтэд дэлгэнэ” гэж амласан Ц.Нямдорж сайдын талаарх баримт сэлтээ эхнээс нь дэлгэж эхэллээ. Энэ удаа Ц.Нямдорж сайдын хөлөглөж асан 360 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” маркийн машин эхний “золиос” болов. Уг машиныг дипломат хар тамхины сүлжээгээр орж ирсэн гэж мэдэгдлээ.
Сануулахад, өнгөрөгч зургадугаар сард манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдсэн. Уг хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэсэн үг. Энэ мэдээллийн араас ГХЯ-ны нөхдийн нуун дарж байсан бас нэг хэрэг илчлэгдсэн билээ.
Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Улаан-Үдийн Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түдгэний Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил гэх хоёр хүн Чех улсаас ХБНГУ руу орох гэж яваад хууль хяналтынханд саатуулагдсан байдаг. Хууль хяналтынхан тэдний унаж явсан дипломат дугаартай /089D93 77/ машинаас мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эм, эмийн бэлдмэл олсон байна. Одоо энэ хоёр эрхэм ХБНГУ-ын Дрездэн, Гөрлитз хотын шоронд тус тусдаа хоригдож байгаа. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ долоо хоногт үргэлжлэх юм байна. Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл (600 мянган еврогийн үнэтэй 150 мянган ширхэг мансууруулах эм, эмийн бэлдмэл) хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа.
Товчоор хэлбэл, Түдгэний Мөнхбат хэмээх энэ эр Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар очсоныхоо дараа өөрийн биеэр лоббидож, томилж (2017 оны аравдугаар сарын 11-нд) явуулсан хүн мөн гэж Т.Энхсайхан хэлэв. Үүнд нь Ц.Нямдорж сайдын ч оролцоо байсан гэлээ.
Учир нь Ц.Нямдорж сайдын унаж асан алдарт “Lexus 570” маркийн машиныг ОХУ-аас өөрийнхөө нэр дээр худалдаж (дипломат хөнгөлөлттэйгээр шүү) аваад хөлөөр нь авчирч, ШШГЕГ-т шахсан хүн нь Т.Мөнхбат юм байна. Худалдах, худалдан авах гэрээгээ “Нотус Голд Майнинг” компанийн нэрээр байгуулжээ. “ШШГЕГ-ын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай машин нийлүүлэх тухай” хоёр талын гэрээ байгуулж, 360 сая төгрөгөөр шахсан энэ машин гялгар ууттайгаа Ц.Нямдорж сайдын гар дээр очсон хэрэг. Ийм л үйл явдал болсон юм байна.
Т.Энхсайхан гэх эмэгтэй энэ бүх мэдээллийг өөрийн гараар цуглуулсан. Харин үлдсэн асуудлыг АТГ газар болон Улсын ерөнхий прокуророор шалгуулахаар цуглуулсан мэдээллээ өчигдөр орой нийгмийн сүлжээнд тавьсан байна. Тухайлбал, ХБНГУ-д үйлдэгдсэн энэ хар тамхины хууль бус наймааны хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр нар холбоотой эсэр талаар тодруулахыг хүсчээ.
Монголын дипломатуудын оролцсон хар тамхины хэргүүдээс болж Монголын иргэд Герман улсад зорчих, хил гаалиар нэвтрэхэд хүндрэл учирч байгаа. Тэр ч байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь хүртэл Германы хил гааль дээр саатуулагдаж, хоёр цаг байцаагджээ.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
zochin
Зочин
Зочин
Зочин