ЦЭНД ХЭМЭЭХ СУДРЫН ТУХАЙ
Өвчин бүгдийг даран мөхөөгч. Хилэнц бүгдийг машид амирлуулагч. Сайн бүгдийг сайтар өгөгч. Өгүүлэшгүй эрдэм ихт эл тарнийг олонтоо уншаарай. Аврал ач тус ихтэй. Хамаг муу бүгдийг илааршуулан арилгах болно. Цагаан зүгийн хамаг хүсэл бүгд биелэх болно хэмээн Бурхан багш зарлиглсасан байдаг. ...
Энэхүү дээдийн ном бол: Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн төрүүл ном билээ.
Энэ сударномыг уншиж уншуулсан болон хадгалаж түгээсэн бүгдийн насны барцад арилана. Элдэв олон өвчин бүгдийг арилгах увидас төгөлдөр их байдаг. Ач тус ихтэй. Өвчний зүйл 404 сэлт хийгээд 10 зүгийн харанхуйг гийгүүлж, явахуй оршихуй зүгийн гэм тотгорыг илааршуулан арилгана. Хар муу хараал тарни, ад зэтгэр болоод жил, сар, өдөр цагийн гай барцад зэтгэрээс хамгаалан сахина.
Түүнчлэн нялхас бага хүүхдийн амь бие, насыг хамгаалж сахих үйлд уншиж уншуулахад аврал ач тус нэн их байдаг.
Гэнэтийн өвчин, хорлол, нялхасын 15 ад, 81 хорлол, 2 түмэн муу ёр үл зохилдохуйгаас хамгаалах үйлд уншиж уншуулан орон гэртээ хадгалаж шүтэн тахихуй дор 4 цогцос дээд доод зүг лүгээ зохицон бурхадын авралд багтах бөлгөө. Энэ мэт. Нялхас бага хүүхдийг өвчин эмгэг, гэм барцад, аюул ослоос сахиж хамгаалах үйлд уншиж уншуулахад увидас төгөлдөр их ном билээ.
“Язгуурын гурван бурхадтай дүйцүүлэн уншиж залбирлыг үйлддэг”.
Цэндийн зүрхэн тарни. Энэ мэт байдаг.
Энэ мэт: “Ум амаараны зиваан дие сухай”
Өвчин бүгдийг даран мөхөөгч. Хилэнц бүгдийг машид амирлуулагч. Сайн бүгдийг сайтар өгөгч. Өгүүлэшгүй эрдэм ихт эл тарнийг олонтоо уншаарай. Аврал ач тус ихтэй. Хамаг муу бүгдийг илааршуулан арилгах болно. Цагаан зүгийн хамаг хүсэл бүгд биелэх болно хэмээн Бурхан багш зарлиглсасан байдаг. ...
Дээд их наминчилгааны хүчинд. Буян хийгээд номын хүч үргэлжид төгс төгөлдөр болох болтугай.
Амгалан бүгд гарах шалтгаан болох болтугай.
Шагжаамуни БУДДА
Зураач: Гончигжамбажамц 1420 он. Төвөд Гүмбүм хийд