Би энэ зургыг хараад цаанаа юу болсон бол гэж бодоод. Тэгээд бусад хүмүүс ч бас юу болсон бол гэж харжаагаа байх гэж бодоод өөрийн төсөөллөө хуваалцмаар санагдлаа.

Хувилбар 1

Шадар сайд Энхтүвшин

-Алив машинаа тэр засруу дөхүүлээд зогс. Өчигдөр хүрз авж гархад яахгэж айгаа гээд байсан хүмүүст харуулна. Тэр хүрз энэ апрааттай сэтгүүлчдийг зүгээр авж яваагүйг харнаа та нар.  За зогсцонуу. Тэр бусад машин өнгөрөөд яв. Холхон очоод зогсож бай зурганд гарчихна. Харин намайг хүрзэээ бариад зас ухаж байгааг тал бүрээс аваарай. Аанхан. Тэгээд сошлдоо оруулаадах. Энэ чинь улс төрийн пиар шүү дээ. Та муусайнууд пиар мэдэхгүйлд.

 

Хувилбар 2

Энхтүвшин сайдын нэг зөвлөх

  • Сайдааа пиарын гоё санаа байнаа. Та нэг цасан дээр машинаа зогсоогоод тэгээд хүрзээр цас цэвэрлэчих. Тэгэнгүүт би зургыг нь аваад тараана.

Энхтүвшин

  • Би тэгээ жинхэнээсээ цас цэвэрлэх юмуу. Чи сайдаар цас цэвэрлүүлнэ гэж хэлэхдээ сайн бодсон биз.

Зөвлөх

  • Гүү эээ та жинхэнээсээ цэвэрлэхгүй юмаа. Зүгээр цэвэрлэж байгаа юм шиг харагдана.

Энхтүвшин

  • Аан зөв зөв. Тэр жил Баасанхүү гишүүн нэг тэгээд бүтэлгүйтсэн чи мэджаагаа биз. Тэгээд ийм машин цасанд сууна гэж байхуу даа.

Зөвлөх

  • Зүгээрээ хүмүүст таны цас цэвэрлэж байгаа л сонин тэрнээс машин тэрэг хамаагүй. Та ганцаараа байхуу олуулаа байхуу

Энхтүвшин

  • Ганцаараа байвал яадын. За олуулаа байсан ч би голд нь байх юм шүү.

Хувилбар 3

Гэнэт машин цасанд суужээ. Цуг явсан машинууд нь бүгд түүнийг орхиод явжээ. Сайд машинд хамт явсан хүмүүсээ алив цас ух гэсэн чинь хэн нь ч үгэнд нь орохгүй зогсоод байжээ. Тэгсэн сайд өөрөө цасаа ухаж эхэлтэл цуг явсан хүмүүс нь тойрч зогсоод шоолон зураг авж эхэлжээ. Ийм нэр хүндгүй байна гэж баймааргүймдаа.

Хувилбар 4

Сайд төрхөөсөө цас ухах дуртай. Тэгээд хөдөө гайгүй хөөрхөн ухчимаар цас тааралдахаар нь гэнэт буугаад ухажээ. Бусдад нь цас ухах хобби байхгүй тул түүнийг өхөөрдөн харж зураг авж эхэлжээ. Тэрнээс ийм ландгар машин сууна гэж ч юу байхав хүний хобби ямар хүчтэй билээ дээ.

Хувилбар 5

Сайд ажил ихтэй байжээ. Тэгээд эхнэртээ 5 хоноод ирнэ гэсэн чинь гэнэт ажил нь ихдээд 6 хоночиж. Эхнэр нь утасаар алнаа чамайг гэсэн байх. Тэгэнгүүт машинаа цасанд суулга алив хүрз бариаты гэж байгаад зургаа авхуулаад эхнэртээ яувуулжээ. Гэтэл уг зургыг сайдын эхнэр постолсон байж болно. Гэхдээ ийм ч аймаар цагдаж барьдаг эхнэргүй байх энэ хувилбар худлаа.

Хувилбар 6

Сайд ажлаар явжээсэн чинь гэнэт машин жинхэнээсээ цасанд суужээ. Хүмүүс цас ухаал байж. Сайд харж харж байсанаа алив би нэг хүрз бариаты та нар зураг аваарай гээд хүрз аваад зурагчинлуугаа харсан байх боломжтой. Энэ ер нь их боломжтой хувилбар боллоо шүү.

 

Ямарч байсан сайд цас уххаар хүрз баьсан нь үнэн юмдаг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй бөгөөд төрийн сайд ба хүрз, сайд хүрз хоёр, сайдтай хүрз, хүрзтэй сайд, сайдад бариулсан хүрз, хүрз барьсан сайд, энхрий ялдамаар хүрз барьсан нь зэрэг гоё нэрнүүд өгж болхоор байна. Бид хүрз барьдаг сайдтай түүгээрээ бахархдаг ард түмэн билээ. Монгол улс мандан бадраг.