Товчхон нэмэртэй бичвэр…
Судлаач Л.Мөнх-Эрдэнийн хэлсэн үг урд хожид хэн ч хэлж байгаагүй маш үнэн үг болохоор бяцхан нэмэр оруулмаар санагдаад ер зүгээр сууж болдоггүй ээ…
Судлаач Л.Мөнх-Эрдэнийн хэлсэн үг урд хожид хэн ч хэлж байгаагүй маш үнэн үг болохоор бяцхан нэмэр оруулмаар санагдаад ер зүгээр сууж болдоггүй ээ…
Тэрээр өгүүлэхдээ;
“ Өнгөрсөн 26 жилд буюу 7 удаагийн сонгуульт хугацаанд 7 хүн Ерөнхий сайд хийх ёстой байсан бол 17 хүн ерөнхий сайд болж 15 Засгийн газар солигдсон байна.
Дундчилбал, Засгийн газрын нас 14 сар.
Энэ юу гэсэн үг вэ?
Энэ өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд яаж Засгийн газрыг унагаж сайдын суудал олж авах вэ гэдэг дайн хийсээр ирсэн гэсэн хэрэг.
Яагаад? Яагаад гэвэл Засгийн газрыг УИХ байгуулдаг учир Засгийн газар нь УИХ-ын гишүүдийн хувааж идэх бялуу.
Засгийн газарт сайндаа 16 суудал байхад УИХ-д 76 ам байж байна. Үүнээс үүдсэн дайн.
Нэгэнт засгийн газрыг байгуулах, буулгах нь УИХ-ын эрх учир. Тэд үргэлж дотроосоо 60 дайсантай, дээр нь сөрөг хүчин нэмэгдэнэ. Тиймээс л тогтворгүй байсаар ирж.
Гэтэл бид 1993 оноос хойш хэдэн Ерөнхийлөгчтэй байсан бэ? Тав.
17 биш 5.
Нэг ерөнхийлөгч огцруулсан уу? Үгүй. Харин ч эсрэгээр хоёр ерөнхийлөгч тус бүр найман жил ерөнхийлсөн.
Яагаад? Яагаад гэвэл Ерөнхийлөгчийг УИХ биш харин Монголын ард түмэн сонгодог юм!
УИХ сонгодог байсан бол бид бас л 20-иод ерөнхийлөгчийн нүүр үзсэн байх байсан.
Ийм суудлыг 76 мэддэг байсан бол бүгд энэ суудлын төлөө дайтах биш үү? Тиймээс өөрөөсөө асуугаад үз. Аль нь илүү сонголт байна.
Хэрвээ ерөнхийлөгч засгийн газраа тэргүүлдэг, өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн өөрсдөө Засгийн газраа сонгон байгуулдаг байсан бол өнгөрсөн 26 жилд бид ихээр бодож 7 засгийн газартай л байх байлаа. Аль нь танд оновчтой хувилбар байна. Өөрөө сонго.” гэжээ.
Ардчилсан хувьсгалаас хойш болсон явдал товчхондоо ердөө л энэ юм.
Бид тэхэд бүгдээрээ баяжина гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр үе үеийн төрд байсан хэд л үлгэрийн ихээр баяжсан. Эсвэл тэдний нөөлөг дор яваа улс л дагаж даашгүй баяжсан. Ардчилсан ард түмэн маань ядуу, эсвэл ядуувтар анги болсон болоод хоцорсон нь үнэн болохоор “Жижиг дунд үйлдвэрлэлийг (ЖДҮ) дэмжих сан”-гийн мөнгийг хүртэл тэд л булааж аваад хүүлээд биднийг шулж байсан болохоор далд уурнь тэсэрч байгаам.
Магадгүй залуус энэ 76 гишүүдийн зургаагийн л нэрийг мэдэх байх. Гэхдээ бүгд баян гэдгийг бол хүүхэд ч мэднэ. Дуучин С.Жавхлан гэсгийгээд… оймс энэ тэрд хавчуулагдаж гарахдаа ядуу байсан хэдхэн хүнээс өөр ядуу хүн тэнд одоо байхгүйг бүгдээрээ маш сайн мэднэ.
Үүн дээр сайд нар, дэд сайдууд, төрийн нарийн гэх мэт хурган дарга нар нэмэгдэнэ, бас дээр нь өнөөх “дансандаа сая доллортой” хууль шүүхийнхэн, гааль, татварынхан… гээд тоолбол бараг 500 орчим “бага хаад”-тай улс билээ. “Бага хаад” бас баталгаатай хуулиар хамгаалалттай. Үүнийг Оросоор “Воры в законе” гэдгийг кино үздэг хүн бүр мэднэ.
Орос, Хятад гээд ойрхны жишээ авахад л ЖДҮ-г дэмжих сангийн мөнгийгардуудад ардчилсан зарчмаар шалгаруулж хүүгүй шахуу зээл өгөөд татвараас 3-5 жил чөлөөлдөг бол манайд зөвхөн “бага хаад” л хүртээд түүнийгээ ардчилсан ардууддаа хүүлж шулдаг болохыг хараад бухимдаад байгаа юм аа. Баригдсан “бага хаан” өнөөх тэрбумаа халаасны мянган төгрөг шиг өдөрт нь буцаагаад өгчихдөг хаадыг хараад хүмүүс улам шатаад байгаа юм аа. Уг нь энэ бол зүгээр л “45 ын гутал” шиг “бага хаад”-ын нормонд явсан “950 сая” юм шүү дээ. Иймэрхүү сан дөч орчим байгаа, цаашаа томорчихсон“ван хаад”-ын луйврыг ярьвал далай л гэсэн үг болохоор больё.
Одоо юу болох бол?
Одоо яах вэ дээ тэгээд энэ сайхан олуулаа эвтэй байхдаа хүчтэй идээд ирсэн хоолоо алдахыг “бага хаад” хүсэх үү? Мэдээж үгүй.
Саяхан лут юм ярьж явсан эх оронч залуу хүртэл өөр дээр нь тулаад ирэхээр бүр мөсөн буцаж л байгаа биз дээ? Уг нь улс төр гэдэг холын зайн гүйлт юмсан даа…
Хамаг юмыг нь нэг цоохор дээлтэй шилийн сайн эр шиг бөх гарч ирээд хуйгаар ньхоолноос нь салгах гэж байхад “бага хаад” түүнийг алах ч багадна биз дээ? Юун эх орон… тэрийг чинь бодож ч амжихгүй орондоо ч унтах завгүй олзолдон байлдаж 14 сар болдог юм …гэж бодож суугаа.
Уг нь бол нэг компанийн удирдлагыг 14 сар болоод л хуйгаар нь солиод байвал тэр компани дампуурах нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл нэг улсын засгийн газрыг 14 сар болоод л солиод байхад улс дампуурах тухай бодож ч амжихгүй харин дараагийн ээлж хоолондоо орохоос өмнө “Хөнжилдөө ч унтах завгүй Хөнөөлдөн тэмцэлдэж” амжиж хусахаа л бодохоос өөр юу ч бодохов дээ. Хэн ч гэсэн ингэх л байх…
Бидний байгуулсан ардчилал товчхондоо бол ийм л юм.
Нэгэн эртний Дорнын хааны мэргэн үг байдаг юм билээ .
“ Төр бол завь юм. Ард түмэн бол далай юм. Завь хөвөх, живэхийг зөвхөн далай л мэддэг юм ” гэж.
Өөр үг нэмэрлээд ч яах вэ судлаачийн үгийг дахиад нэг хардаа, амархан, тоо юм байна тэгээд л нэг боддоо.
Далай шуурч эхэлж байна…!