ТОСК-ыг татан буулгая
Учир нь ТОСК иргэдийг дарамтлагч том байгууллага болжээ
Авлигатай тэмцэх газраас Төрийн орон сууцны корпорацид (ТОСК) ажил үйлчилгээ чинь буруу замаар яваад байна шүү, алдаагаа даруй засаж залруул гэсэн хатуу анхааруулга өгсөн байна. Эл анхааруулгыг ТОСК-ын Хэвлэлийн алба хөөрхөн өнгөлөн далдалж АТГ-аас манайд зөвлөмж ирүүллээ хэмээн нийтэд мэдээлжээ. Тэгвэл хэрхэн ажиллахаа мэдэхээ байгаад хөндлөнгийн нэгнээс зөвлөгөө авахдаа тултал энэ байгууллага доройтсон хэрэг гэж ойлгож болох нь тийм үү! Барилга, хот байгуулалтын яаманд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 80 гаруй хувь нь ТОСК-ын үйл ажиллагаатай холбоотой байсан учраас АТГ-аас ийн анхааруулга өгөхөд хүрч. Төрийн нэрийн өмнөөс ажилладаг энэ байгууллага яагаад иргэдийг ингэж гомдоогоод байдаг юм бол оо. Авлига, албан тушаалын дарангуйлал ноёрхож, иргэдийг дарамталсан, асар их өрийн сүлжээнд баглагдсан гэх эл байгууллага цаашид оршин тогтносон хэвээр байх уу?
Анх 2008 онд ТОСК байгуулагдсан юм. Тухайн үед орон сууцны үнэ гэнэт хөөсөрч, бэлэн мөнгө гаргаад орон сууц худалдаж авах бэлтэй хүн бараг байхгүй болсон хэцүү цаг үед Засгийн газраас авсан оновчтой арга хэмжээний нэг нь ТОСК-ыг байгуулсан явдал яах аргагүй мөн байлаа. Барилгын компаниуд орон сууцны нэг ам.метр талбайн үнийг 1.8 саяас таван сая хүртэл өсгөсөн. Сарын цалин нь хагас сая төгрөгт ч хүрдэггүй монголчуудаас ийм нөхцөлдудаан хугацаатай, хүү багатай зээлгүйгээр байртай болох ямар ч найдваргүй болсон. Тухайн үед арилжааны банкуудын гаргаж байсан 20 хувийн хүүтэй орон сууцны зээлээр толгой хоргодох байртай болохоор зориглогсдын ихэнх нь өрөнд баригдаад дууссан юмдаг. Харин төрийн өмчит ТОСК байгуулагдсанаар иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн нь өнөөгийн ипотекийн зээлийн эхлэл байлаа. Анхны том төсөл болохтөрийн албан хаагчдадзориулсан 40 мянган айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжсэн гэдгийг нь онцлох ёстой. Харин энэ бүхний дараагаас орлого багатай, зорилтот бүлгийн иргэдэд үйлчлэх үндсэн үүргээ ТОСК умартсан билээ. Төрийн өмчит улсын үйлдвэрүүдийн жишгээр төсвийн мөнгөөр, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг туйлын үрэлгэн, авлигад живсэн байгууллага боллоо. Монгол Улсын эдийн засгийн судсанд шигдээд, цусыг нь сорогч хачиг, хувалз мэт бүтэц болж хувирсан гээд хэлчихэд лавтайяа хилс биш ээ. Шуудхан хэлэхэд ТОСК хэмээх нэртэй, төрийн нэрийг барьжтатвар төлөгчдийн мөнгөөр хувийн бизнес хийдэг байгууллага Монголд нэгээр нэмэгдчихлээ.
2013-2014 онд ТОСК ТӨҮГ-аас хэрэгжүүлсэн “Буянт-Ухаа 1”, 2014-2015 онд хэрэгжүүлсэн “Буянт-Ухаа 2” төслүүдэл байгууллагын нүүр царай хэрхэн өөрчлөгдсөнийг гэрчилдэг.
Төрийн мөнгөөр орон сууцны барилгыг хэрхэн чанаргүй барьж болдог вэ гэдгийг тэд “Буянт-Ухаа 1” төслөөрөө яруу тод жишээлсэн буюу. ТОСК болохоор бороо, цас орохоор ус нэвт гоожсон, будаг, шохой нь хуурч, хана туурга нь хөгцөрсөн барилга барьснаа зөвтгөн харин ч нэг ам.метр талбайг нь нэг сая 250 мянган төгрөгөөр үнэлсэн хаа ч байхгүй хямд байранд“хуцалгүй” дуугүй орцгоо гэж иргэдэд хандсан юмдаг. Тухайн үед хэвлэл мэдээллийн салбарынхан ТОСК-ын үнэн төрхийг баримтаар илчилж байж даварсан байгууллагын дэвэрсэн “ханд”-ыг нь дарсан түүх саяхных билээ. Эдүгээ бараг 100 шахам ажилтантай болж данхайсан үрэлгэн бүтэцтэй эл байгууллагыг татан буулгах талаар хөндөж, хууль тогтоох байгууллага дээр нэг биш удаа яригдсан нь бий. Учир нь ТОСК иргэдийг дарамтлагч маш том байгууллага болж. Үүнийг БХБЯ-ны нэр дээр ирүүлсэн иргэдийн олон зуун гомдол гэрчилнэ. ТОСК шиг хүнд сурталтай байгууллага алга. ТОСК шиг авлигад автсан газар бас алга. Үүнийг мөн л иргэдийн гаргаж буй гомдол, өргөдөл гэрчилнэ. Уг нь төрийн нэрийн өмнөөс иргэдийг орон сууцжуулах төсөлд нь зөвхөн менежмент хийх үүрэгтэй байгууллага маань болохгүй, бүтэхгүй бүхний үүр уурхай болон хувирчээ. Орон сууц түрээслэх өргөдлөө өгсөн олон хүнд хариу өгч, шйдвэр гаргалгүйудна. Тэгсэн атлаа аль хэдийн нөгөө орон сууцаа өөр нэгэнд борлуулчихсан байдаг нь хачирхалтай санагддаг.
Монгол Улсын хэмжээнд хамгийн хямд үнэтэй орон сууцны барилга бол яах аргагүй ТОСК-ын захиалж бариулсан барилга байдаг. Харамсалтай нь захирал, дарга нарынх нь сурталчлаад байдаг шиг тэдниймэргэн, түргэн ухааных биш билээ. Тэдний “мэргэн” ухаан хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд хэрхэн хөрөнгөжиж,хөлжих вэ гэдэг дээрээ жинхэнэ ургаж ундардагболохыг “Буянт-Ухаа 1, 2” төслүүдээс харж болдог. Орон сууцны хороолол дунд бар, караоке байгуулахыгхориглосон журам бий. Харин энэ журмыг үл тоодог нөхдүүд бол ТОСК-ын удирдлагууд. Өнөөдөр “Буянт-Ухаа 1, 2” хороололд дэлгүүр, үйлчилгээний ихэнх газар дээр дурдсан журмыг зөрчин байгуулагдаж, оршин суугчдыг амраахаа байсанбар, уушийн газруудын цаад эзэд нь үнэн хэрэг дээрээ ТОСК-ын удирдлагууд байдаг нь нууц биш. Тэд яагаад ийм давуу эрх эдлээд байна вэ? ТОСК-ын нэг ч ажилтан, албан хаагч иргэдээс давуу эрхтэйгээр хэрэгжүүлж байгаа төслийнхээ байранд орон сууц авахёсгүй. Гэтэл ТОСК-ын олон албан хаагч дээрх хэрэгжсэн төслийн байранд орсон байдгийг юу гэж ойлговол зохилтойбилээ. Албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн хэрэг энэ мөн үү! Орон сууцны тухай хууль энд зөрчигдсөн эсэхийг шалгах л хэрэгтэй. ТОСК нийгэмд маш нэр хүндтэй байгаа хэмээн залуухан дарга нь байгууллагынхаа сайтадсаяхан ярилцлага хийгээд тавьсан байна билээ. Өмнөх удирдлагаа баахан муучилсан хуншгүй яриа дүүрэн байсан. Тэгвэл үнэн байдал ямар байна вэ. ТОСК-ын байрныхаа урьдчилгаа мөнгөө бүр 50 хувь хүртэл төлсөн иргэд аль ч банкнаас ипотекийн зээл авч чадахгүй байна. Арилжааны аль ч банк ТОСК-тай тоож харилцахгүй байна. Төрийн байгууллага атлаа нэг ч банктай харилцаа холбоо алга. Цөхөрсөн иргэд ТОСК-д тушаасан урьдчилгаа мөнгөө авах гэхээр өгдөггүй атлаа байрнаас нь хөөж туудаг үзэгдэл ердийн хэвшил боллоо. Бэлэн мөнгөтэй бэлтэй нэгэн ТОСК-д захиалга өгч, түүнийх нь дагуу ипотекийн зээлд орж чадаагүй байгаа иргэдийг байрнаас нь хүчээр гаргадаг үйл ажиллагааг ТОСК-ынхан эрхлэх болсны цаана авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг цэцэглэж байж болзошгүй гэсэн иргэдийн хар үнэн байж мэдэх юм. Буянт-Ухаа хорооллуудын нэг давхрын байруудбүгд үйлчилгээний газар болсон нь хачирхалтай биш гэж үү. Нэгэн цагт үүргээ гүйцэтгэсэн эл байгууллага эдүгээ төрийн нэр барьсан хамгийн үрэлгэн, хамгийн нэр хүнд муутай, хүнд сурталтай, иргэдийг өмнөө “сөхрүүлсэн” данхар бүтэц болжээ. Шуудхан хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийн амтшиж байгаа энэ байгууллагыг татан буулгавал зохилтой биш үү!