“ТОРГОНЫ ЗАМ 2019” /SILK WAY RALLY/ АВТО РАЛЛИ МОНГОЛЫН ГАЗАР НУТГААР АНХ УДАА
“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож, 10 гарааны 5000 км замыг дуусгаж чадлаа.
“Silk way” ралли нь 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд “Dakar rally”-н дараа орох томоохон бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн уралдаан юм.
2019 оны 07-р сарын 06-нд ОХУ-н нутгаас гараагаа эхэлж, Монгол Улсын нутгаар дайран 07-р сарын 16-нд БНХАУ-ын нутагт барианд орсон.
Уг уралдаанд 40 гаруй орны 120-130 баг автомашин, мотоциклын төрөлд оролцож, Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулжээ. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэсэн байна.
“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож, 10 гарааны 5000 км замыг дуусгаж чадлаа. UTV open class ангилалд уралдсан спортын мастер С.Ариунболд, Г.Эрдэнэсүрэн нар түрүүлж А.Бүрэнтогтох, Б.Сайнбаяр нар замаа амжилттай дуусгав.
Т2 ангилалд спортын дэд мастер Э.Оргил, ОУХМ Ш.Гансүх нарын баг гуравдугаар байрт шалгарсан байна.
Мотоциклын ангилалд өрсөлдсөн Д.Болдбаатар, Э.Амгалан, Б.Өнөрбаяр, Д.Энхсаруул нар замаа дуусгаж, амжилттай орсон бол эмэгтэй төрөлд Б.Бат-Ундрал хоёрдугаар байр эзлэв.
Jamsran
arhi
zochin
АА
Braidwheels
Зочин