Газар доор хүйтэн байна уу?

Газар дээр хүйтэн байна аа 

~У.Хүрэлсүхийн Кофи Аннантай уулзсан ярианы хэсгээс...

1.

Манай ерөнхийлөгч худлаа хэлээгүй байх боломжийг нэлээн судаллаа. Төрийн тэргүүнээ дотроо өмөөрч л байгаам чинь. Өмөлзөөд. 

“Үхсэн атлаа амьд юм шиг хүн байдаг” орчлонд Кофи Аннан гуай тийм л мундаг хүн. Тэглээ гээд шууд уулзаад байхдаа яадаг юм гэж та бодох гэж байна уу. Түр хүлээ, тэдний сэтгэл ойрхон байж болно. Гэхдээ би ерөнхийлөгчийгөө “амьд атлаа үхсэн юм шиг” энэ тэр гэх гээгүй байна. 

2.

Зүгээр ер нь уулзсан байж болышдээ. Манай ерөнхийлөгч заавал худлаа хэлсэн байх ёстой биш. Кофи Аннан чинь орлон тоглогчоо үхүүлчээд худлаа сууж байж болышдээ. Та нар хажууд нь байгаагүй биз дээ? Эсвэл байсан юмуу! Тэгвэл дуугай л бай. 

3.

Гэхдээ ямар сонийн тээ. Нөгөөх нь яах аргагүй л явцан даа. Энэ ер нь улстөрийн уран нүүдэл байх. Манай хүнийг НҮБ-д очсон чинь нөгөөдүүл нь танихгүй, аягүй бол Хэллө, мистэр Цеденбал хау дү юү дү! (хамгийн сайн алдаршуулж байгаа удирдагч тул) гэнгүүт энд ирээд хариугаа сайн авсан нь тэр байхаа. Дипломат аргаар ёстой нам хийлээ дээ! 

4. 

Би мань хүнийг худлаа хэлээгүй ээ л гэх гээд байна. Тэр худлаа хэлээд байх албагүй шдээ. НҮБ-ын генсекийн өрөөнд нэлээн бүлмэг орсон чинь жинкэн генсек нь шээх гээд гарцан, хананд нь Кофи агсаны том хөрөг байсан байж болно. Мань хүн өрөөсөн нүдээ аньж байгаад “хэллө мистэр Ко...”

5.

Зүгээр бааварласан байж болышдээ. Энд чинь дөнгөж генсек л байдымуу? Би тэгвэл Прэзидэнт байна гээд үл тоосон байж болно. Тэр мууг нь хэн ч гэсэн яадым бэ!

6.

1996 онд МАН маань ялагдаж, Ерөнхийлөгч маань гэнэт завтай болон ид юм сурч, эшлэж, ном сонин эргүүлж байх хугацаанд нь 1997 онд Кофи агсан маань ч НҮБ-ын дарга болж билээ. Тэр л үест мань эр “НҮБ-ын ерөнки Кофи Аннан” гэж нүдэлсэн. Нэг япон жуулчин яалаа, “монголчууд наадам хийдэг, түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн л биз дээ.

7.

Ард түмэндээ өгсөн уран мессеж байж болно. “Бид дэлхийн хөгжлөөс даруй арваад жилээр хоцроод байна шүү! Айн Оюун-Эрдэнээ! Ямар сайндаа би...”

8.

Ер нь тэр муу сэтгүүлч одоо юу вэ сдчн! 

9.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа Coffee and nun идсэн гэсэн байж болох уу? Зэвүүн америк аялгаар хэлсэн чинь хэл усгүй царайлчаад манайхан ойлгоогүй?

10.

Угаасаа мнай ерөнхийлөгч Кофи гуайтай уулзаж чадна. Чак Норрис юуийн.

11.

Тэр одоо Ерөнхийлөгч болсон. Дандаа дээгүүр л хүмүүстэй уулзана. Одоогийн байгаа бүх дарга жижигдэнэ.

12. 

Гүэ тэгээд ер нь уулзаагүй гэж хэн батлахын. Үүнийг уншиж байгаа та батлах уу? Кофи гуайгаас өөрөөс нь асуух юм уу эсвэл?

13.

Тэгээд ч Копи Аннан гэсэн болохоос тэр ямар ч Кофи Аннаны тухай яриагүй

14. 

Манайхаан, тэгээд ер нь халловийний баяр дөхөж байна шүү дээ, ойлгож болох л юмшдээ...