"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН АЖИЛЧИД 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
"Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид 24 цагаар ажиллаж байна. Учир нь энэ оны аравдугаар сар гэхэд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байх ёстой.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Тус компаний үйл ажиллагаатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцлаа.