Энэ 7 хоногт
Социалист сэтгэлгээг халъя (I хэсэг)
Нийгмийн оюун санааны ертөнц дэх хамгийн цуутай хийрхэл болох эрлийз гэх элийрлийг дотоод зүй тогтол, учир зүйгээр нь задлав. Энэ элийрэл хэрэглээний хувьд муйхар мунаг хүний бусдыг ялж дийлэх арга, атаач нэгний хорслоо тайлж тайвшрах нэг арга хэрэглүүр, олны танил хүний нэр хүндийг нь унагах, гутаах гутамшиглах нэг арга барил, өрөөлийг дарамтлах хэлбэр гээд зүй бус байдлаар голдуу хэрэглэгдэж байна.
Жам ёсны ертөнц оршихуйд юмс тасралтгүй хувирч өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд нэгэн цагийн юм, үзэгдэл, үзэл санааг нөгөө цагт огтын хэрэггүй зүйл, юм, хог болж хувирдаг учир, жам ёс бий. Нийгэм шилжиж, энэхүү суурь зарчим хэрэгжжээ. Социалист нийгэмд оршин байсан бүхий л зүйлс, хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр утгаа алдаж, хог болжээ. Социалист нийгмийг чиглүүлэгч коммунист үзэл суртал утгаа алдаж, үзэл бус эсрэгээр элий балай санааны цуглуулга, хий хоосон хийрхэл болж хувирчээ. Хий хоосон агуулга, утгагүй балай санаа учир хийрхлийг оюун санааны ертөнц дэх хог хаягдалд тооцдог билээ. Ингээд тухайн үед эх орондоо оршин амьдарч байсан монголхүн бүрийн оюун санааны ертөнцөд бүрэлдэн тогтсон байсан зүйлс, социалист агуулга, утга санаа, шинж, аяс бүхий үзэл санаа, итгэл үнэмшил, ойлголтууд утгаа алдаж, хий хоосон, утгагүй хийрхэл болох нь тэр. Хаана ч, хэзээ ч ашиглаж хэрэглэх боломжгүй болж, хэрэглээнээс гарчээ. Энэ явдал улс үндэстнээрээ хийрч хийрхэхүйн шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн юм билээ.Учир нь нийгэм шилжсэний дараа хүн бүр эрүүл саруул ухаанд багтамгүй, хүн үнэмшимгүй элий балай, хий дэмий зүйл ярьцгаах болжээ. Хийрхэл дэмийрлийн үе эхэлсэн нь энэ бөгөөд хүн бүр л утгагүй хоосон зүйл ярьцгааж, үйлдэцгээж, сэдэцгээж, элийрч, балайрч, дэмийрч, мэдэмхийрч, цэцэрхэх болж. Эх захгүй, эхлэл төгсгөлгүй, хэм хэмжээгүй хийрхэцгээж. Утгаа алдаж, хог болсон социалист үзэл, сэтгэлгээ амьдрал дээр хэлбэржихдээ утгагүй хоосон хийрхэл болж бодитжин биежсэн нь энэ юмсанж.Зүй тогтлын хувьд бол нэг хогноос бас нэг хог, утгагүй зүйлээс өөр нэг утгагүй зүйл, утгагүй хоосон сэтгэлгээнээс утгагүй хоосон хэлбэрүүд төрж, бий болж буй үйл явц юм энэ. Тэр цагаас энэ цагт ирэхэд монголчууд бидний оюун санаа, сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй, бахь байдаг хэвээрээ. Хот хөдөө, нас хүйс, дарга цэрэг,боловсрол мэргэжил үл харгалзан нийтээрээ шахуу бодит бус, хэт өрөөсгөл, хэт туйлширсан, эсвэл хэт гэнэн, ахуй орчин, нөхцөл байдал, амьдралд огт нийцэхгүй, утгагүй дэмий зүйл ярьсан хэвээрээ байна. Улс үндэстнээрээ хийрхсэн хэвээрээ, хийрхэл дэмийрлийн үе үргэлжилсэн хэвээрээ. Манай улс оюун сэтгэлгээний хувьд эрүүл саруул бус, утга авцалдаагүй зүйл ярьж, хий хоосон хийрхэж, сүржигнэж дүвчигнэсэн, цэцэрхэж дэмийрсэн, галзуу солиот иргэдтэй болсон. Нийгмийн оюун санааны ертөнц маань элий балай санаа, гажиг солиот үг яриа, үйлдэл хандлагаар хахчихсан байгаа. Өдгөө ч оюун санааны ертөнцдөө тээж хадгалсаар байгаа социалист үзэл, сэтгэлгээ нь биднийг хийрхүүлсээр, элийрүүлсээр, балайруулсаар байгаа нь энэ юм. Өөр лүүгээ дотогшөнгийж, хэрхэн элий балай зүйл ярьж буйгаа, хэрхэн галзуурч солиорч буйгаа бодитой харах хэрэгтэй болж, бид.
Нийгмийн оюун санааны ертөнц дэх хамгийн цуутай хийрхэл болох эрлийз гэх элийрлийг дотоод зүй тогтол, учир зүйгээр нь задлав. Энэ элийрэл хэрэглээний хувьд муйхар мунаг хүний бусдыг ялж дийлэх арга, атаач нэгний хорслоо тайлж тайвшрах нэг арга хэрэглүүр, олны танил хүний нэр хүндийг нь унагах, гутаах гутамшиглах нэг арга барил, өрөөлийг дарамтлах хэлбэр гээд зүй бус байдлаар голдуу хэрэглэгдэж байна. Ер нь бол хэн хэгний увайгүй санаа, атгаг хорон санаа, башир аргыг хангах арга хэрэгсэл болж гэж санагдав.
Үе үеийн төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн өндөр албан тушаалтан, сайд, дарга нарыг эрлийз хэмээн зүхэж, улс орноо сүйтгэгч хэмээн үзэн ядаж, нийгмийн дайснаар тодруулсаар иржээ. Хятад угсаа гарвалтай ба гарвалгүйг эс хайхарч, хавтгайд нь хэт туйлширч, хавтгайруулсан байгаа биз.Хавтгайрсан явдал, үзэгдэл гэдэг агуулгын хувьд худал байдаг зүй тогтолтой. Учир нь өндөр албан тушаалтай хүн бүр урд зүгийн гарвалтай байх гэдэг огт боломжгүй зүйл шүү дээ. Байлаа ч тийм тохиолдол цөөн тоотой биз. Цөөн тоот тохиолдлыг хэт туйлшран хавтгайруулчихаж. Ийм зүйл ярьж, ийм зүйлд итгэж үнэмшинэ гэдэг оюун санаа, сэтгэлгээ бага балчир насандаа гацаад гэнэн тэнэг хэвээрээ үлдсэний шинж юм. Элийрлийг няцаах эхний үндэслэл энэ.
Энэ тохиолдлоос харахад социалист нийгмийн үзэл суртал энэ цагт утгаа алдаж, эрлийз гэх элийрэл, элий балай санаа, өөрсдийгөө үгүйсгэсэн үгүйсгэл болж хувирсан байна. Байж боломгүй, гутамшигт байдал, онцгүй санааг буюу өөрсдийгөө, улс орон, монгол хүн, төр засгаа үгүйсгэсэн санааг илэрхийлэх болсон байна. Үгүйсгэлээ хэтрүүлж, өөрсдийгөө оргүй үгүйсгэжээ. Илэрхийлж буй санаа нь улс орон маань хятадын эрлийзүүдээр дүүрсэн мэт, монгол хүн гэж байхгүй болсон мэт, улс үндэстнүүдээс дутуу дулим мэт, хүн төрлөхтний адаг мэт,ер нь бол монгол хүнээ хэн ч биш, юу ч биш хэмээн үзэж оргүй үгүйсгэсэж, өөрсдийгөө гутааж гутамшиглаж, дорд үзэж, доромжилсон байна. Энэ үйлдэл хандлагаа бид анзаарахгүй, ухамсарлахгүй, ухаарахгүй өдийг хүрчээ. Үүндмонголчууд бидний оюун санаа, сэтгэлгээний харахуй маань хэлбэрт хэт их ач холбогдол өгч,аливаа үйл явдал, үзэгдлийг зөвхөн өнгөн тал, үзэгдэх байдал, хэлбэрийг л анхаарч, харин агуулга, утга санаа, учир утгыг ойлгодоггүй, үл тоодог зан сул саад болов. Хэлбэрийнхээ цаана нуугдсан агуулга, өөрсдийгөө үгүйсгэсэн үгүйсгэлийг бид таньсангүй. Нуугдсан үгүйсгэлийг учир зүйгээр хөөж, илэрхийлж буй санааг нь ухав.
Учир зүйгээр нь задлавал, хэлбэр ба агуулга талууд нь нэгдмэл нэг санааг бус, тус тусдаа өөр өөр санааг, өдөр, шөнө шиг эрс тэс ялгаатай санааг илэрхийлж байна. Хэлбэр, харагдах байдалдаа тэдэнд дургүйцсэн, доромжилж дорд үзсэн, харлуулж муулсан, гутааж гутамшигласан шинж, аяс, санаа бүхийүйлдэл. Харин агуулгын хувьд хэлбэрийнхээ яг эсрэг, тэс өөр санааг илэрхийлсэн байгаа батэднийг дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилсөн санааг илэрхийлээд байна. Харагдах байдал, үйлдэл нь гутааж харлуулж, харин агуулга, далд байдалдаа, санаа нь дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилж. Эсэргүүцээд буй эрлийзийнхээ дор өөрсдийгөө тавьжээ. Дорд үзсэн үйлдэл хандлага ба дээш өргөмжилсөн санаа. Асар зөрчилтэй, утгагүй үйлдэл байна.
Үгүйсгэсэн санааг задлаж харуулъя. Энд улс орон маань хятад угсаа гарвалтай эрлийз хүмүүсээр дүүрсэн, монгол хүн цөөн үлдсэн гэх санаа илэрхийлэгджээ. Энэ санаа монгол хүнээ монгол хүн биш, хятад угсаа гарвалтай хэмээн үгүйсгэж байна даа. Монгол үндэстэн, монгол хүн гэж байхгүй мэт, оршихоо больсон мэт оргүй үгүйсгэж, өөрсдийгөө, монгол үндэстнээ, монгол хүнээ дээд зэргээр гутаан доромжилж буй үйлдэл юм энэ.
Үгүйсгэсэн санааг уялдаа холбоогоор нь цааш хөөвөл, төр засаг, төрийн өндөрлөгүүдээ эрс үгүйсгэжээ. Хятад угсаа гарвалтай хүмүүс л монгол төрийн өндөрлөгт хүрч, төрийн дээд албан тушаал хашдаг, ерөнхийлөгчөөр сонгогддог, ерөнхий сайд, яамны сайд, яам, агентлаг, төрийн байгууллагад дарга даамлын албан тушаалыг эрхэлдэг болж таарч байна. Эрлийз хүмүүсийг хэт дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилсөн санаа. Давхар бас монгол хүнээ тэдний дор тавьжээ. Энэ үгүйсгэлийн илэрхийллээр бол монгол хүн төрийн дээд албан тушаал хашдаггүй, ерөнхийлөгч, ерөнхий сайдын албанд тэнцдэггүй, дарга, сайдын албанд томилогддоггүй болж таарч байх шиг. Төр маань хятад угсаа гарвалтангаар дүүрсэн мэт ойлголт өгчээ.Хир хэмжээнээс хэтрүүлэн үгүйсгэжээ, төрийг, төрийн өндөр дээд албан тушаалуудыг, төрийн тэргүүнүүдийг.
Уялдаа холбоогоор нь хөөгөөд байх аваас, үгүйсгэсэн санаа хөвөрсөөр байх юм билээ. эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг, харин монгол хүн үгүй.Тэд удирддаг, бид удируулдаг. Энэ санаагаар бол тэд хүчирхэг, бид дорд дорой юм уу даа.Өөрсдийгөө тэдний дор тавихдаа, далимд нь өөрсдийгөөбүх зүйлээр дутуу, дорд, доройхэмээн оргүй үгүйсгэжээ.
Цааш хөөвөл санаа улам бүр эвгүйтэж байна. Эрлийзүүд Хятад улсын мөн өөрсдийн угсаа гарвал, эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг, тэдний шийдвэр манайулсыг сүйтгэж байна гэсэн санаа. Тэд шийдвэр гаргаж, бид шийдвэр гаргах эрхгүй юм уу. Тэд эрхшээж, бид эрхшээгдэн зовж байна, тэд улс орныг сүйтгээд байгаа ч бид эсэргүүцэж чадахгүй, сүйтгүүлсээр байна гэсэн санаа. Тэд хүчтэй, бид өрөвдөм үхээнц. Хэн нэгэн, хэсэг бүлэг, дайсан этгээдийн эрхшээлд зовж зүдэрч, дарлуулж буй хүний санаа илэрхийлэгджээ. Үнэхээр утгагүй байгаа биз.
Өөрсдийгөө байж боломгүйгээр дорд үзэж, үзлий муухайгаар гутааж гутамшиглаж, доромжилно гэдэг зүй бусын үзэгдэл, ой гутам тэнэглэл, эрүүл бус солиот явдал. Улмаар бүр үзэн яддаг улс үндэстнээсээ дор үзэх гэдэг, тэдний дор өөрсдийгөө тавих гэдэг солиот явдал. Иргэд нь өөрсдийгөө үгүйсгээд, гутаагаад, доромжлох гэдэг бусад улс үндэстэнд манай улсыг, бидний үндэстэнг үл ойшоож, доромжилж, дорд хандаж, гутааж гутамшиглахыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Өөрсдийгөө гутааж гутамшиглаад байх аваас бусад улс үндэстэн биднийг доромжилж, дорд үзэж, доромж хандах болно.Ертөнц дахинд хэвшин тогтсон үзлээр болулс орон, үндэстэн баян чинээлэг хийгээд ядуу буурай байхаас үл шалтгаалан хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрсдийгөө эрс үгүйсгэдэггүй, гутааж гутамшигладаггүй, доромжилдоггүй. Ийм явдлыг хүн төрлөхтөн хамгийн утгагүй явдал, тэнэглэл, солиоролд тооцдог. Ийм утгагүй, элий балай зүйл ярина гэдэг ухаангүй тэнэглэж, хагас солиорч буй үйлдэл болно.
Баян чинээлэг, ядуу буурай байхаас үл шалтгаалан ямар ч улс орон, үндэстэнд “ Өөрийгөө үнэлэх үнэлэмж “ гэсэн үнэт зүйл, ойлголт ухагдахуун бүрэлдэн тогтсон байдаг. Энэ учир, шалтгаанаар улс үндэстнүүд өөрсдийгөө эрс үгүйсгэж, гутааж гутамшиглаж, бусдын дор тавьж, доромж ханддаггүй. Улс үндэстнээ үгүйсгэнэ гэдэг хүн өөрийгөө л үгүйсгэж буй хэрэг юм. Учир нь чи, би, бид бол энэ улс үндэстний нэг хэсэг нь шүү дээ. Өөрсдийгөө үгүйсгэсэн аливаа үзэл санаа, итгэл үнэмшлийг халж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үндэстний бахархал энэ мэт үнэт зүйл, үзлээр сольж, шинэчлэх учиртай билээ. Бид өөрсдийгөө үгүйсгэн доромжлоод байх бус улс үндэстнээ хүндлэх, дээдлэх, бахархсан сэтгэлгээ, хандлагыг шинээр төлөвшүүлэх цаг нь болсон.
Социалист нийгмийн үлдэцүүд энэ цагт оршсоор байна. Хуучин цагийн эрх баригч нам МАХН \ одоогийн МАН \, социалис төрийн үнэлэмж, гавъяа шагнал төрийн дээд одон медалиуд мөн дайсан этгээдийн тухай ангич үзэл, төр засаг, даргад найддаг итгэл үнэмшил, төр засаг, нийгэм, аж төрөхүй, халамж, тэтгэврийн тухай социалист ойлголтууд иргэдийн оюун санаанд амь бөхтэй хадгалагдсан хэвээрээ байгаа. Оршин буй эдгээр зүйлс бол орчин үе, ардчилсан нийгэмд бол хэрэггүй хог. Эрх баригч нам, төрийн дээд одон медалиуд зэрэг хэлбэрүүд нь улс нийгэм дэх хог хаягдал, гаж үзэгдэл, харин агуулга, дайсан этгээдийн тухай үзэл, даргад найддаг итгэл үнэмшил бол утгаа алдсан учир хий хоосон хийрхэл, элий балай санааны цуглуулга юм. Агуулгын хувьд учир олдохгүй холион бантан,хоорондоо холбоогүй, элдэв дээдийн зүйлсийн овоолго хутгамаг, утгагүй элий балай санаа, ашиг сонирхлын бөөгнөрөл гээд хамгийн бүтэхгүй болохгүй зүйлсийн цуглуулга байх болж.Социалист сэтгэлгээнд суурилсан тушаал шийдвэр, хууль журам гэдэг улс нийгмийн оршихуй амьдралд утгагүй, хий дэмий зүйл, хог новш нэмэгдэж буй хэрэг юм.Тушаал шийдвэр харагдавч, агуулга, утга санаа нь хий дэмий санаа, амьдралд нийцэхгүй, цаг үетэйгээ уялдахгүй учир зүгээр л хог. Тушаал журам харагдавч, амьдралд хэрэгжихгүй, асуудал бэрхшээлийг шийдэх чадваргүй, зөрчил арилгахгүй. Эсрэгээр эвлэршгүй, хурц зөрчил үүсгэж, асуудал бэрхшээл дагуулахуйц хэмжээний хор хөнөөлтэй. Хэрэггүй хог учир тэр юм. Энэ цаг, ардчилсан нийгэмд ашиглаж хэрэглэж хэрхэвч үл болно. Ер нь бол социалист сэтгэлгээгээр улс нийгмийнхээ үйл явдал, үзэгдэлд хандах, харах, хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх, тушаал шийдвэр гаргах гэдэг хий хоосон хийрхэж буюу утгагүй зүйл ярьж, үйлдэж, элийрч балайрч буй үйл мөн шүү.
Үргэлжлэл бий
Ч.ТУЯА
b