Сонгуулийн ялагдлаа санал тоолох машинд тохдоггүй соёлд суралцмаар байна
Үнэндээ бүх хяналтын тооллогын дүн хэзээ ч төхөөрөмжөөс гарсан тайлангийн дүнтэй зөрж байгаагүй юм. Тиймдээ ч сонгуулийн саналыг тоолох төхөөрөмжтэй холбоотой ямар ч маргаан шүүх, цагдаа дээр ирж байгаагүй.Хар машин гэж өнгөөр нь тэгж нэрлэдэг болохоос хар юм хийж байгаагүй гэдэгт мэдээлэлтэй хүмүүс эргэлздэггүй. Намууд улсын хэмжээнд бүх тайлангийн дүнг СЕХ-ноос урьтаж нэгтгэдэг, мөн сонгогчдын саналын хуудасны зурган файлыг намын ажиглагч бүрд хүсвэл өгдөг, намууд СЕХ-ны зарласан дүнг өөрсдөд ирсэн дүнтэй харьцуулж хянадаг бүх боломж бий.
Э
Энэрэл
@enerel