Шинэ жилийн оюунлаг бэлэг
УРАН БҮТЭЭЛЧИД Амьдрал бүтээл
"Аугаа зураач өөрийгөө хэн болохыг илэрхийлдэг.” ЖЭКСОН ПОЛЛОК
Сэргэн мандалтын эхэн үеэс өнөөг хүртэлх 80 гаруй аугаа уран зураач, барималчдыг алдаршуулан тайлбарласан энэ номд уран бүтээлчдийн сонирхолтой амьдрал, хайр сэтгэл, бүтээлүүдийг нь шинжлэн танилцуулжээ.
Харилцагчдадаа өгөх хамгийн сайхан бэлэг: Утас 99023933
ДЭЛХИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
#Арслан_заанаас_дэлхийн_дайн_хүртэл
ИХ ТЭСРЭЛТЭЭС ӨНӨӨГИЙН
БИДНИЙ ҮЕ ХҮРТЭЛХ 13 ТЭРБУМ ЖИЛИЙН ТҮҮХ
Дэлхийн түүхийн гол үйл явдлуудыг тодорхойлсон энэхүү гайхалтай зурагт товчоонд эзэнт улсуудын мандал, мөхлөөс эхлээд бидний амьдралыг өөрчилсөн зохион бүтээлтүүд хүртэл, шинжлэх ухааны нээлтүүдээс авахуулаад урлагийн шинэ чиглэлүүдийг хүртэлх бүхий л зүйлийн түүх багтжээ.
Гоёмсог зураг чимэглэл, сонирхолтой баримт, нарийн мэдээллүүдийн цогц болсон Дэлхийн түүхэн товчоон бол дэлхийн түүхийн талаарх хамгийн шинэлэг, хамгийн чухал гарын авлага юм!
ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН ТУЛАЛДААНУУД
Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд ном бол эрт балар цагаас цөмийн эрин үе хүртэлх түүхэнд цуутай 90 гаруй тулааны тухай өгүүлэх онц сонирхолтой, зурагт гарын авлага юм. Газрын зураг, уран зураг, эд өлгийн дурсгал, гэрэл зургаар дамжуулан эрин үеийн гол тулалдаануудыг дүрслэн харуулж, тактикийн чухал шийдвэрүүд түүхийн хүрдийг хэрхэн өөрчилснийг үзүүлэх болно.
Зурагт толь Монгол Уйгуржин Англи
Зурагт номоороо олон улсад нэрд гарсан QA INTERNATIONAL нь Канадын хэвлэлийн компани юм. Бид хамтран Өврийн зурагт монгол-англи толь,Таван хэлний зурагт толь, Халаасны зурагт монгол-англи, монгол-орос, монгол-солонгос, монгол-хятад толь, Britannica Монгол хэлний тайлбар толь номуудыг хэвлүүлснийг уншигчид санаж байгаа. НЭПКО хэвлэлийн газар, QA INTERNATIONAL хамтран Монгол-Англи-Уйгуржин бичиг бүхий зурагт толь бүтээлээ. Энэхүү бүтээл бол үндэсний бичиг соёлоо дээдлэн сэргээх хөдөлгөөн өрнөж байгаа өнөө үед уйгуржин үсгээр гарч буй анхны зурагт толь юм.
Толийн үндэс нь QA INTERNATIONAL компанийн бүтээсэн The Mini Visual Dictionary бөгөөд энэхүү номонд 5,000 гаруй өнгөт зурагт дээр 13,500 гаруй үгийг монгол, англи хэлээр болон уйгуржин бичгээр бичжээ. Ийнхүү толь ашиглагч тухайн зүйлийнхээ зураг дүрсийг үзэн таньж, монгол, англи болоод уйгуржин бичгээр нэршлийг нь тогтоох давхар ач холбогдолтой юм. Тиймээс орчуулгын гэхээсээ хоёр хэл дээрх, түүнчлэн уйгуржин бичгийн толь билээ.
#НЭПКО
Британника Монгол хэлний тайлбар толь.
Энэхүү толь бичигт биднийг хүрээлэн буй бодит шинж чанартай эд юмс тусгагдсан бөгөөд хүнийг өнөөгийн технологийн эрин үеийн иж бүрдлийн нэгээхэн хэсэг гэж харуулах зорилготой юм. Нийтэд хүртээлтэй байлгах үүднээс ойлгомжтой зохиогдсон уг толь бичиг хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэр томьёог хүртэл товч тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой. Түүнчлэн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг багтаасан давуу талтай. Алс огторгуйн галактик, атомын цахилгаан станцаас авахуулаад оёдлын зүү, сэрээний шүд хүртэл бүхий л сэдвийг хамарсан 17 бүлэгтэй. Зарим амьтан, ургамлыг бие эрхтэнээр нь, машин тоног төхөөрөмжийг эд ангиудаар нь, спортын төрлийг багийн болон талбайн зохион байгуулалтаар нь ширхэгчлэн задлан тайлбарлаж, тус бүрийн онцлог шинжийг өнгөт зургаар тодорхой гаргасан тул танин мэдэхүйн асар их ач холбогдолтой юм. Толинд байгаа ӨНГӨТ ЗУРАГ нь тухайн биет, юм үзэгдлийг нарийвчлан үзүүлж, гол шинж тэмдгүүдийг тод томруун харуулна.
АНАГААХЫН ИЖ БҮРЭН ГАРЫН АВЛАГА
АЙЛ БҮРТ ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЛАВЛАХ МОНГОЛД АНХ УДАА
Английн алдарт DK хэвлэлийн газар, Их Британийн анагаах ухааны холбоотой хамтарсан хамгийн далайцтай бүтээл нь АНАГААХЫН ИЖ БҮРЭН ГАРЫН АВЛАГА гэх энд өгүүлэн буй ном билээ. Энэ номд 750 гаруй өвчний шинж, шалтгаан, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга зүйг 1800 орчим зургаар баяжуулж, хэн ч уншихад ойлгомжтой, ул үндэстэйгээр бичсэн нь уг бүтээлийн цараа, үр өгөөжийг бэлхнээ харуулах бизээ. Анагаах ухааны ихэнх номд шинжлэх ухааны хэт нарийн хэллэг ихээр агуулагддаг болохоор энгийн уншигчдад төдий л ойлгомжтой бус санагддаг. Гэтэл DK хэвлэлийн газрынхан бичиг үсэг мэддэг хэн ч болов ойлгохуйц анагаах ухааны цогц бүтээл туурвисан аж. Хэрвээ уншигч авгай та эмч бол энэ номноос илүү ихийг суралцаж, анагаах ухааны цоо шинэ ололт, амжилтуудтай танилцах нь дамжиггүй. Харин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эс бөгөөс өвчнөөсөө ангижрахыг хүсч буй энгийн иргэний хувьд эл ном сайн эмчээс өөрцгүй эрүүл мэндийн найдвартай зөвлөх нь болно гэдэгт итгэлтэй байна.
МОНГОЛ ТҮҮХ
Монгол_Бахархал
#COMPLETE_EIDTION 4 боть.
МОНГОЛ ТҮҮХ 1 700 орчим эх бичлэгийн эшлэлээс гадна, 1 600 орчим зураг чимэглэл, тэр тооны бие даасан өгүүлэмжтэй тайлбарууд нэмэгдэн орсон Completе Edition юм..
Утас: 9902-3933 • 8811-2117 • 8800-1044
Хаягаар үнэгүй хүргэнэ