Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Шадар сайд Ө.Энхтүвшин: 2017 оны үр дүнг 2018 онд чанарт шилжүүлэн ажиллацгаая
Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.17) Шадар сайдын Ажлын албаны өргөтгөсөн хурал хийлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.17) Шадар сайдын Ажлын албаны өргөтгөсөн хурал хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн Захирагчдын албадын 2017 оны ажлын тайлан болон 2018 оны зорилт, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөө тус бүртэй танилцаж, асуулт хариулт өрнүүлсний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин “2018 он бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн голыг биелүүлж амжих учиртай чухал жил юм” хэмээн тэмдэглээд, өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон Захирагчийн албадад тодорхой үүрэг, даалгаврууд өгснөөс дараах хэдэн зүйлийг онцолъё.
-Шадар сайдын харьяа агентлаг, албад хяналт шалгалт хийсэн тоо, үр дүнгээ тайландаа дурдаж байгаа нь нэг л үзүүлэлт. Харин бид иргэд, хэрэглэгчдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэв, тэд бидний ажилд хэр сэтгэл хангалуун байв гэдэг нь хамгийн том үзүүлэлт тул 2018 онд тооноос чанарт шилжин ажиллах,
-Мэргэжлийн байгууллагуудын зүгээс соён гэгээрүүлэх ажил дутагдвал аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчид хууль зөрчигчид болж хувирч болох учраас бизнесийнхэнд тусалж зөвлөх,
-Зөвхөн улсын төсвийг харах бус, олон улсын ижил төстэй байгууллагуудтай харилцаа тогтоох замаар гадаадын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах,
-Нийгмийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлаа тогтмол эрчимжүүлэх,
-Шадар сайд миний бие 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээхээр төлөвлөсөн тул энэ нь миний харьяа агентлагуудын нягт хамтын ажиллагааны бодит үр дүн болох ёстой гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.