Үг Х.Жамбалжамц, Ая МУАЖ А.Энхтайван

“Ноён Сэврэй”

Хараа алдрам мэнэрэн цайрах
Дуут элстийн торгон дэвсэг
Барааг нь хараад сэтгэл догдлом
Дүнхэр Сэврэй ноён оргил оо

Дөтийн газрыг мөнхөд харуулдах
Дөрөв дарсан хүрэн ат шиг
Дөрвөн зүг найман зовхистоо
Цайран гэрэлтэх шидэт Толь хад аа

Үргэлж мөнхийн дүүрэн ундаргатай
Бүрд нүдэн булгууд минь ээ
Үүлэн хээ шиг мяралзан урсах
Бүлээхэн Хонгорын гол минь

Дөтийн газрыг мөнхөд харуулдах
Дөрөв дарсан хүрэн ат шиг
Дөрвөн зүг найман зовхистоо
Цайран гэрэлтэх шидэт Толь хад аа

Үлгэр домогт үл учралдах
Үлэмжийн төгөлдөр говийн байгаль
Үрийн үрдээ эрдэнэ болсон
Үнэхээр баян тансаг орон 

Дөтийн газрыг мөнхөд харуулдах
Дөрөв дарсан хүрэн ат шиг
Дөрвөн зүг найман зовхистоо
Цайран гэрэлтэх шидэт Толь хад аа