САЙХАНБИЛЭГ САЙДАД ХҮРГЭХ САНАЛ. /№1/ Гарчиг нь жаахан тиймхэн болчихлоо. Зөвлөмж гэдэг байж уу? За яахав тэгээд ойлгочих. Сайдаа. Танд одоо хугацаа богинохон. Хийх ажил их байгаа. Амжиж та юм хийх хэрэгтэй байна. Тийм учраас. Та ТОМ толгой гарга. Том компануудаа дэмж.  Яадгийн !!!  Өөр арга байхгүй. Тэгэж та төрд бас иргэдэд хэрэгтэй юм хий. Дарга-нуудад биш. Ардуудад тустай юм хий.  Юунаас ч битгий ай. Яагаад гэвэл. Иргэд гэдэг чинь ТӨР.  Айхгүй байна гэдэг бол агуу чанар. ...    Ямар ч попрол хэрэггүй.  Ямар ч магтаал талархал хэрэггүй. ... Хэрүүл шуугиан хэрэггүй.  30-жил бид нар ийм л юм хийсэн. Үр дүн нь ЭНЭ. Одоо болноо.  Босож чададгүй. Хэвтэж чадахгүй МОНГОЛ болцгоосон. ... Би ингэж бодож байна. 

НЭГ:  Эхлээд та мөнгө үрэх биш. Мөнгө олох юм хий. ... Хурдан ахиухан мөнгө олох нэг арга байнаа.  Төрийн эзэмшилийн том компани ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ,  ОЮУ ТОЛГОЙ,  ЭРДЭНЭТ,  УРАНЫ УУРХАЙ өөр юу байдаг билээ. ... Хэрүүл маргаанаа зогсоо. Нэг хэсэгтээ тохир, явуул. Хувьцаагаа хэсэг хэсгээр нь зар. Хэнд хамаагүй. Мөнгөтэй чадалтай хүнд зар. Үнэ хүргэж зар. Үнэ хүргэхийн тулд компаниа дэмж тэтгэ. ...  Мөнгө гарга. ...  Арч зүлгэ. Өнгө оруул. ...  Тэгвэл хувьцаа үнэтэй болно. Бага сага алдсан ч ЯАДГИЙН !!! ер нь. Амьдрал баян. Дараа учрыг нь олж болноо. Хувьцаа худалдаж авсан гээд. Хэн ч түүнийг үүрээд хуваагаад зөөж  барахгүй чадахгүй. ... Мөнгийг юмыг өгч чад. Авч чад. Оруулаж гаргаж бай. Ингэж та өөрөө амьсгал. Бусдад бас амьсгалах боломж олго. Эндээс бид бүгдээрээ  илүү түргэн их мөнгө босгож чадна.   Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?   Тэгээд дараа нь үлдсэн хуьцаагаа иргэддээ хувь тэнцүү өг. Үнэтэй үнэгүй хамаа үгүй өг. Тараа. Дараа тэд зарна. Тэгэхэд хувьцааны үнэ доошоогоо унана. Тэр үед хэрэгтэй гэвэл хувьцаа худалдаж ав. Хэрэггүй гэвэл хая. Өгсөн үү?  Өгсөн. Хүн бүрт хувь хүртээсэн үү? Хүртээсэн. Та буруугүй. Шудрага явдал. Олон юм яриад байвал. Ингэж хэл. Хэвтэж байгаа юмыг биш. Хөдлөж байгаа юмыг хөрөнгө хогшил гэдэг  юм гэж хэл. Гэхдээ та ажил хийж, мөнгө хийж чадаж байгаа орон нутгийнх нь иргэдийг арай илүү харж үз. Тэдэнд ахиухан их хувь хүртээ. ... Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?   

ХОЁР:   Төр эзэмшилтэй, эзэмшилгүй хамаагүй. Мөнгө босгож болох өөр ямар компани байна. Төмөр, алт, зэс, нефть, нүүрс, бордоо, жонш. Боломжтой боломжгүйг нь судал. Зөв сайн тогтоолго. Ашиглаж болохыг нь ашигла.Болохгүй нэгийг нь хадгал.  Хэзээ ч хэрэггүй хүн гэж байдаггүй адил. Хэзээ ч хэрэггүй юм гэж байхгүй. Дараа хэрэг болно. Тухайлбал. Алт байна. Ухаад гаргаад алтан валют. Тээвэр туувар хэрэггүй. Устаж муудна гэж үгүй.  Үнэ тодорхой. Хэнд хаана ч хэзээ ч зарж болно. Тийм учраас. Алт хэрэгтэй. Тэр дундаа даацтай том үндсэн хэдэн ордоо дэмж. Ирэх зун намар их алт ав. Түүний тулд одоо эхэл. Тиймээ. Та одоо мөнгө бодох хэрэгтэй. Түүнгүй бол юу ч бүтэхгүй. Би ингэж  бодож байна. Та юу гэж бодож байна?

ГУРАВ:   Идэх уух. Өмсөж зүүх яахав ээ. Хэдэн мал байна. Одоохондоо болно. ...      Сайдаа. Та дэмий хүний амаар бүү үг хий. Дэмий хүнээс үг битгий их сонс. Сонсов ч өөрийнхөө бодлоор яв. ... Олон толгой хэрэггүй. Олон тийш самрана. Ямарч популизм шоу-изм хэрэггүй. Бид бүгдээрээ  25-н жил ингэж явсан. Үр дүн нь энэ. Одоо болноо. Хэнтэй ярихыгаа өөрөө шийд. Цөөхөн хэдэн хүнтэй тохир. Тэгээд та урагшаагаа хараад алх. Алхаад бай. Та чадна. Таныг хүмүүс  харж байгаа. Бас хүлээж байгаа. Чадах ёстой юм. Би ингэж бодож байна. Та юу гэж бодож байна?     

2014.12. 03. Таныг хүндэтгэсэн. Батжаргалын Батбаяр.