Жалхаажавын Мөнхцэцэг “Улаанаа”


Замбутивийн зуурдын энэхэн амьдралд ховор ч гэлээ сайхан зүйл тааралдах нь бий.
Амьдралын чимэг нүд сэтгэл баясгах сайхан!

Намар орой шиврэн орох бороо
Ургах улаан наран,
Монгол саран
Мөнх цаст оройт уулс
Уран баримал дүүрэн эртний хот
Сүм дуган
Хотын цэцэгс
Хүрхрээ
Шүр
Оюу
Сувд
Эрвээхий
Хун шувуу
Алтан загас
Жараахай
Согоо буга
Бүжин
Янзага
Хулан
Унага
Аргамаг хүлэг
Аялгуу сайхан эгшиг
Найраг дуу
Оюун ухаан
Бодол санаа
Хайр сэтгэл...

Хүний далд ухамсарт нөлөөлж, ухааныг хурцалж, мэдрэмжийг хөглөдөг сайхан зүйлс. Усны үхэр, сохор номин, минж булга адилхан цэцэг навчсанд дуртай. Гэхдээ сайндаа биш, мэдээж амьдрахуйд нь хэрэгтэй л учраас.

Газар доор амьдралаа өнгөрөөдөг өмхий хүрэн, сохор номин, матар, ширэнгийн горилла гээд бас бус газрын хэвлээр явагчид гоо сайхан гэх нь ховор...

Яаж тодорхойлж, ямар мэдрэмжээр дүгнэлт хийдэг юм бол хүмүүн төрөлхтөн?

Hollywood-д blockbuster киноны Орк гэх үзээрийн амьтан-хүнээр Homo Erectus / муу муухай, бүдүүлэг, зэрлэг болгоныг билэгдэн үзүүлсэн нь байдаг. Юугаар, ямар совингоор гоо сайхан гэж мэдрэн татагдаж, мөн л гоо сайханд татагдана вэ?

Гэтэл яагаад зарим зүйлийг зэвүүцэн муухайрдаг болов?

Байгаль
Хүй мандал
Сансар
Бурхан тэнгэр
Фотосинтез
Адилхан л бүгдийг бүтээсэн байлтай
Энд л надад таагдашгүй оньсого оршиж
Homo sapience – Оюун ухаант хүмүүн
Homo fabius – Бурхан хүмүүн
Шоргоолж, зөгий, чоно, адгуус амьтнаас өөр онцын ялгаа оршиж байгааг батлаад байгаа юм.

Гоо сайхан,
Сайхан хүмүүн,
Хайр сэтгэл,
Ухамсар,
Оюун ухаан,
Итгэл үнэмшил,
Мэдрэмж,
Мөрөөдөл адгуус амьтанд үгүйд бүх учир байдаг л болов уу.