Рузвельт Нобелийн шагналт АНУ-ын анхны Ерөнхийлөгч
«Хаан Теодор" хэмээх өвөрмөц хоч нэртэй Ерөнхийлөгч тэрээр Нобелийн шагналыг буяны ажилд хандивласан. Теодор Рузвельт хүүхдүүддээ Нобелийн хорооноос олгосон мөнгийг авах нь живж буй хүнийг аварсны төлөө мөнгө авахтай адил гэж тайлбарлажээ.
Бусдад зуучлах тэнгэрийн зарлигтай мэт оюунлаг хүмүүс байх.Тэдний л ачаар түргэн урсгалт гол дээгүүр гүүрээр өнгөрч байгаа мэт мэргэдийн оюун ур ухаан, тэвчээр, цэцэн цэлмэг шийдвэр зөвлөмжөөр аюул ослыг тойрон эвийг олон явахуй.
Альфред Нобелийн үүсгэсэн алдарт таван шагналын нэг болох энэхүү нэр хүндтэй шагналыг 1901 онд анх олгожээ.
АНУ-ын хорин зургаа дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт Нобелийн энх амгалан тогтоосны долоо дахь шагналын эзэн. Тэрбээр тус Дэлхийн хамгийн хүндэтгэлтэй шагнал авсан дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын анхны төлөөлөгч. Хаант Орос болон Эзэн хаант Япон гүрний 1904-1905 оны дайныг зогсоож, Япон, Орос хоёрын хооронд энхийн гэрээ байгуулахад идэвхтэй зуучлагч үүрэг гүйцэтгэсний төлөө энэ шагналыг хүртжээ.
Ерөнхийлөгчийн санаачилгаар 1905 оны 8-р сарын 9-нд Нью-Хэмпшир мужийн Портсмут хотноо хоёр орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцсон энхийг тогтоох бага хурал нээгдэв. Т.Рузвельт болон түүний засаг захиргааны хүчин чармайлтын ачаар нэг сарын дараа Портсмутийн гэрээг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд ташрамд тэмдэглэхэд, Дэлхийн 2-р дайнд Япон ялагдах хүртэл дөчин жилийн турш ямар ч зөрчилгүй оршин тогтножээ.
Жилийн дараа Америкийн дипломатууд Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Испанийн Алжесирас хотод болсон Баруун Европын арван улс оролцсон олон улсын бага хурлын ажилд оролцож, Германчуудын Хойд Африк дахь Марокко улсыг эзлэхийг эсэргүүцсэн нэхэмжлэлийг авч үзэх зорилготой байв. Германы тууштай эсэргүүцэж, Марокко султант улсын бүх мужуудад нээлттэй хаалганы зарчмыг хэрэгжүүлэхийг шаардсанаар АНУ бага хурлаас энх тайвныг эрхэмлэсэн шийдвэрүүдийг батлахад хувь нэмэр оруулж, улмаар Европт томоохон хэмжээний дайн гарахаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулсан билээ.
Дээрх хоёр үйл явдал нь Т.Рузвельтэд 1906 онд Нобелийн Энх тайвны шагналын шагналтан цол олгох үндэс болсон бөгөөд ажлын ачааллаас болоод дөрөвхөн жилийн дараа тэрээр экс-ерөнхийлөгч байхдаа энэ шагналыг гардсан.
АНУ-ын ирээдүйн хорин зургаа дахь Ерөнхийлөгч 1858 оны 10-р сарын 27-нд Нью-Йорк хотод чинээлэг гэр бүлд төржээ. Түүний аав Теодор Рузвельт нь Голландын цагаачдын үр удам бөгөөд шилний үйлдвэрийн бизнесээр баяжсан нэгэн. Тэрээр бизнесийн сацуу буяны үйлстэн, соёлыг дэмжигч. Аав Рузвельт нь Нью-Йоркийн алдарт Метрополитен урлагийн музейг байгуулахад тусалсан меценат. Ээж Марта Стюарт Буллок Жоржиа муж улсын чинээлэг тариаланч газрын эздийн гэр бүлээс гаралтай бөгөөд "Салхинд туугдагсад" романы баатар Скарлетт О'Хараг зан авираараа дуурайхыг хичээж, гэрлэсний дараа гэртээ уламжлалт язгууртны амьдралын хэв маягийг зонхилуулжээ.
Гэр бүл нь хоёр хүү, хоёр охинтой байсан бөгөөд Теодор хоёр дахь хүүхэд (ташрамд хэлэхэд түүний ах Эллиот ирээдүйд АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч алдарт Франклин Делано Рузвельтийн эхнэр Элеонор Рузвельтийн эцэг болно).
Хүүхэд байхдаа Теодорын биеийн байдал тааруу, миопи (хараа муу), астма (уушигны) өвчнөөр шаналж байв. Тиймээс тэрээр гэртээ дунд сургуулийн боловсрол эзэмшсэн. Гэсэн хэдий ч хүү эрч хүчтэй, маш сониуч зантай, хөдөлгөөнтэй нэгэн. Тэрээр долоон настайгаасаа эхлэн амьтан судлалын чиглэлээр хичээллэж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа тэр шавьжны тухай нийтлэл бичиж, амьдралынхаа туршид энэ шинжлэх ухааныг сонирхож судалсан. Жаалхүү таксидермийг сонирхож, чихмэл, шувууны чихмэлийг хэрхэн чадварлаг хийж сурахыг аажмаар сурч, дараа нь найзуудтайгаа Байгалийн түүхийн музейг зохион байгуулж, ан агнуурын арвин цомоо тэнд бахархалтайгаар үзмэр болгон тавьсан.
Эцэг Теодор хүүхдүүдэд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд хүүхдүүдийн хувиа хичээсэн байдал, харгислал, номгүй хоосон мунхаг, аймхай хулчгар байдлыг тэвчихгүй гэдгээ байнга сануулдаг нэгэн. Бага Теодорыг өвчнөөс аварч, бие бялдрын хувьд хатуужилтай болгохын тулд аав нь 1869-1872 онд түүнтэй хамт Европын зарим орнууд, Египет, Швейцарийн Альпын нуруунд жуулчны аялал, бас эрүүл мэндээ сайжруулах аяллууд хийсэн. Дараа нь гэртээ буцаж ирээд хүү Теодорыг өсвөр насны боксын дасгалжуулагчид шавь оруулжээ. Тэрээр шаггүй сайн боксчин болсон.
1876 онд арван найман настай Теодор эцгийнхээ санхүүгийн дэмжлэгээр сайн эмчилгээгээ хийлгэснээр өвчнөөсөө салж, Харвардын их сургуулийн хуулийн сургуульд элсэн оржээ. Их эрчим хүчтэй, эрүүл саруул болсон тэрээр дараагийн дөрвөн жилд оюутны онцгой идэвхтэй амьдралаар амьдарчээ. Тэрээр түүх, улс төрийн эдийн засаг, байгалийн ухаан болон бусад хүмүүнлэгийн чиглэлээр лекц, хичээлд тогтмол оролцож, "Адвокат" сониныг хянан засварлаж, "1812 оны тэнгисийн цэргийн дайн" хэмээх анхны номынхоо гар бичмэлийг бэлтгэж, бүх төрлийн спортын тэмцээнд оролцдог байжээ.
Теодор өөрийн үеэл, Харвардын Их сургуулийн яг ойролцоох Бостоны банкны эзний охин Алис Хэтэуэй Литэй танилцаж, тэдний хооронд романтик хайрын харилцаа үүсэв. Энэ хоёр танил болохоос зургаан сарын өмнө Теодорын хайртай аав нь 46 настайдаа ходоодны хорт хавдраас болж нас баржээ. Хүү Теодорын сэтгэлийн хямралын улмаас хайрт сүйт бүсгүйтэйгээ уулзах болзоонууд удаан хугацаагаар тасалдах болов. Тэгээд 2 жилийн дараа буюу 1880 оны 10-р сарын 27-нд 22 насны төрсөн өдрөө тэрээр эцэст нь арван есөн настай Алистай гэрлэжээ. Мөн тэр жил хурим болохоосоо өмнө тэрээр Харвардыг төгссөн бөгөөд "Эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрхийг тэгшитгэх бодит боломжууд" сэдвээр бичсэн дипломын ажил нь их сургуулийн багш нараас өндөр үнэлгээ авчээ. Дараа нь Теодор Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн хуулийн сургуульд үргэлжлүүлэн суралцаж, мөн зэрэгцээд Бүгд найрамдах намд элсэв. Хуримын ёслол Бостоны дагуул хотуудын нэг Бруклины сүмд болсон бөгөөд үүний дараа Теодорын хичээлийн улмаас бал сараа хойшлуулсан шинэхэн хосууд Нью-Йорк дахь ээжийнх нь гэрт суурьшжээ. Дараа жил нь тэд Герман руу бал сарын аялал хийх боломжтой болсон бөгөөд гэртээ буцаж ирээд залуу нөхөр нь түүнд өмгөөлөгчийн хувьд шаардлагатай тэвчээр, тэсвэр байхгүй гэж үздэг учир ширүүн дориун улс төрийн үйл ажиллагаанд өөрийгөө зориулахаар шийджээ.
1881 оны 10-р сарын сүүлчээр Теодор 1812 оны дайны тухай саяхан хэвлэгдсэн номоо амжилттай гаргасандаа урамшиж, Нью-Йорк мужийн Ерөнхий Ассемблейн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулав. Эхнэрийнхээ хамт 1882 оны 1-р сарын 1-нээс1884 оны 12-р сарын 31 хүртэл нийслэл Олбани руу нүүж ирсэн тэрээр хууль тогтоох байгууллагад ажиллаж эхлэв.
Тэмцэгч зангаараа бусдаас ялгардаг тэрээр гүйцэтгэх засаглалыг шинэчлэхийг байнга шаардаж, монополь үйлдвэрчдийн авлига, луйврыг эрс шүүмжилж, шударга бус, авлигач шүүгчдийг гутаан доромжилж шившиглэж байв. Хотын асуудал эрхэлсэн хорооны даргын хувьд тэрээр тэдний олон талт эдийн засаг, тээвэр, боловсрол, муж улсын оршин суугчдын хоорондын харилцаанд ихээхэн анхаарал хандуулав.
1884 оны арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Теодор Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг дэмжсэн ч ялагдал хүлээснээр Ардчилсан намын гишүүн Г.Кливленд ерөнхийлөгч болжээ.
1884 оны 2-р сарын 14-нд түүний гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдсон ч Рузвельт бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан. Энэ өдөр 48 настай эх Марта хижиг өвчнөөр нас барж, дараа нь удахгүй жирэмсэн байсан эхнэр Алис нь бас нас барав. Залуу эхнэрийн үхлийн шалтгаан нь хүүхэд төрөх үед олж авсан эдгэршгүй бөөрний өвчин.
1885 оны эхээр хорин зургаан настай экс-хууль тогтоогч ээж, эхнэр хоёроо нас барсны улмаас гүн хямралд орсноос хойш улс төрөөс хөндийрч, Хойд Дакота муж руу явав. Тэнд тэрээр ферм худалдаж авч, мал аж ахуй, ан агнуураар ганцаараа гоонь эрийн амьдралаар амьдардаг болов. Гэсэн ч дараа жил нь нийгмийн идэвхгүй, уйтай байдлаас залхсан Теодор Нью-Йорк руу буцаж ирээд хотын даргад нэр дэвшсэн боловч сонгуульд ялагдсан. Дараа нь бэлэвсэн бас бүтэлгүйтсэнн улстөрч хоёр дахь удаагаа гэрлэж, шинэ гэр бүл зохиохоор шийджээ.
Шинээр эхнэрээ болгон авсан хүн бол Иргэний дайны алдарт генерал Д.Тайлерын ач охин, худалдаачны охин, дур булаам, нэлээд боловсролтой, хорин таван настай Эдит Кермит Кароу (Edith Kermit Carow). Тэрээр эцэг эхийнхээ хамт Нью-Йорк хотод амьдардаг байсан бөгөөд Теодорын дүүгийн дотны найз байсан, Харвардад явахаасаа өмнө түүнтэй хамт залуучуудын зугаалгад байнга оролцдог байсан бөгөөд дараа нь Алис Хэтэуэй Литэй хуриманд нь зочноор оролцсон ажээ.
Теодор Эдит хоёр дахин уулзаж, тэдний хооронд хайрын харилцаа үүссэн. 1886 оны арванхоёрдугаар сарын 2-нд тэдний даруухан хуримын ёслол Их Британийн Лондон хотын Гэгээн Жоржийн сүмд болж, дараа нь шинээр гэрлэсэн хосууд арван таван долоо хоногийн турш Европыг тойрон аялжээ. АНУ-д буцаж ирснийхээ дараа хосууд Нью-Йоркийн Oyster Bay-д суурьшжээ. Тэд гучин нэгэн жил аз жаргалтай гэр бүл болж, дөрвөн хүү, нэг охин төрүүлжээ. Теодорын анхны гэрлэлтийн охин Алис ч мөн тэдний гэр бүлд өсч, гэрлэхээсээ өмнө хүмүүжиж, амьдарчээ.
1887-1897 онд АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт олон хүүхдээ өсгөж, уран зохиолын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ялангуяа "Барууныг байлдан дагуулах" дөрвөн боть түүхэн туульс бичиж, хэд хэдэн гүйцэтгэх засаглалд хариуцлагатай албан тушаалд ажиллажээ.
Тиймээс Теодор Рузвельт дэвшиж, Холбооны Төрийн албаны комисст зургаан жил ажиллаж, гурван даргын нэгээр томилогдов. Тус комисс энэ төрийн үйлчилгээнд элсэх журмыг боловсруулж, ажил хайгчдад зориулсан уралдаант шалгалтыг зохион байгуулав. Т.Рузвельтийн үр өгөөжтэй үйл ажиллагааны ачаар тус улсын гүйцэтгэх засаглалын тогтолцоог нэлээд боловсронгуй болгох тоголдорших боломжтой болсон.
Хоёр жилийн турш тэрээр Нью-Йоркийн цагдааг удирдаж байсан; Энэ албан тушаалд тэрээр авлигын эсрэг эрч хүчтэй тэмцэж, цагдаа нарын эрүүгийн ертөнцтэй хууль бус харилцааг эрс таслав. Түүгээр ч барахгүй гадаад төрхөө өөрчилснөөр танигдахгүйгээр өөрийн харьяа албан тушаалтнуудынхаа ажлыг ихэвчлэн биечлэн шалгадаг байсан бөгөөд энэ нь Америкийн сонин хэвлэлд гарч, бас хүүхэлдэйн киногоор дамшиглуулажээ. Гэсэн хэдий ч гэмт хэрэгтэй тэмцэх Т.Рузвельтийн эр зориг, шийдэмгий байдал нь түүнийг АНУ-ын хамгийн том хотод өргөнөөр алдаршуулжээ.
Арван жилийн төгсгөлд Т.Рузвельт ерөнхийлөгч МакКинлигийн Тэнгисийн цэргийн хүчний дэд (АНУ-д туслах нарийн бичгийн дарга гэж томьёолдог) сайдаар нэг жил ажиллаж, хөлөг онгоцны загвар, зэвсгийг шинэчлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн.
1898 онд Испани-Америкийн дайн эхэлсний дараа дөчин настай улс төрч морин цэргийн хороонд сайн дураараа элсэж хэд хэдэн тулалдаанд оролцов. Кубад мань эр зориг гарган тулалдаж, түүнийхээ төлөө баатар хурандаа цол хүртсэн тэрээр АНУ-д буцаж ирээд удалгүй Нью-Йорк хотын захирагчаар хоёр жил сонгогдон туйлын амжилттай ажиллав.
Энэ албан тушаалыг хашиж байхдаа Т.Рузвельт эдийн засаг, худалдаа, боловсрол, зам тээвэр болон амьдралын бусад салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ анх удаа хэд хэдэн чухал хуулийг баталж чадсан юм.
Тэдний нэг нь, ялангуяа томоохон аж үйлдвэрийн корпорациудын давуу эрхийг хязгаарлаж, тэдэнд ихээхэн өндөр татвар ногдуулсан.
Бусад хуулиудад төрийн алба, түүний зээл, санхүүгийн тогтолцоо, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт өөрчлөлт оруулахаар тусгасан.
1900 онд Бүгд найрамдах намын үндэсний их хурлаар Ерөнхийлөгч В.Маккинлийг хоёр дахь удаагаа, Т.Рузвельтийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ. Бүгд найрамдахчууд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа 1901 оны 3-р сарын 4-нд үүрэгт ажилдаа оржээ.
Үндсэн хуулийн дагуу Конгрессын Сенатын дарга болсон Т.Рузвельт зургаан сарын турш үүргээ гүйцэтгэсэн бөгөөд ерөнхийлөгч Маккинлийг золгүйгээр амиа алдсаны дараа есдүгээр сарын 14-нд түүнийг АНУ-ын хорин зургаа дахь удирдагчаар зарлав. 1904 онд тэрээр хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд 1909 оны 3-р сарын 3-нд дууссан.
Гэр бүлийнхээ хамт Цагаан ордонд нүүж ирсэн Т.Рузвельт уг барилгыг их засварлаж, анхны архитектурыг нь сэргээж, шинэ жигүүрийг засварлахыг тушаажээ.
Дараа нь хүн амын бүх давхаргад Цагаан Ордны хаалгыг нээлттэй гэж зарласнаар тэрээр сүмийн удирдагчид, хүн амын үндэсний цөөнхийн удирдагчид (хар арьстнууд, италичууд, Еврейчүүд болон бусад) бүх цөөнхтэй найрсаг харьцаа үүсгэж чаджээ.
Залуу ерөнхийлөгчийн нэр хүнд ан хийж яваад ойд тааралдсан баавгайн бамбаруушийг хэлтрүүлсний дараа улам нэмэгджээ. Энэхүү эрхэм үйлсийг дурсах үүднээс үйлдвэрүүд “Тедди баавгай” хэмээх зөөлөн тоглоомыг олноор үйлдвэрлэж, орон даяар худалдаанд гаргажээ. Үүнээс улбаалан Теодор Рузвельтийг Америкчууд «Тедди баавгай» гэж дуудах нь бий. Ерөнхийлөгч Т.Рузвельт ажлаа хүлээн авмагцаа өмнөх сайд нарын танхимыг өөрчлөлгүй хэвээр үлдээж, өмнөх шигээ "Эрхэмсэг ноёнтон" биш, харин "Ноён Ерөнхийлөгч" гэж нэрлэгдэхийг шаарджээ.
1901 оны 12-р сарын 3-нд ерөнхийлөгч Конгресст илгээсэн анхны илгээлтдээ түүний засаг захиргааны дотоод улс төрийн үндсэн зорилтуудын нэг нь аж үйлдвэрийн корпорацуудын үйл ажиллагаанд төрийн хатуу хяналт тогтоох явдал гэдгийг тунхаглав. Үүний зэрэгцээ тэрээр Америкийн монополийн эсрэг хуулийг аль хэдийн зөрчиж байсан хэдэн арванкорпорациудынэсрэг хуулийн ажиллагааг хурдасгах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний төлөө Т.Рузвельт итгэлцлийг устгагч гэж нэрлэгддэг байв.
Ерөнхийлөгчийн санал болгосноор Холбооны Улс хоорондын худалдааны комиссын эрх мэдлийг өргөжүүлэх, Худалдаа, хөдөлмөрийн яамыг байгуулах тухай хуулиудыг мөн баталж, улс орны бүс нутгуудын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг мэдэгдэхүйц бэхжүүлж, эдийн засгийг нь сайжруулав.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Т.Рузвельтийн засаг захиргаа байгалийн нөөцийг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулсан. Тэрээр байгаль, байгаль орчныг хамгаалах талаар санаа зовж, хуурайшилттай барууны газрыг зохиомлоор усжуулах ажлыг эхлүүлж, одоо байгаа газрыг өргөтгөж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулжээ. Ашигт малтмалын орд бүхий газрыг хувийн гарт худалдахыг хатуу хориглосон.
АНУ нь байгалийн баялаг, ашигт малтмалаараа Дэлхийн тэргүүлэх улс боловч Т.Рузвельтээс эхтэй стратегийн зорилготой хадгалах улстөрийн Бодлого одоо хүртэл хэвээр.
Ерөнхийлөгч хувийн аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн зөрчилдөөнд төр оролцох эрхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний дотоод улс төрийн ялалтын нэг гэж үзсэн. Т.Рузвельт арбитрын шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилчдын цалин хөлсний асуудлыг шийдвэрлэхийн тулд эздийнхээ зөвшөөрлийг авч чадсанПенсильванимуж дахьантрацитуурхайн уурхайчид ажил хаялт хийж амжилт олсон нь нотолгоо болжээ.
Ерөнхийлөгч ангийн тэмцлийн онолчдыг тэнэг мөрөөдөгч,демагоггэж нэрлэсэн ч тэрээр үйлдвэрчний эвлэл байгуулахыг сайшаан дэмжиж, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд багасгасан цаг, ажилчдадзориулсан найман цагийн өдөр, хөдөлмөрийн хуулийг сурталчилж, мөн цагаачдыг хязгаарлахыг дэмжсэн, учир нь цагаачид хямд ажиллах хүч учир америкчуудын цалинг бууруулна гэж үзжээ.
Ерөнхийлөгч Т.Рузвельт идэвхтэй гадаад бодлого явуулж, олон улсын тавцанд АНУ-ын үндэсний эрх ашгийг тууштай хамгаалж байв. Өмнө дурдсанчлан тэрээр Япон, Оросын хооронд байгуулсан Портсмутийн гэрээг албан ёсоор баталгаажуулж, Мароккогийн Султантулсын хувь заяаны төлөө Европт дайн гарахаас урьдчилан сэргийлэхэд тусалсан.
АНУ-ын төлөөлөгчид Гаагын энх тайвны хоёрдугаар бага хурлын ажилд оролцож, олон улсын асуудал, хуурай газар болон далайд байлдааны дүрэм журмын тухай арав гаруй конвенцийг баталсан. Ерөнхийлөгч энэ хурлын туршлагыг ашиглан Төв Америкийн таван оронтой энх тайван, найрамдлын тухай гэрээнд гарын үсэг зурсан.
1901-1903 онд Ерөнхийлөгч Панамын суваг барих асуудалд ихээхэн анхаарал хандуулж, түүнийг шийдвэрлэхийн тулд туслахуудын хамт олон чухал дипломат хүчин чармайлт гаргасан.
1904-1905 онд түүний Ерөнхийлөгчийн түүхэнд "Т. Рузвельтийн Монрогийн Доктрин-д нэмэлт" гэж нэрлэгддэг гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг гаргаж ирэв. Европын улсууд болон АНУ бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг заасан. Рузвельт тэр уеээс эхлэн Карибын тэнгис болон арлууд, эрэг дээр байрладаг бүх мужууд Америкийн стратегийн ашиг сонирхлын бүс болно гэж мэдэгдэв.
Энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн засаг захиргаа Англи, Франц болон Карибын тэнгист байгаа Европын бусад орнуудад улс төр, дипломат болон суртал ухуулгын дарамт шахалтын аргыг ашигласан. Доминикан, Куб зэрэг Карибын тэнгисийн зарим бүгд найрамдах улсад Америкийн цэргийг нэвтрүүлсэн.
Нэмж дурдахад АНУ-ын шийдэмгий байдал, хүч чадлыг дэлхий дахинд харуулахын тулд орчин үеийн арван зургаан хөлөг онгоц бүхий цэргийн эскадриль нэг жилийн турш дэлхийг тойрон аялсан нь хэвлэл болон түүхэнд "Их Цагаан аялагч флот» гэж нэрлэгддэг.
Америкийн бүс нутаг дахь Европын гүрнүүдийн оролцоог мэдэгдэхүйц бууруулж, Карибын тэнгисийн олон орны далайн тээвэр, худалдаа, санхүү, гаалийн системийг хяналтдаа авч, заримд нь Америкийн протекторат байгуулсан. Мөн гадаад бодлогын бусад нарийн ярвигтай олон асуудлыг шийдвэрлэсэн.
Т.Рузвельтэд Европын бусад улсууд асар их тусламж, дэмжлэг үзүүлж, удирдагчид, хүн ам нь түүнийг урам зоригтойгоор хүлээн авчээ. Нэмж дурдахад тэрээр тэргүүлэх их дээд сургуулиуд, эрдэмтдийн нийгэмлэгүүдэд олон алдартай илтгэлтавиж ёс суртахууны болон оюун санааны олон ялалт байгуулсан.
1910 оны тавдугаар сарын 5-нд Осло хотноо хэдэн жилийн өмнө олгосон Нобелийн шагналыг түүнд гардуулав. Түүгээр ч барахгүй ёслолын үеэр шагналтан улс гүрнуудийн бие даасан Тусгаар тогтнолыг түрэмгийлэн зөрчсөн аливаа улсыг шийтгэх чадвартай олон улсын Энх тайвны лиг байгуулахыг уриалав. Ирээдүйн НҮБ-ын анхны хувилбарын санааг дэвшүүлэв.
Одоогоос 116 жилийн өмнө буюу 1906 оны арванхоёрдугаар сарын 10-нд Нобелийн энх тайвны шагналыг анх удаа америк хүнд олгосон нь Теодор Рузвельт АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч .
Тэрээр зуучлах санал тавьж, Орос-Японы хэлэлцээрийг зохион байгуулснаар 1904-1905 оны Орос-Японы дайн дуусав. Түүхчид Япон улс ялсан гэж үздэг.
Түүхчдийн үзэж байгаагаар Рузвельт оролцоогүй бол дайн үргэлжлэх байсан. Тэр үед дэлхийн хамгийн ноцтой мөргөлдөөнүүдийн нэг байсан. 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Орос-Японы мөргөлдөөн ийм том үйл явдал мэт санагдахаа больсон нь ойлгомжтой. Гэвч Орос, Япончууд асар их хохирол амссан. Тэд болон бусад орнууд дайныг дуусгасанд баяртай байв.
Энэ нь Рузвельт энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэсэн цорын ганц олон улсын мөргөлдөөн биш байв. Тэрээр 42 настайдаа Цагаан ордонд суусан тус улсын түүхэн дэх хамгийн залуу Америкийн ерөнхийлөгч. Гэсэн хэдий ч Рузвельт түүнээс өмнө алдартай байсан. Сонирхогчдын боксын тэмцээний аварга, Испанитай хийсэн дайны баатар,авьяаслаг зохиолч…
Орос-Японы хэлэлцээр Нью-Йорк мужийн Атлантын далайн эрэг дэх Хясаан эрэг /Бэйхотхон дахь Рузвельтийн гэрт эхэлжээ. Америкийн ерөнхийлөгч талуудад харилцан дайсагналцсан байдsлыг даван туулахад нь тусалж, үйл явц эхэлж байх үед Рузвельт дипломатчдыг Mayflower дарвуулт онгоцонд суулгаж, талууд зөвшилцөх хүртэл усан онгоцны ахмадад далайд байхыг тушаасан гэдэг аман домог яриа байдаг. Энэ нь өөрийн гэсэн логиктой.
«Хаан Теодор" хэмээх өвөрмөц хоч нэртэй Ерөнхийлөгч тэрээр Нобелийн шагналыг буяны ажилд хандивласан. Теодор Рузвельт хүүхдүүддээ Нобелийн хорооноос олгосон мөнгийг авах нь живж буй хүнийг аварсны төлөө мөнгө авахтай адил гэж тайлбарлажээ.
Теодор Рузвельт ийнхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн АНУ-ын нэрт Ерөнхийлөгч болсон юм. Украйн-Оросын дайны энэ түгшүүр дагуулсан эрин үед үлгэр дуурайл, жишиг болох намтар байгаа биз?