ПУТИНЫ ДЭГЛЭМ НУРАХ УУ?
Энэ дайныг эхлүүлсэн Путины дэглэм унах уу? хэмээн өрнөдийн хэвлэлүүд дээр өрнөдийн зарим судлаач эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Эдгээр судлаачдын дүгнэлтийг авч үзье.
Сэлэм далайсан хүн сэлэмнийхээ ирэнд үхдэг гэсэн үг байдаг даа. Сарын өмнө “нэгэн дрон Москва хотод халдлаа. Украйны муу нацистууд Орос улсад халдлаа” хэмээн оросын хэвлэлүүд бөөн шуугиан болсон. Энд гайхаад байх юм байхгүй. Бусдыг хөнөөсөн хүн заавал үйлийн үрээ эдэлдэг. Орос улс Украиныг 2022 оны 2 дугаар сард 200 000 цэргийн хүчээр дайрч энгийн хотуудыг бөмбөгдөж буудаж олон мянган энгийн иргэд үрэгдэж байна. Оросын өдөөсөн украины дайн 550 хоног буюу 19 дэх сардаа үргэлжилж дэлхий нийтийг түгшээж байна. НҮБ-ын мэдээлснээр Украинд 8836 энгийн иргэд, үүнээс эмэгтэйчүүд 2127, хүүхэд 2180 амь үрэгдэж, нийт 14985 иргэн шархдаад байна. Ган жишээ хэлэхэд Мариуполскийн театрт оросын цэргийн агаарын хүчний бөмбөгдөлтөөс болж 300 иргэн нэгэн зэрэг амь үрэгджээ. Үүний өр төлөөс заавал ирэх нь мэдээж.
Энэ дайныг эхлүүлсэн Путины дэглэм унах уу? хэмээн өрнөдийн хэвлэлүүд дээр өрнөдийн зарим судлаач эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Эдгээр судлаачдын дүгнэлтийг авч үзье.
Өрнөдийн нэг хэсэг судлаачид үзэхдээ: Украины дайн Путины улс төрийн төгсгөл болтол үргэлжилнэ. Ойрын үед Путины дэглэм унана. Саяхны Пригожины үймээнээр Путины дэглэм унаагүй, харин суларсан. Өнөөгийн Орос оронд хуучин ба шинэ хүчний хооронд зөрчил улам гүнзгийрч байна. Кремль иргэдийнхээ дарангуйллын төрд ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй идэвхгүй байдалд нь дулдуйдан оршиж байна. Энэхүү идэвхгүй байдал оросын армид ч нөлөөлж байна. Оросын армийн өчнөөн цэрэг энэ дайнд үхэж үрэгдэж байхадард түмэн ньямар ч идэвхгүй байна. Орост хэн ч энэ утгагүй дайныг зогсоох талаар нийгэмд нөлөөлж чадахгүй байна. Дайныг Орос улс амжилттай явуулж чадахгүй нь саяхны Пригожины үймээнээс харагдлаа. Пригожин “Оросын төр хичнээн цэргээ алдсан ч санаа зовохгүй байна, энэ дайн хэнд ашигтай вэ, олигархиудын хүүхдүүд энэ дайнд оролцохгүй байна” хэмээн мэдэгдсэн нь нэг зүйл хэлээд байна. Ер нь хэдийгээр Пригожины үймээн гарсан ч гэсэн Путины мафижсан бүлэглэл маш их нэгдмэл байгаа гэдгийгхэлэх нь зүйтэй. Харин ч Путин энэ үймээнээс хожоо гаргасан.
Путины дэглэм эдүгээнэг хүний дарангуйллын дэглэмээс шууд хүчирхэг дарангуйллын дэглэмд шилжээд байна. Путин энэхүү дарангуйллын мафижсан дэглэмийг олон арван жилийн турш өөрийн гараар босгосон. Одоо Орост Путиныг эсэргүүцэх чадвартай эрх мэдэлтэй нэг ч хүн байхгүй. Бүх эрх мэдэл хүч чадлыг Путин өөртөө төвлөрүүлж чадсан.
Яахав өрнөдийн гадаад улсуудОрост эдийн засгийн хориг тавьж Киевт цэргийн тусламж үзүүлж байгаа л даа. Гэхдээ түүний хамгийн айж байгаа ганц зүйл бол оросын ард түмэн. Оросын ард түмэн одоо энэ утгагүй дайнд алдсан хохирол, амь үрэгдсэн цэргийн тоог сонсоод маш их бухимдалтай байгаа. Өнгөрсөн намрын оросын цэрэг татлага оросын ард түмнийг маш их бухимдуулсан. Оросын чадалтай мөнгөтэй, гадаад паспорттай хүмүүс нь гадаад руу гараад явчихсан.Чадал муутай, мөнгөгүй, гадаад паспортгүй хүмүүс нь Орост үлдсэн.
Хэрэв оросын ард түмэн “Путин бол орос орныг тоносон дээрэмчдийн толгойлогч” хэмээн ойлговол байдал хүнд болно. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл оросын ард түмэн учирсан хохиролдоо нэг их санаа зовдоггүй. Орос орон олон сая хүнээ алдаж, Орос орон ихэд зовж зүдэрсний эцэст бид ялдаг гэсэн хуучинсаг сэтгэлгээтэй ард түмэн. Ялсан ч гэсэнюү ч өөрчлөгдөөгүй гэдгийгард түмэн ойлгодоггүй.
Саяхан Орост болсон Пригожины үймээн том нөлөө үзүүлсэн. Пригожин оросын засгийг эсэргүүцэж болдог юм байна, түүний бослогыг ард түмэн эсэргүүцээгүй, арми ч эсэргүүцээгүй гэдгийг үзүүлсэн. Бас нэг нөлөө байна. Украины фронт дээрхи украины цэргийн ялалт Путины дэглэмийг сулруулж байгаа нь мэдээж. Энэ бүхэн эцэстээ Путины дэглэмийг нурааж болно.
Өрнөдийн нөгөө хэсэг судлаачид үзэхдээ: Украины ялалт энэ дайнд чухал ч гэсэн Путины дэглэмийг нураахад хангалтгүй шалтгаан хэмээн үзэж байна. Оросыг эзэлсэн мафийн бүтэц нь их хүчтэй бөгөөд Украин дайнд ялсан ч гэсэн энэхүү бүтэц жаахан суларна уу гэхээс унана гэж байхгүй. Украин дайнд ялсан ч гэсэн Путин Кремльдээ суусан хэвээрээ л байх болно.Орост тогтсон энэхүү дарангуйллын систем нь олон арван жил бат бэх болж тогтсон,их нөөцтэйцайз хэмээн ойлгох хэрэгтэй. Ийм бат бэх тогтолцооны дээр сууж байгаа Путинд уг нь цөмийн зэвсэг хэрэглэх ямар ч шаардлагагүй л дээ.
Харин Путины албан тушаал ганхаж үхэл амьдралын зааг дээр ирж буланд шахагдвал Путин мэдээж цөмийн зэвсэг хэрэглэнэ. Эдүгээ Украины дайн бол Путины суудлаа хадгалж үлдэх бас нэг шалтгаан болоод байна.Хэрэв энэ арга мухардвал Путин эцсийн арга болох өөрийн ард түмнийг хөнөөх,хоморголон устгах аргад шилжинэ. Хэрэв энэ аргыг хэрэглэхгүй бол тэр эцэстээ аймшигт үхлээр үхэх болно гэдгээ ч сайн мэдэж байгаа.
Бас нэг хувилбар бол Путин цэргээ Украинаас гаргаж ялалтаа зарлаад Оросын дотор алан хядах ажиллагааг өргөжүүлэн явуулж болзошгүй. Мөн Орос улс Украины дайнд ялагдахад хүрвэл Путин өөрийн дэглэмээ авч үлдэхийн тулд цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй. Путинд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн ёс зүйн баталгаа байхгүй. Путины тушаалаар украины Каховын усан цахилгаан станцыг дэлбэлсэн. Дараа нь украины атомын цахилгаан станцыг дэлбэлж болзошгүй.Эцэст нь Путин атомын бөмбөг Украин дээр хаяж болзошгүй.
Өрнөдөд өнөөгийн оросын дарангуйлагч, түүний тогтоосон дарангуйллын системийгсайн ойлгохгүй байна. Өрнөдөд Путиныг “санаачлагатай алан хядагч, агуу их аймшигт Гудвин-Путин” хэмээн төсөөлж байна. Үнэн хэрэгтээ Путин ийм биш, ердийн л нэг мафийн толгойлогч юм.
АНУ-ын ерөнхийлөгч Байден 2022 оны хавар Варшав хотод үг хэлэхдээ”” Бурхан минь. Энэ хүн засгийн эрхэнд огт байх ёсгүй хүн байна. “ хэмээн дуу алдсан. Үүний дараа АНУ-ын Төрийн Департамент ихэд сандарч “манай Ерөнхийлөгчийн энэ үгийг зөв ойлгоорой, өөр утгаар ярьсан юм шүү” хэмээн тайлбар хийж байв. Байдений хэлсэн үгүнэн үг байлаа.Украин дайнд ялагдсан үед өрнөдийнхөн Путинд шаардлага тавьж түүнийг ухраана хэмээн эндүүрэн боддог. Путин хэзээ ч өрнөдийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй. Путины оронд шинээр орос удирдагчтомилогдсон ч гэсэн Путины заавраар явж“агуу Орос” гүрний дээрэнгүй бодогыг үргэлжлүүлж, Орост хуурамч “сонгууль” явуулж, Украины болон Өрнөдийн эсрэг явсаар л байх болно. Мэдээж Өрнөд Орос Украины хэлэлцээр хийхэд оролцож болно л доо.
Харин Орост явуулдаг “чөлөөт сонгууль” гэгчийг бид сайн мэднэ. 2000 онд болсон “чөлөөт сонгууль” гэгч нь 1999 онд орон сууцнуудыг дэлбэлсний дараа болсон шүү дээ. Өөрсдөө орон сууц дэлбэлчихээд “бид л та нарыг чечений алан хядлагаас аварлаа” хэмээн ярьж “оноо” авч сонгуульд “ялж” байсан даа.
Хамгийн гол асуудал бол дайныг зогсоож оросын цэргийг украины газар нутгаасгаргах асуудал юм.Харин дараа нь энэ дарангуйллын дэглэм унах эсэх нь, Путин юү болох нь Оросын дотоодын асуудал юм.
Путины дэглэмийн орших хугацаа дуусах уу?Энэ дэглэмийн хугацаа хэсэгхэн хугацаанд дуусаж болох юм. Гэхдээ энэ дэглэм урт хугацаанд оршиж ч мэднэ. Тухайн байдлаас бүх юм шалтгаална. Украин дайнд яллаа гэхэд энэ нь Европ болон бүх дэлхийд хөгжил цэцэглэлийг авчирна хэмээн ойлгох нь өрөөсгөл бодол юм.
Путины дэглэмээс Орос орон чөлөөлөгдөж чадахгүй бол цаашид ямар аюул дэгдэж юү болохыг одооноос сайн мэдэх хэрэгтэй. Ямар ч байсан Путины нөөц хүч цаашид Польш болон Балтийн орнуудтай дайн хийхэд хүрэлцэхгүй биз. Харин Путин өөрийн бүх нөөцөө оросын ард түмний эсрэг ашиглаж болох юм.Яагаад ингэж хэлэв гэвэл эдүгээ Путин эдүгээ дотоодын аюулгүй байдлыг хангах болон цэргийн зардалд үлэмж их хөрөнгө зарцуулж байна. Энэ бол хүн төрөлхтөнд үлэмж их шарх үлдээнэ гэсэн үг. Мэдээж Украин дайнд ялвал Путины дэглэм суларна. Өрнөд уг ньЕльцин болон Путиныг дэмждэг байсан юм л даа. Гэтэл Путин бүх найдлагыг нь нураачихсан юм. Цаашид Путины дэглэмийн эсрэг тэмцэж байгаа оросуудтай хамтран ажиллах хэрэгтэй.
Путины дарангуйллын эсрэг тэмцдэг оросын иргэдалуулдаг эсхүл арван жилээр шоронд ордог. Сөрөг хүчний удирдагч Борис Немцов ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 6 удаа буудуулан алагдаж Алексей Навалныйн амь насанд 3 удаа халдаж одоо Навальный ямар ч хуулийн үндэслэлгүй 19 жилээр шоронд хоригдох ял аваад байна. Хамгийн сүүлд саяхан Евгений Пригожины сууж явсан нисэх онгоцыг оросын Тверь мужид пуужингаар харвасан уу, эсхүл ниэсх онгоцонд нь тэсрэх бөмбөг тавьсан уу, ямар ч байсан Пригожин болон түүний хамтрагчид мөн нисэх багийн нийт 10 хүн амь үрэгджээ.
Эдүгээ Путины өдөөсөн украины дайн эхэлснээс хойш Оросын арми 258 000 цэрэг, 4358 танк, 8449 хуягт машин, 5264 их буу, 315 байлдааны нисэх онгоц, 316 байлдааны нисдэг тэрэг, 1406 далавчит пуужин, 7692 автомашинаа алдаад байна.
Миний бодлоор оросын дарангуйллын дэглэм амархан нурахгүй. Оросын түүхээс үзэхэд ердөө хоёрхон удаа төрийн эргэлт хийх оролдлого гарсан боловч бүгд дарагдсан аж.
Нэг оролдлого нь хаант төрийн эсрэг декабристуудын бослого 1825 онд гараад нам дарагдсан. Нөгөө нэг оролдлого нь 1991 онд ЗХУ-ын дэд ерөнхийлөгч Геннадий Язов Зөвлөлт Холбоот Улсыг хэвээр нь хадгалж үлдэх зорилготой төрийн эргэлт хийхийг оролдсон боловч дарагдсан.
Оросын удирдагчид хэзээ ч сөрөг хүчнээ өршөөж байгаагүй. Сталин Троцкийг Мексикт дүрвээд байхад нь хөнөөсөн. Сталин ард түмнээ троцкистууд,цагаантны үлдэгдэл,германий тагнуул,нударган баячууд, хөрөнгөтнүүд хэмээн цоллож 24 сая зөвлөлтийн хүнийг хөнөөсөн байдаг. Ельцин өөрийнхөө оронд Борис Невцовичийг томилоогүй, харин КГБ-ийн офиецерПутиныг томилсон. Одоо Путин хэн болсныг дэлхий нийт сайн ойлгож байна. Путин дараагийн хүнээ томилох боллоо гэхэд өөрийн үнэнч залгамжлагч хүнийг Нэгдсэн Оросын намаасаа томилох нь мэдээж. Тэр цагт Оросын дарангуйлал улам л чангарах биз. Оросын дарангуйлал урт хугацаагаар ноёрхдог. Орост харгис коммунистуудын дарангуйлал 74 жил үргэлжилсэн, эдүгээ Путины дарангуйлал 23 жил үргэлжилж байна. Дахин хэдэн жил үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй.
Өнөөгийн Орос улсад дотоодод нь шийдвэрлэх асуудал өчнөөн байхад дайн хийж байгаа нь үнэхээр мулгуу явдал юм. Орос улсад нэг жилд жишээлвэл 2021 онд гэхэд гэмт хэргээс болж 23.3 мянган иргэн нь амь насаа алдсан байдаг. Яг л иргэний дайн болж байгаа юм шиг. Москва, Санк Петербург гэсэн хоёрхон хотод амьдралын түвшин өндөр, нэг хүнд ногдох ДНБ өндөр байхад бусад муж,хязгаар нутагт амьдралын түвшин маш ядуу байдаг.
Монголын хувьд нэмж хэлэхэд манай улс хоёр хөрш улстай сайн харилцаатай байхыг л эрхэмлэдэг. Харин хоёр хөрш улсад маань чөлөөт сонгууль явуулдаггүй, хүний эрхийн асуудал нь тэг болж, дарангуйллын дэглэм нь хугацаагүй урт хэвээр үргэлжлэвэл монголчууд бидэнд ашиггүй болох юм. Хоёр хөрш улс маань эрх чөлөөтэй, ардчилсан улс болвол монголчууд бидэнд ашигтайгаас гадна дэлхий нийт амар амгалан болж хөгжил дэвшил рүүгээ хурдлах болно.
2023.08.28
Зочин
Иргэн
Зочин
Баяраа
Партизан
Зочин
Зочин
Х.Сүнээ
Х.Сүнээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин