Хүн төрөлхтөн оюуны нөлөө бүхий “агуу сэтгэгчид”-ийн үзэл санаа, философид итгэж, тэднийг шүтэж, үлгэрлэн дуурайх хандлагатай байдаг. Гэвч эдгээр оюун санааны удирдагчид өөрсдөө хэрхэн амьдарч байсан нь, тэдний амьдрал сурталчилж байсан ёс зүйтэй хэрхэн нийцэж байсан нь сонирхолтой асуулт юм.

Английн нэрт түүхч, сэтгүүлч Пол Жонсон (Paul Johnson, 1928–2023) энэхүү асуултад хариулт эрэлхийлсэн бөгөөд түүний алдартай бүтээл болох “Intellectuals” (“Оюунтнууд”) нь XX зууны томоохон бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Зохиолч уг номдоо зөвхөн онолын асуудлыг хөндөхөөс гадна оюуны манлайлагчдын хүний мөн чанар, алдаа, хүсэл, шунал зэрэг бодит дүр төрхийг гаргаж тавьснаараа уншигчдын анхаарлыг татдаг.

Тэрээр Жан-Жак Руссо, Карл Маркс, Лев Толстой, Жан-Поль Сартр, Эрнест Хэмингуэй, Ноам Хомски зэрэг дэлхийн нэрт сэхээтнүүдийн амьдрал, үзэл бодол, хувийн зан чанарыг судалж, тэдгээрийн бүтээл, захидал, өдрийн тэмдэглэл, илтгэл зэрэг эх сурвалжуудад тулгуурлан шинжилсэн байна.

Манай хэвлэлийн газар өмнө нь зохиолчийн “Creators” (“Бүтээгчид”), “Heroes” (“Баатрууд”) зэрэг бүтээлүүдийг орчуулан уншигчдад хүргэсэн бөгөөд энэ удаад “Intellectuals” (“Оюунтнууд”) хэмээх нууцлаг, сонирхолтой түүхийг өгүүлсэн 500 гаруй нүүртэй бүтээлийг та бүхэнд толилуулж байна.

https://www.nepko.mn/product/68d22aa3da7e0e002ec84007/slug  линкээр худалдан авч хүргүүлэх боломжтой.