“ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД-100 ЖИЛ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Энэхүү үзэсгэлэнд нийт 300 гаруй бүтээл тавигдаж байгаа бөгөөд Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээж болон түүхэн эрхэмүүд, соёлын нэрт зүтгэлтнүүдийн хувийн архив, түүнчлэн боловсролын салбарын үе үеийн багш, ажилтнуудын гэр бүлийн цомгоос олж цуглуулсан ховор сонин гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхт их ойгоо угтан 100 жилийнхээ түүх, замналыг хураангуйлан дүгнэж, анхны бага сургуулиас эхэлсэн 100 жилийн замналыг гэрэл зургийн хальснаа буулгаж, хойч үедээ мөнхлөн үлдээсэн “ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД-100 ЖИЛ” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо.
“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг. Энэхүү үзэсгэлэнд нийт 300 гаруй бүтээл тавигдаж байгаа бөгөөд Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээж болон түүхэн эрхэмүүд, соёлын нэрт зүтгэлтнүүдийн хувийн архив, түүнчлэн боловсролын салбарын үе үеийн багш, ажилтнуудын гэр бүлийн цомгоос олж цуглуулсан ховор сонин гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой.
Үзэсгэлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Монгол Уран зургийн галерейд гарна.