Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх хурал энэ онд анхны хурлаа 2022 оны 3-р сарын сүүлчээр хийлээ.Гаагийн шүүх 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Гаагийн шүүх бол олон улсад гарсан геноцидийн гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, дайны гэмт хэргийг мөрдөж буруутан этгээдэд хариуцлага ногдуулдаг юм.

Сүүлийн 10 жилд 1994 онд гарсан Раундагийн геноцидийн гэмт хэрэг, 1995 онд 8000 мусульман иргэнийг хөнөөсөн югославын Сребреницийн геноцидийн гэмт хэрэг, 2002 онд Суданы Дарфурт химийн зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг дэлхийд гарсан билээ. 

Гаагийн шүүх Оросын Холбооны улс Украины эсрэг өдүүлсэн дайны гэмт хэргийг мөрдөх ажиллагааг энэ оны 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн явуулж байна.Гаагийн шүүхийн ерөнхий прокурор Карим Хан 3-р сарын 16-ны өдөр Украинд хүрэлцэн ирж үйл ажиллагаагаа эхэлжээ. 

Гаагийн шүүхийн ажиллагаа дараах шатаас бүрддэг. Эхний шат:Мөрдлөг явуулж баримтыг тогтоох . Хоёрдугаар шат: Шүүхийн өмнөх ажиллагаа. Гуравдугаар шат: Гэмтэний бурууг нотлох. Дөрөвдүгээр шат: Шүүхийн шийдвэр гаргах. Шийдвэрт гомдол гаргах.Тавдугаар шат: Шүүхийн шийдвэрийг биелүүлэх. Хэрэв гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол гэмт хэрэгтнийг 30 жил хүртэл хорих,эсхүл бүх насаар нь хорих ял ногдуулж болдог. Дайны үед цэргийн даргынхаа тушаалаар энгийн иргэдийг хөнөөсөн цэргүүдийг ялаас чөлөөлдөггүй,мөн л ял ногдуулдаг аж. 

Эдүгээ Украинд явуулсан дайны уршгаар хохирсон хүний амь, эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн бодит хохиролыг тогтоох ажил ид явагдаж байна. Дайнд хохирсон иргэд эсхүл хамт олон шүүхэдгомдол нэхэмжлэл гаргаж учирсан хохиролоо буруутай этгээдээр төлүүлж болдог ажээ.Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн өдүүлсэн украин улсын эсрэг хийсэн дайны хор уршиг эхний өдрөөсөө эхлэн улам нэмэгдсээр 1.5 сарын дотор олон арван тэрбумдолларын хохирол учруулжээ. Хүний амь насыг үнэлж болохгүй юм.

Дэлхийн донор орнууд дайнд хэлмэгдсэн Украинд 10 тэрбум долларын хүмүүнлигийн тусламж цуглуулаад байна. Дэлхий нийт дайныг эсэргүүцэж дайн өдөөсөн буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Оросын цэргүүдийн довтолгооны балгаар украины 176 хүүхэд амь үрэгдэж, 320 хүүхэд хүндээр шархадсан ажээ. Украины Краматорскийн галт тэрэгний буудлыг оросууд пуужингаар харвасны балгаар тус хотоос дүрвэх гэж хүлээж байсан олон арван иргэд амь үрэгджээ. Оросын арми Мариуполь хотыг 47 хоногийн турш бүслээд эзэлж чадсангүй.Аргаа барсан оросын цэрэг энэ хотын эсрэг химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн мэдээ ирж байна. Оросын цэргүүд Мариуполь хотын 10 000 иргэдийг хөнөөсөн ажээ. Энэ бол дайны том гэмт хэрэг мөн.Буча хотын 400 гаруй энгийн иргэдийг оросын цэрэг буудан хөнөөжээ. Энэ хотод гарыг нь хүлээстэй буудуулсан энгийн иргэд олноор олдсон аж. Энэ хэргийг оросын Кадыровчуудын цэргүүд үйлдсэн гэсэн мэдээ ч байна. Ер нь Чечений алан хядагч Кадыровчууд Оросын нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан үзэлтэн Борис Немцов зэрэг хүмүүсийг захиалгаар хөнөөдөг байсан гэсэн мэдээ ч байдаг. Орос цэргүүд эзэлсэн хот тосгоныхообүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэг олон гарчээ. Киев хотын ойролцоох тосгонд орос цэргүүд Нина хэмээх бүсгүйг хүчирхийлж нөхрийг нь буудан хороожээ. Оросын арми украины Харьков, Мариуполь зэрэг олон хотыг бөмбөгдөж пуужингаар харваж газартай тэгшилсэн ажээ. 

Дайнаас болж украины 4.5 сая иргэд эх орноосоо дүрвэснээс Польшид 2.5 сая, Румынд 686 000, Унгарт 419 000 хүн, бусад нь Молдов, Словакт дүрвээд байна. Дүрвэгчдийн 50.0 хувь нь хүүхдүүд байна.Орос орон бол дотооддоо захиалгаар хүнийг хөнөөдөг мафийн сүлжээтэй орон гэгддэг. Эдүгээ Орос орон ганц хүний хязгааргүй дарангуйлалд орж ард түмэн нь “зомби” болжээ хэмээн гадаадын хэвлэл бичиж байна.Орос орны өөрсдийнх нь 500 000 иргэн эх орноо орхиж гадаадад дүрвэжээ гэсэн мэдээ гарч байна. Гурав хоногийн дотор Украиныг эзэлнэ гэсэн Путин эдүгээ 19500 орос цэргээ алдаад байна. 

НАТО дахь АНУ-ын Элчин сайд Жулианна Смит мэдэгдэхдээ: “Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн Украинд хийсэн дайны гэмт хэрэг, харгислалын тухаймэдээ баримтыг бид цуглуулж нотлохёстой. Дараа нь дайны гэмт хэрэгтэнүүдэд эрүүгийн хариуцлага ногдуулах хэрэгтэй. Дайны үед учруулсан гэмт хэргийн баримтыг Олон улсын Шүүх болон бусад эх сурвалжаас авч болно. Бид одоо Украины иргэд болон олон улсын төрийн бус байгууллагын баримт мэдээн дээр тулгуурлаж нотлох болно. Бид Бучад болсон аймшигт гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн талаар авсан фото зургууд болон хиймэл дагуулын зурагнуудаас баримт нотолгоог гарган авч бодит явдлыг харж байна. “ хэмээжээ.

Путин ер нь украины дайныг эхлүүлэхдээ эртнээс маш нарийн төлөвлөсөн байдаг. Эхлээд Украины Крымийг 2014 онд түрэмгийлэн эзэлсэн. Дараа нь Украины газар нутаг дээр Луганск, Донецкийн тоглоомыг улсыг байгуулсан. Хамгийн сүүлийн шатанд оросын армийг хөдөлгөж туурга тусгаар бүхэл бүтэн улсын хилийг давж цэргийн дайны ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлсэн. Украиныг фашизм, нацизмаас чөлөөлнө, ард түмнийхээ 72 хувийн саналаар сонгогдсон одооны хууль ёсныерөнхийлөгч Зеленскийг огцруулж, оронд нь оросын талыг баримтлагч, эх орноосоо урвасан гэгддэг, эдүгээ Орост орогнож байгаа Януковичийг буцааж тавина гэсэн зорилго нь тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хууль бус ажиллагаа болсон. Украинд фашистууд, нацистууд нутгийн оросуудыг хөнөөж байна, орос хэлээр ярихыг хориглож байнагэсэн оросын ухуулга огт нотлогдоогүй. Оросын түрэмгийлэл эхлэнгүүд украины нацистууд ард түмнээ олноор нь буудан хөнөөж байна гэсэн оросын ухуулга бас л нотлогдоогүй. Харин Бучад оросын цэрэг энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн гэдэг нь нотлогдсон.Путины одоо болтол улиглан хэлдэг “цэргийн тусгай ажиллагаа” гэгч нь үнэн чанартаа бусад орны эсрэг хийсэн дайны үйл ажиллагаа байлаа. Путин өрнөдийг цөмийн зэвсэгээр айлган сүрдүүлсэн нь дайран дээр давс нэмэх лугаа адил явдал болов. Путин оросын иргэдийн эрхийг хязгаарлаж дарангуйллын дэглэмээ улам бэхжүүлэв. Орост иргэд хэрэв Украинд болж байгаа цэргийн тусгай ажиллагааг “дайн” гэж нэрлэвэл шууд 5-15 жилийн хорих ял авах хуулийн харгис төслийг батлав. Дайныг эсэргүүцсэн 10 000 орос иргэнийг баривчилжээ. Өрнөд болон НАТО оросын эсрэг улам эв нэгдэлтэй болж нягтрав. Эдүгээ дэлхий дээр хамгийн харгис дэглэмтэй дарангуйлагч орноор Хойд Солонгос, Орос, Беларусь гурав тодрон гараад байна. 

Далан настай Путинд даруулга хэрэгтэй болжээ. Дайнаа тэр зогсоохгүй бол дахин хэдэн мянган гэм зэмгүй иргэд түүний өдөөсөн дайнд үрэгдэх юм бэ. Путинд одоо хоёр л зам байна. Нэгд, Дэлхий нийтийн шаардлагыг биелүүлж Украинаас царгээ гаргаж дайныг зогсоох. Хоёрт, Их гүрний дээрэнгүй үзэлдээ урьдын адил автаж дайныг ялалтад хүртэл нь үргэлжлүүлнэ гэсэн муйхар тэнэг шийдвэрээ хэвээр үлдээж дайны гэмт хэрэгтэн гэдгээ улам батлах. Хэрэв Путин дайнаа улам дэврээвэл түүний үйлдсэн дайны гэмт хэрэг уул овоо мэт арвин болж тэр бээр Олон улсын Гаагийн шүүхэд дайны гэмт хэрэгтэн болж шийтгүүлэх нь гарцаагүй юм.