Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Ном уншаад надад төрсөн бодол уншигч миний сэтгэгдэл
Хорвоо ертөнц, дэлхий гаригсын түүхэнд нэгэн жаран гэдэг нүд ирмэхийн зуурт өнгөрөх богино хугацаа. Харин хүмүүний амьдралын зургаан арван жил урт хугацаа. Ялангуяа нэгэн мянган, нэгэн зууны босгыг алхаж дамнан дамжиж, шинжлэх ухаан, техник технологи, хөгжил дэвшлээс хол хөндий амьдарч байсан бидэн аажимдаа ч бус бараг гэнэттехникийн асар хурдтай эрин зуунд үсрэн орсон жаран жилийг үзэж туулна гэдэг нэн сонирхолтой.
Асар хурдтай техникийн эринд үсрэн орсон шигээ асар хурдтай ном зохиол уншихаас холдон хөндийрсөн энэ үед Монгол Улсын 25 дахь сайд асан улс төрч С.Баярын “Жаран хоног жараны бутархай” хэмээх дуртгал нийтлэл ном бидний гар дээрирлээ.
Амтанд нь орж, нүд гар салгалгүй шөнөжин шимтэн ахиулж дөхүүлсээр нар хөөрсөн үед уншиж дуусгалаа.
Ёжтой, хоржоонтой, сонирхолтой, инээдэмтэй мөр хэсгүүд ихтэй энгийн мөртлөө үг хэллэг хэлц үнэнтэй, найруулга сайтай, алдаа мадаггүй ном болжээ хэмээн өөрийн үзэл бодлоор дүгнэж байна. Зарим хэсэгт нь инээж, зарим хэсэгт нь уйтгарлан гуниглаж, нулимс дусааж номондоо хэт гүн орсноос одоо ч сэтгэлийн хөөрлөөсөө гарч чадахгүй бодлогошрон сууна.
Хэн хүнд ярих юм гэж бий, ярихгүй юм гэж бий. Ярихгүй байж болохгүй хүний тухай би хэдэн үг хэлэхгүй байж тэвчсэнгүй. Энэ хүн бол миний хүндэтгэн итгэж явдаг улс төрч С.Баяр билээ. Тэрээр өөрийг нь магтах аястай үг хэлбэл дургүйцдэг нэгэн болохыг нүүр тулж нэг уулзаад мэдэрсэн юм.
Бараг л эхээс унасан мөчөөсөө социализмын үзэл санаагаар хүмүүжсэн, тухайн нийгмийг магтан сайшаасан ном зохиол уншиж өссөн надад бидний бие сэтгэлээ зориулж байсан нийгэм маань сүйрч дуусах нь гэдгийг мэдрэх нь тийм ч амар байгаагүй. Бас үйл явцын өрнөлийг хүлээхээс өөр арга зам над мэтэд нь байгаагүй.
1990 оны өөрчлөлт шинэчлэлтийг урьдчилан харж байсан “Өөрөөр сэтгэгчид” манайд хангалттай олон байсаан. Тэр үеийн “өөрөөр сэтгэгч” нэгэнд нь яахын аргагүй Санжийн Баяр орно гэж би хувьдаа боддог.
Уншсан номондоо дүгнэлт хэлдэг, шүүмж бичдэг, мэдлэг чадвартай, мэргэжлийн ур дүйтэй, бичгийн авьяастан огтоосоо би биш. Энгийн нэгэн уншигч, жирийн нэгэн номонд дурлагч уншсан номынхоо талаархи өөрийн үзэл бодолоо илэрхийлж, төрсөн сэтгэгдлээ сонирхлоороо цаасан дээр буулгаж тэрлэн буй нь энэ.
Би энэ номыг яагаад улайран уншив аа?
Яг одоо миний амьдралдүгийн хүч, сэтгэлийн зориг туйлын хэрэгтэй байгаа юм. Ганц надад ч бус бараг дийлэнх монголчуудад гээд хэлчихэд нэг их хазайхгүй байх.
Түүний:
-Энд надад юу хэрэгтэй болох вэ?
Нэгд тэвчээр хэрэгтэй. Гэхдээ шүд зуусан тэвчээр биш, ухаан заасан тэвчээр
Хоёрт эрүүл саруул байх хэрэгтэй. Ямарч байлаа өвдөж болохгүй.
Гуравт өөдрэг үзэл
Дөрөвт хошигнол...
Хүрлийгээд, хурнийгаад хар бараан юм бодоод сэтгэлээр унаад байх хэрэггүй. Өөрийгөө, өрөөлийг эрүүл саруул, шооч нүдээр хар.
-Би бол өөдрөг үзэлтэн. Хэцүүдэх тусмаа чангардаг маань ааваас өвлөж авсан чанар биз
(Заавал шоронд орсон хүнд дээрхи үгс таарч тохирно гэсэн санаа биш. Амьдрал дээр өдөр тутам өөртөө дэвшүүлэх лоозон)
“Хүчээр зүтгүүлсэн ном, хоол хоёр шингэц муутай” С.Баяр
Эхийн хөхний цэвэр сүүгээ амласан нялх нярайд, угжны найруулсан сүүг амруу нь нэмж цутгаад байвал хэлээрээ буцааж түлхэн,гулгиж огиод, хоолойгоор нь орохгүй, ходоодонд нь шингэдгүйн адил үг хэллэг, хэлц найруулга муутай, бичиг үсгийн алдаа ихтэй, ойлгомжгүй, сонирхолгүй ном зохиолыг ямар ч хүн эхний нэг өгүүлбэр, нэг хуудсыг сөхөж хараад номын хавтсыг үтэр түргэн хаана. Харин “Жаран хоног, Жараны бутархай”-г дэлгэж хараад уншиж эхлэнгүүт төгсгөлд нь хүрэхээс нааш санаа амарч салахааргүй, тархи руу урсан орох шингэц сайтай ном санагдсан.
Нийгмийн шинжлэх ухаанд хүнийг байгалийн амьтан, нийгмийн гишүүн гэж тодорхойлсон байдаг. Хаанаас гаралтай, хэн хэлснийг нь мэдэхгүй ч хүний баруун мөрөн дээр бурхан, зүүн мөрөн дээр чөтгөр явдаг гэсэн үг бас байдаг. Энэ хоёр үгийн аль аль нь хүмүүний хоёрдмол шинжийг тодорхойлсон гүн ухааны өгүүлэмж гэж би бодож явдаг. Хүн бол удаан хувьсал хөгжлийн үр дүнд бий болсон сэтгэн бодох, ухааран ойлгох онцгой чадвартай байгалийн төгс төгөлдөр бүтээл юм.
Хүмүүнийбусдаас давуу энэхүү чадвар нь нийгмээрээ аж төрж, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх боломжийг хүн төрөлхтөнд олгожээ. Энэ чанарыг нь бурхантай зүйрлэж баруун мөрөн дээр нь суулгасан байж болох юм. Хүн байгалийн бүтээл “амьтан” юм бол бусад амьтдын адил “араатан” шинжийг ямар нэг хэмжээгээр агуулсанл байж таарна. Чухамхүү тэр шинжийг нь чөтгөртэй зүйрлэж зүүн мөрөн дээр нь суулгасан болов уу. Хүн гэдэг амьтан нэгэн биендээбурханлаг, чөтгөрлөг гэсэн хоёр шинжийгхадгалж явдаг байх нь. Тийм болоод л Күнз, Аристотель, Сократаас эхлээд дорно, өрнийн эртний их гүн ухаантнууд “хүнийг сайн тал руу нь хөгжүүлэх ёстой” хэмээн дахин дахин сургасан байдгийн учир ийм болж таарч байна. Өнөөг хүртэл шинжлэх ухаанд таньж чадаагүй юмс үзэгдэл олон байдгийн нэг нь хүний дотоод ертөнц юм.
С.Баярын номонд түүний хүүхэд нас, идэр нас, оюутан цаг, дунд эргэм нас, ахмад насандаа үерхэн тоглож, наадан баясаж, хамт суралцаж, хамтран ажиллаж ажлын талбар, албаны ширээний ард, армийн жагсаалд мөр зэрэгцэн зүтгэж байсан байсан гадаад дотоодын олон хүний дүр төрх харилцан яриа гардагч хэнийг нь ч муулаагүй сайн талаас нь тодруулах хандлага илүү тод ажиглагдана.
Миний хувьд оюутан цагаасаа л “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээр танил болсон, өсвөр насны гэрийн зөв хүмүүжилтэй, өргөн боловсрол, өндөр мэдлэг, цэгцтэй яриа, өөртөө итгэлтэй, бардам зантайэнэ хүнийг итгэж,хүлээн зөвшөөрч бас бахархаж хүндэлж ирсэн. Тиймээс ч зохиосон номы нь шимтэн уншиж, төрсөн өөрийн бодол сэтгэдлээ эвлүүлэн, чадан ядан бичлээ.
Миний үзэл, хувийн бодлоор энэ хүний мэдлэг чадварт итгэсээр ирсэн, итгэх итгэл маань буураагүй, цаашдаа ч буурахгүй. Тиймээс шалгагдаж байцаагдаж байгаа асуудалд нь эргэлздэгээ нуух юун.
Ямар ч хүн төгс төгөлдөр бус. Алдаа оноо байж болно. Хүн бүхнийаливаа зүйлд хандах хандлага, амьдралыг харах өнцөг, ойлгох ойлголт харилцан адилгүй.
С.Баяр олон түмний дунд эргэлзээ тээнэгэлзээг төрүүлж сайн муугаараа хэлэгдэж. сайхан муухайгаараа дуудуулж байгаа энэ цаг үед түүний бичсэн ном нэгийг хэлж хоёрыг ойлгуулах тодруулга болох болов уу хэмээн итгэж, баримтат уран сайхны бүтээлийн шинэ өнгө аясыгуг номноос уншиж, ухаан санаандаа сийрүүлээсэй хэмээн үзэг цаас нийлүүлэв.
Уншигч түмэн минь өөрийн ухаанаар шүүн тунгаана буй заа.
МАЙДАРМАА