… Ногоон …
Засаг дотроосоо ялзарч ногоорсон учраас ногооруулсан ЕС ногоон-Эрдэнэ ногооноороо байгаа учраас огцор! Огцруулж байж авилгалын, дарангуйллын нууц задарна. Задарсаны дараа ногоонуудыг ногоон малгайт болгож байгаа хөх туг урагдана.
Ногоон, ногооноороо, ногоон нам, ногоон эколог, ногооруулах гээд их сайхан өнгө. Өнгөнөөс гадна ногоорох, ногоорчихож гэхээр өмхийрөх, үнэр орох гэсэн утга. Утга санаагаар өөдтэй ногооныг олъё.
Олох гэхээр ногоон автобуснаас авахуулаад ёстой өмхийртөлөө хулгай нүүрлэсэн ногоон засагтай. Засаг дотроосоо ялзарч ногоорсон учраас ногооруулсан ЕС ногоон-Эрдэнэ ногооноороо байгаа учраас огцор!
Огцруулж байж авилгалын, дарангуйллын нууц задарна. Задарсаны дараа ногоонуудыг ногоон малгайт болгож байгаа хөх туг урагдана. Урагдсан хөх тугны эзэд хөхүүлүүдтэйгээ хөхүүлэн дэмжигч улаан сэрээнүүддээ сэрээдүүлнэ. Сэрээдүүлсний дараа эрх чөлөө, хувь хүний эрх, чөлөөт эдийн засаг ногоон, улаануудын оролцоогүй жамаараа урагшлана. Урагшлахын тулд эрх чөлөөг хайгч нар зав гаргаад ядаж Марк Скаузены ”Эдийн засгийн эдүүгээчлэгдсэн замналыг” уншчихвал орчлонг шинээр харна. Хараагаа улам тэлээд Карл Мэнгэр, Людвиг фон Мизес, Фридрих Бастиа, Айн Рэнд ... гээд л уншигчийг чамладаг олон ном унш! Уншчих юм бол тэдэнд хүн өөрөө гологдохоо болино. Гологдохоо больчихоор улаан зүүнийхнийг зад шүүмжилж капитализмыг өөрийн эрхгүй өмөөрч эхлэнэ. Эхэлсэн бол тэр хүн өөрөө жинхэнэ ёс зүйтэй капиталист болно. Тийм болох боломжийн капиталистуудад амжилт хүсмой.
2023.10.02 - Баянхонгор
Д.Сосорбарам
ИРГЭН
irgen
Зочин
darisuu
togoo
оноч