Нэвтрүүлэг том yу? Мэргэжлийн хяналт том уу?
Нэг үеэ бодвол олон нийт элдэв хар цагаан пиарт шууд итгэх нь цөөрч хашир болсон.
Мэргэжлийн хяналтын байгууллага С1 телевизтэй хамтран үндэсний үйлдвэрлэгчдээ бахдалтай муулж шүүмжилсэн "Чанарын эрэлд" гэж нэвтрүүлэг харлаа. Манайдаа гайгүй 6 тарагны нэрийг дурдаж, хайрцаг савыг нь ч харуулж. Гэхдээ үйлдвэрлэдэг компанийг нь огт дурдахгүй бүгдийнх нь ард - "дотоодын тараг" гэж тодоор харуулсан нь зэвүүн. "Ямар компани нь хамаагүй ээ, дотоодынх нь л муухай" гээд ч байгаа юм шиг. Фээсбүүк дээр мэргэжлийн хяналтыг муулж, дотоодын үйлдвэрлэгчдийг хараасан хэдэн мянган комэнт, эсрэгээрээ өнөөх нэвтрүүлгийн шударгыг магтсан хэдэн мянган комэнт.
Стерэмнэз, моноцэтогэни, кадми, хар тугалга, саламнэли г.м. мэргэжлийн хэллэгүүд нь ямар учиртайг олон нийт ойлгохгүй, тиймээс юу ч гэж хазайлгаж болно, угаасаа хазайлгаж ч байна билээ. Нэг үеэ бодвол олон нийт элдэв хар цагаан пиарт шууд итгэх нь цөөрч хашир болсон. Дурын нэг баачка дурын төхөөрөмжөөр дурын сүү тараг шинжлээд сагсуураад байх нь үнэмшилтэй санагдахгүй. Харин улаан цайм мэргэжлийн хяналтын шинжээч нар "С1 телевизийн чанарын эрэлд нэвтрүүлгийн хүрээнд.. энэхүү дээжээс нянгийн бохирдол илрүүллээ.." гээд тодорхой хэлчихээр тэр тарагны борлуулалтанд яаж нөлөөлөх вэ? Нэвтрүүлэг бэлддэг гарууд нь ямар дээж хаанаас авчирсаныг нь яаж мэдэх юм бэ? Ер нь төрийн хяналт шалгалтын байгууллага нь хувийн телевизтэй хамтарч шоу маягийн нэвтрүүлэг хийж, олон нийтийн сүлжээнд дураараа аашлах нь хууль номонд нийцдэг юмуу?
Крантных нь усыг өөрсдийн шидэт багажаараа цианит натритай байгааг нь шалгаж үзүүлээд, өөрсдийн ус цэвэршүүлэгчийг шахдаг сүлжээний бизнесчид шиг "Энэ нь муухай тараг байна, кадми их байна. Энэ нь мундаг тараг байна, мелонколи нь алга байна.." гээд ярьж буй мэргэжлийн хяналтын улсуудыг ТВ-ээр, фээсбүүкээр харах харамсалтай санагдав. Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг МХЕГ-д өдөр тутам, байнга тогтмол шалгуулдаг. Гэтэл "Өө маниус худлаа шалгажээ.." гээд өөрсдийнхөө ажлыг нэг нэвтрүүлгээр үгүйсгээд байгаа ч юм шиг. Одоо харин нэг асуулт сонин байна. Цаашдаа хэдэнсүү тарагны үйлдвэрүүд "Чанарын эрэлд" нэвтрүүлгээр шалгуулах юмуу, МХЕГ -аар шалгуулах юмуу? Мэргэжлийн хяналтын Цагаанхүү дарга нь том юмуу? Нэвтрүүлэг бэлдэж буй тогооч, сэтгүүлч хоёр том юмуу? Тогооч сэтгүүлч хоёр нь Цагаанхүүгээ "дахин шалгаж", шалгалтандаа унагахыг харахад ч тэд нар нь том юм шиг.
“Чанарын эрэлд” нэвтрүүлэг ч яахав, сүү тараг шалгадаг юм байж. Бүр давраад "Хүн чанарын эрэлд" гэж нэвтрүүлэг гарч ирээд зургаан хүний зураг тавьж гэмт хэргийг нь шүүгээд эхэлбэл яах вэ? Тэнд нь мэргэжлийн шүүгч, прукорор суучихсан өнөөх этгээдүүдийн талаар дүгнэлт өгөөд л айн.. Ер нь эхлэх гээд л байгаа шүү.. 5 минутын видеогоор л хүний гэмт хэргийг шүүх гээд л байгаа. Шүүх цагдаа, мэргэжлийн хяналтаа болиод ер нь цаашдаа хэн гоё нэвтрүүлэг хийсэн нь л бүгдийг шүүж хянадаг болцгооё дөөө яршиг.
Зочин
Зочин
Зочин
Бодууштай л асуудал
Иргэн
Зочин
хэхэ
Zochin
Зочин
Зочин
zochin
Гана
УНшигч
Зочин
Э
зочин
zochin
Зочин
YH
showman
ККЪ
холбоо
Зочин
Virman
Зочин
Зочин
Зочин
Tugs
Мангас