Нэр дэвшигчдийн онцлох өнцгүүд
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат, С.Эрдэнэ нар сурталчилгааны хугацаа дуусахтай уралдан иргэдийн асуултанд хариулав. Тэдний ярианаас онцлох өнцгүүдийг түүвэрлэв:
Улс төрийн хоригдлуудын талаар:
-Ерөнхийлөгчөөр сонгогдвол .М.Энхсайханы асуудлыг сөхөж тавина. Түүнийг ялалсанд би итгэдэггүй.
Д.Энхбат
-Д.Энхбаттай санал нэг байна. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд хэн ч хэлмэгдэх ёсгүй.
С.Эрдэнэ
Баялгийн хувиарлалтын талаар:
-Ард түмний нэр барьсан хуульчлагдсан хулгайг зогсооно.
С.Эрдэнэ
Байгалийн баялгийн ард түмний хяналтын хороо байгуулах хэрэгтэй. Төрийн нэгдсэн бодлого гаргах улс төрийн зориг хэрэгтэй.
Д.Энхбат
ШХАБ-ын талаар:
Дипломат алба ёс суртахууны уналтанд орчихсон. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Бид ШХАБТ ажиглагчийн статусаараа цаашид аль болох удаан явах хэрэгтэй. Энэ байгууллагын дүр төрх тодроогүй, дотооддоо асуудалтай орнуудыг нэгтгэсэн. байгууллага.
Д.Энхбат
Шүүхийн талаар:
Шүүх гэдэг хэн нэг албан тушаалтны бусдыг айлгадаг, дарамталдаг явдлыг таслан зогсооно.
С.Эрдэнэ
Үнэхээр Ерөнхийлөгч маань намын бус иргэний Ерөнхийлөгч байх хэрэгтэй. Намын бус Улсын эрх ашгийг дээр нь тавих Ерөнхийлөгч байх учиртай.
Д.Энхбат
Зөвхөн санхүүгийн шилэн данс биш том гэмт хэргүүдийн шилэн дансыг нээх хэрэгтэй.
Д.Энхбат
Гадаад бодлогын талаар:
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Гадаад хэргийн сайд айлчлах байсан бол хоёр хөршдөө хоёуланд нь айлчилах байсан. Нэг талд нь айлчилна гэдэг яах аргагүй хэлэмж...
Д.Энхбат
Нийгмийн даатгалын бодлогын талаар:
Тэтгэвэрийн даатгалын сан л гэхэд 18 тэрбумын өртэй байгаа. Эв санааны нэгдлийн зарчим болохгүй нь тодорхой боллоо. Нийгмийн даатгалын сан хуримтлалын тогтолцоонд даруй шилжих хэрэгтэй.
С.Эрдэнэ
Монгол бичгийн талаар:
Монгол бичгийн төрийн албан ёсны бичиг болгож хэрэглэхэд бэлэн бус байгаа.
С.Эрдэнэ
Дэд бүтцийн талаар:
Сүлжээнүүд төрд байх ёстой. Гагцхүү түүн дээр явагдаж буй бизнес хувийнх байх ёстой. Цахилгаан станц бол сонгуульд ялсан намын өмч. Энэ дээрээс л эрх ашгийн зөрчил үүсэж байгаа юм.
Тяньжины боомт дээр овоорсон чингэлэгүүд төмөр замын наад захын асуудал. Төмөр зам нь сул байгаа ч улс төрчдийн өмчилсөн чингэлэгүүд улс төрчдийнх учраас асуудал гараад байгаа юм. Оросууд ч хэлдэг. Хийж болмоор олон ажлыг хийхгүй байна гэж...
Д.Энхбат
Уул уурхайн талаар:
Бодлогогүй хүн л халамж ярьдаг. Яагаад уул уурхайгаас олсон мөнгөө хөгжил болгож чадсангүй вэ? Өнөөдөр энэ баялаг хэдхэн хүний гарч байна. Баялгийн хувиарлалт 3 сая хүндээ тэнцүү тараана гэсэн үг биш, цаашид чухал төслүүдээ тэтгэнэ гэсэн үг.
Д.Энхбат
Х.Баттулгын талаар:
Ардчилсан Ерөнхийлөгч маань эрх баригчдыг хаацаалаагүй бол 2020 оны сонгуулийн дүн өөр байх байсан гэдэгт итгэлтэй байна.
С.Эрдэнэ
Сэлэм эргүүлэх талаар:
Нэг дарга л гарч ирээд цээжний пангаар яриад эхэлдэг. Асуудлыг мэргэжлийн, системийн түвшинд шийдэх хэрэгтэй. Асуудал нь бидэнд томдчихоод байна. Сэлэм эргүүлээд, эх орныхоо төлөө үхнэ гэж хашгираад бид нөлөөлөхгүй.
Д.Энхбат
Удирдагч хүн хулгай хийвэл бүгд хулгай хийнэ. Удирдагч хүн удирдагч л байх ёстой. Үүнийг 3 сая хүн маань ойлгож байгаа гэдэгт итгэж байгаа.
Д.Энхбат
Сүүлийн үг:
Нэгдүгээр хувь хүний эрх чөлөө
Хоёрдугаарт хувь хүний эрх чөлөө
Гуравдугаарт хувь хүний эрх чөлөө...
С.Эрдэнэ
Сүүлийн үг:
Удирдагч хүн хулгай хийвэл бүгд хулгай хийнэ. Удирдагч хүн удирдагч л байх ёстой. Үүнийг 3 сая хүн маань ойлгож байгаа гэдэгт итгэж байгаа.
Д.Энхбат
hm
зочин
Зочин
Зочин
Оноч
zochin
Зочин