ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙ.

....Бурхан Будда заримдаа олон сар хоногоор алга болдог байсан гэдэг билээ.
Ёсус ядарч сульдсан үедээ "Намайг чимээгүй орхи". гээд тэр бас алга болдог байсан билээ. Тэд нар аль аль нь буцаж эргэж ирээд, үнэ цэнэтэй ариун нандин сургаал үгсээ айлддаг байсан билээ. ...Тэгэхээр хүү минь хэрвээ чи бодол болоод хүсэл оюунаа цэвэр цэлмэг байлгая гэж хүсэж байгаа аваас ой мод, уул хад, ус гол руу явж бай. ...
Хэн ч чамайг мэдэхгүй, хэнийг ч чи танихгүй, чив чимээгүй амар жимэр тийм нэг орчин нөхцөлд хэсэг орш...
...Тэнд чи Бурханы өгүүлсэн үнэн учир ухаан бодлын санааг түүнээс Бурханаас өөрөөс нь сонсох болно. Тэнд очоод миний хүү өөрөө чи өөрийгөө олж мэдэрч чадах болно. Би ингэж бодож байна. 

ХҮҮ МИНЬ.
"..." Эрдэмт мэргэн хүмүүний эрдэм чадал нь хэмжээс үгүй их. Тэр хүмүүний эрдмийн хязгаарыг мэдэж үл чадах билээ. ... Эрдэмт мэргэн хүмүүний тэвчээр нь бас хязгаар үгүй их. Түүний тэвчээрийн хэмжээг мэдэж үл чадах билээ. ... Далайн ус хэмжээс үгүй их. Хумхийн тоос хязгаар үгүй их. ... Тэвчээр үгүй. эрдэм үгүй хүн түүний балаг бас адилхан. Хязгаар үгүй их байдаг
билээ " ... Хутагт АЛТАНГЭРЭЛ буюу Судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх Их хөлгөн сударт ийн өгүүлжээ. ...
... Юу гэсэн үг вэ? гэвэл. Хүү минь чамайг
еум бодож бай л гэсэн үг. ... Бас тэвчээртэй бай гэсэн үг. ... Бас аливаа еумыг хир тааруулаж хэмжээтэй хэрэглэж сур гэсэн үг. ... Архийг ч гэсэн бас адилхан хэмжээтэй хэрэглэж бай гэсэн үг. Хэрвээ чи түүнийг хэрэглэж үл чадах аваас архи биш. Чи өөрөө үгүй болдог юм гэсэн үг. Энэ бүгдийг бодож яв. Бүү март. Мартвал нь сөнөнө гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна ? ...

УЧИР ГЭВЭЛ ИЙМ БИЛЭЭ.
... Би бүгдээс илүү. Хэрвээ би л байхгүй бол энэ муу компани будаа. ... гэж хэлж ярьж явсан хүнтэй би таарч байсан юм. ...
... Тэгэхээр хүү минь намайг сонс! Чи тэр хүмүүст илүү их чухал уу? Аль эсхүл тэр муу компани чамд чухал уу? Энэ хамаагүй. Хэрвээ компани та хоёрын аль нэг нь үгүй бол. Хэн нь ч илүү их аз жаргалыг олж чадахгүй. Би ингэж бодож байна. ....
... Өөрөөр хэлбэл чи өөрийгөө би л ганцхан. Бусад нь надад хамаагүй гээд бодоод алхаад яваад үз дээ. Ганц хөл дээрээ гишгэж яваа, хазгар доголон чи хаа хүрч чадах билээ? Хоёр биш ганц гартай, мунхаг сэтгэлтэй хүн чи яаж тэр их эд баялагыг хурааж авч дийлэх билээ дээ. Учир гэвэл ийм л байна. Үлдсэн бусдыг нь чи өөрөөн бодож тунгаа!
... Хүү минь дээ! Та хоёр хоёулаа л ЧУХАЛ билээ. Үүнийг ойлго. Тэр цагт бүх юмс өөрчлөгдөнө. Тэр цагт гэрэл гэгээг харанхуй бүдүүлэг муйхар мулгуугаас ялгаж салгаж харж чаддаг болно. Тэр цагт цөхрөл гуниглал зовлон тачаангуй, хүсэл шунал бүгд алга болно. Тэр цагт бүх юмс өөрчлөгдөж итгэл сэтгэл оюун ухаанаа сэрээснийгээ чи мэдрэх болноо.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна ? ...

ХҮҮ МИНЬ.ХҮМҮҮС ЯАЖ АМЬДАРЧ БАЙНА.ЯГ ТЭГЭЖ АМЬДАР.
Миний хүү, миний охин аавыгаа сонс!Аав нь энэ жил жаран нас хүрлээ.Халуун хүйтэн, цастай нартай жаран жил өнгөрчээ.Аав нь ядуу айлд төрсөн.Ядуу төрсөөн.Гэхдээ би ядуу үхэхгүй гэж бодсон юм. ТИЙМЭЭ.Тийм учраас аав нь мөнгөтэй больё чадалтай байя гээд явсан.Бизүтгэсэн.Би үүнийг буруу гэж боддогүй.Гэхдээ би хэмжээ үгүй их баян байя гэж бодоогүй.Хэтэрхий их эрх мэдэлтэй болоё гээд яваагүй. Би хүмүүст бас хөвгүүддээ хэрэгтэй хүн байя л гэж бодсон юм.Тэгээд би бас хөвгүүдээ хүүхдүүдээ та нарыг "ХҮСЭХ ЮМТАЙ БОЛОГ. ХИЙХ АЖИЛТАЙ БАЙЛГАЯ ". гээд зүтгэсэн юм.Өөрөөр хэлбэл. Хүү минь би та нарыг "ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ ХҮН БОЛГОХ" гэсэн юм.Яагаад гэвэл мөнгө байхгүй, юу ч үгүй тийм хүнийг хүн тоохгүй байх.
Хүмүүс итгэхгүй байх гэж бодсон юм.
Хүү минь.Тансаг сайхан амьдрах боломж бол надад байсан.Бас байгаа.Гэхдээ тийм юманд би дургүй.Та нар мэднэ. Яагаад гэвэл бурхан тансаг сайханд инээдэггүй юм. Бурхан эгэл даруухан тэгээд хичээнгүй хөдөлмөрч тийм хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь инээдэг юм.Багш надад ингэж хэлсэн юм.
Тийм учраас миний хүү миний охин аавыгаа сонс! Аливаа юманд энгүүн бай. Үг яриа, өмсөж зүүх, эд хэрэглээ бүгдэд энгүүн байхыг хичээж бай. Энгүүн бай даруухан бай.ХҮМҮҮС ЯАЖ АМЬДАРЧ БАЙНА. ЯГ ТЭГЭЖ АМЬДАР".
Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...