Монгол улс, БНАСАУ-ын харилцааны 70 жил
1948 онд БНАСАУ байгуулагдмагц хамгийн түрүүн хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон улсын нэг нь тухай үеийн БНМАУ байсан билээ. Хоёр улс найрсаг харилцаа тогтоосныхоо түүхт 70 жилийн ойг энэ жилжингээ тэмдэглэж байна. Олон ч арга хэмжээ зохиогдлоо. Энэ хүрээнд монгол, солонгос хэлээр ном хэвлэгдлээ. Номын автор бөгөөд энэ харилцааг цогцлуулах үйлсэд мэдлэг оюун, хамаг залуу идэр насаа зориулсан Элчин сайд Ж.Ломбо гуайн нийтлэлийг холбогдох зурагнуудын хамт baabar.mn-ийн уншигчиддаа хүргэе – Д.Баярхүү
Монгол, Солонгос хоёр орон, ард түмэн эртнээс түүх соёлын ойр дотно харилцаатай, ураг төрлийн холбоотой байсныг түүхэн эх сурвалжууд нотолдог билээ. Би энэ удаа хоёр орны харилцааны эртний түүхийг үл өгүүлэн Монгол улс, БНАСАУ-хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи далан жилийн шинэ үеийн түүхэнд хамрагдах баримт бичиг, үе үеийн удирдагчдын харилцан хийсэн айлчлалын тухай аримт бичиг, байгуулсан гэрээ, хэлэлцээр, харилцааны түүхийг бүтээхэд оролцож явсан ахмадуудын дурсамжид тулгуурлан зарим мэдээллийг нэгтгэн толилуулж байна.
Дэлхий хоёрдугаар дайны төгсгөлд холбоотон гүрнүүдийн тохиролцсноор Азийн зарим орнуудыг Японы колончлолоос чөлөөлөх болж, Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр түр зааглан Умард хэсгийг ЗХУ, Өмнөд хэсгийг АНУ чөлөөлж, улмаар 1948 онд Умард хэсэгт БНАСАУ, Өмнөд хэсэгт БНСУ байгуулагдсан туүхтэй.
1948 оны 9 дүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдмагц манай хоёр орон харилцан хүлээн зөвшөөрөлцөж, ЗХУ-ын \ тухайн үеийн\ дараагаар 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орнууд билээ.1950-1953 онд болсон Солонгосын дайны хүнд жилүүдэд хоёр орон 1951 онд хоёр талдаа Элчин сайдын яамдаа байгуулж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн билээ. Монгол Улсаас БНАСАУ-д сууж байсан анхны Элчин сайд нь Монгол улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан , “монгол төрийн буурал өвөө” Ж.Самбуу, БНАСАУ-аас Монголд сууж байсан анхны Элчин сайд нь Ким Ён Жин нар байжээ.
Ерөнхийлөгч Ким Ир Сен, Ж.Самбуу нар дайны хүнд үед ойр дотно харилцаатай байсан бөгөөд тэдний тухай домог мэт яриа ард түмний дунд одоо хир байдаг. Ерөнхийлөгч Ким Ир Сен 1988 онд Монголд хоёр дахь удаагаа айлчлахдаа Ж.Самбуу гуайн хүүхдүүд болон солонгосын өнчин хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж, дайны үед тусламж үзүүлж байсан хүмүүс, үр хүүхдийг нь сураглан уулзаж, тэднийг жил бүр нутагтаа урьж айлчлуулан, ач, зээ нарыг нь их, дээд сургуульд cypгax зэргээр эцгийн ёсоор хайрлан халамжилж байсан билээ. Манай улс Ж.Самбуу гуайгаас хойш БНАСАУ-д Элчин сайдаа ээлжлэн томилсоор эдүгээ 21 дэх элчин сайд ажиллаж байгаа бол манай улсад БНАСАУ-ын 22 дахь Элчин сайд ажиллаж байна.
1950-1953 онд болсон Солонгосын дайны үед манай улс БНАСАУ-ыг дэмжиж сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж, дайнд өнчирсөн 200 хүүхдийг 7 жилийн хугацаанд эх орондоо авчирч сургаж хүмүүжүүлж байсан. Мөн дайны үед Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлэн 226.236 толгой мал, мах болон хүнсний зүйл 7320 тн, дулаан хувцас 129 мянган хос, эмийн зүйл 139 тн, улаан буудай 6204 тн-ыг бэлэглэж байсан тухай баримт хоёр орны сонин, хэвлэлд нийтлэгдсэн байдаг. Мөн БНАСАУ ч манай оронд байгалын гамшиг тохиолдох үед эд материалын тусламж үзүүлж, ургацын дээжээс илгээж байсан билээ. Сүүлийн жилүүдэд байгалын гамшгийн улмаас Солонгосын ард түмэнд тохиолдсон хүнсний бэрхшээлийг даван туулахад нь зориулж монголын ард түмнээс 250 ямаа,100 үхэр, мах, махан бүтээгдэхүүнийгилгээж байв.
Монгол, Солонгос хоёр орны хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойшхи далан жилийн харилцааны түүхийг эргэн харахад бүхэлдээ нийгэм, улс төрийн янз бүрийн тогтолцооны үед эрх тэгш үндсэн дээр, бие биеэ ойлгон, харилцан тусалж, хамтран ажиллаж ирсэн улс орнуудын харилцааны үлгэр дуурайлал болж ирсэн байна.
Өнгөрсөн70 жилийн хугацаанд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёлын болон хүмүүнлэгийн салбарт хэлбэрэлтгүй өргөжин хөгжиж ирсэн бөгөөд энэ хугацаанд хоёр орны төр, засгийн удирдлага болонөндөр дээд төвшиний 60 гаруй төлөөлөгчид харилцан айлчилж, Засгийн газрын хооронд 30 гаруй гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажиллаж байна.
1990-ээд оноос социалист систем задарч манай улс ардчилал, зах зээлийн хөгжлийн замнах болсноос хоёр талын харилцаа нэг хэсэг зогсонги байдалд орсон ч харилцан ойлголцож, уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ нөхцөл байдалтай уялдуулан сэргээн хөгжүүлж ирсэн. БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монгол нөхдийн сонгосон замыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэн уламжлалт найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж байсан билээ. 2002 онд хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээгбайгуулж,эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллах, ажиллах хүч харилцан солилцох, БНАСАУ-ын далайн боомтуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр ашиглах зэрэг 10 гаруй гэрээ хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан байна.
Хоёр орны Засгийн газрын хооронд эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах комиссхоёр жил дутам хуралдаж, Соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөг тохиролцон хэрэгжүүлж байна.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л асуудал дээр яв цав нийлж, “өндөг шиг өөгүй” явж ирсэн гэвэл үнэнд үл нийцэх бөгөөд улс орнуудын харилцаанд гардаг олон асуудал дээр өөр өөрийн сонгон авсан зам, бие даасан бодлого, зарчмын байр суурийн дагуу зөрөх, мэтгэлцэх явдал гарч байсан хэдий ч хоёр тал аливаа асуудлыг харилцан ойлголцох зарчмын үндсэн дээр хэлэлцэн шийдвэрлэж байсан олон жишээ баримтууд байдаг.
Өнөөдөр баярын энэ өдөр энэ бүхнийг шүүн тунгаах зорилт тавьсангүй, түүх түүхээрээ үлддэг жамтайгаас хойш тухайн үеийн баримт баримтыг хойч үедээ тэр хэвээр нь таниулах нь өнгөрснөөсөө сургамж авч цаашдын зорилтоо тодорхойлоход тустай юм гэж үзнэ. Түүхэн баримтуудыг эргэн харж байхад ахмад үе маань хичнээн их холч, алсын хараатай бодлого, үйл ажиллагаа явуулж ирснийг тэмдэглэж байна.
1956 онд Монгол улс, БНАСАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, Ким Ир Сен нар харилцан айлчилснаас хойш, 1986 онд Монгол улсын нам, төрийн удирдагч Ж.Батмөнх БНАСАУ-д, 1988 онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монголд айлчилжээ.
Мөн ХХI зуун гарсаар 2004 онд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д, 2007 онд БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам Монголдалбан ёсны айлчлал хийж, Ерөнхий сайд, парламентын дарга, Гадаад хэргийн сайд нар харилцан айлчилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон харилцааны эрх зүйн үндэсийг бататгасан олонбаримт бичгүүдийг тохиролцон гаргасан болно.
Дээд хэмжээний айлчлалуудын үеэр хоёр орны хооронд болсон яриа, хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дорнод бүсэд газар тариалангийн салбарт хамтран ажиллах, Монголд их нөөцтэй шөрмөсөн чулууг хонины ноостой боловсруулан сайн чанарын бөс даавуу гаргах төслийг хэлэлцэн тохирч Ерөнхийлөгч Ким Ир Сен Монголоос 20 оюутныг урьж, Хамхын хотын Химийн үйлдвэрийн дээд сургуульд сургах зэргээр хамтын ажиллагааны бодитой эхлэл тавигдаж байсан билээ. Тэр үед эхлэн ярьж, мэргэжилтэн нь бэлтгэгдсэн винолины үйлдвэр хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдэгт итгэж байна.
Эдүгээ хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Дорнод бүсийг Түмэн голын төсөлтэй хослуулан хөгжүүлэх, Ази, Европыг холбосон төмөр замын сүлжээний тухай яригдаж байгаа бөгөөд хоёр тал энэ бүхнийг 30 гаруй жилийн өмнөөс төсөөлөн хэлэлцэж байсан нь алс хэтийг харсан хэрэг байж дээ гэж бодогдоно.
2007 онд хоёр орны засгийн газрын хооронд ажиллах хүч солилцох тухай хэлэлцээр байгуулагдсанаас хойш БНАСАУ-ын барилгачид, манай улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Мөн газар тариалан, хүлэмжийн аж ахуй, цэцэг ногоо тарин нутагшуулах, ардын эмнэлгийн салбарт хамтран ажиллах, БНАСАУ-ын мэргэжилтнүүд биеийн тамир спорт, соёл урлагийн салбарт ажиллаж, Улаанбаатар хотноо солонгос хоолны зоогийн газрууд нээгдэн ажиллаж байна.
Соёл, боловсрол, ШУТ-ийн салбарын болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа хэлбэрэлтгүй өргөжин хөгжиж, урлаг соёлоор дамжин хоёр орны ард түмэн бие биеэ ойлголцон хамтран ажиллах явдал нэмэгдэж байна. Ийнхүү хоёр орны хооронд олон салбарт бодитой хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжин хөгжиж байгаа ч нөөц боломж, бодит шаардлагатай харьцуулан үзэхэд чамлалттай бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх ажил их байна гэж би хувьдаа үздэг.
Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд оны эхэнд нэгдсэн чиглэл гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ онд Монгол улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,УИХ дахь Монгол, БНАСАУ-ын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, МАН-ын ЕНБД. Д.Амарбаясгалан БНАСАУ-д айлчилж, БНАСАУ- байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд ,УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов.Пёньяны урлагийн их наадамд манай уран бүтээлчид амжилттай оролцов.
БНАСАУ-аас АДХ-дахь БНАСАУ, Монголын найрамдлын бүлгийн дарга ДБХ-ын дарга Те Хен Чхөл, ГХЯ-ны зэвсэг хураах, аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад зохион байгуулсан олон улсын хурал зөвлөлгөөнд оролцон , биеийн тамир спортын уралдаан тэмцээнд оролцсон боловч албан ёсны өндөр хэмжээний төлөөлөгчдийн айлчлалын хувьд хангалтгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзнэ. Саяхан Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,мБНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар НҮБ-ын чуулганд оролцох үеэрээ уулзаж, санал солилцов.
БНАСАУ манай улсаас дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний санал санаачлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн энэ чиглэлээр зохиогдож буй олон улсын хурал,зөвлөлгөөнд идэвхитэй оролцож байна.
Мөн 70 жилийн ойд Монгол улс, БНАСАУ-тай найрамдал, хамтын ажиллагааг дэмжин хамтран ажилладаг олон нийтийн байгууллагууд хамтранКимжөнирхва цэцгийн үзэсгэлэн, гэрэл зургийн болон дүрслэх урлагийн үзэсгэлэн, кино үзлэг, урлагийн тоглолт, ЭСЯ-нд дурсгалын мод тарих зэрэг олон арга хэмжээг хоёр талдаа зохион байгуулж, өнөөдөр ойд зориулсан симпозиум, ойд зориулсан номын нээлт, үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна.
Ажил амьдралынхаа нэлээд хугацааг Солонгосын хойгт өнгөрөөсөн ахмад дипломатын хувьд Солонгосын ард түмний талаар багагүй ойлголттой болсон бөгөөд колонийн дарлал, дайны хүнд бэрхийг бие сэтгэлээрээ туулж, мэдэрсэн ард түмэн хэрхэн хатуужиж, хичнээн ихийг цогцлон бүтээж байгааг харж, бахархах сэтгэл төрдөг. Солонгос нөхөд маань өөрсдийн хүчээр буй болгосон зүйлийг улам сайжруулан боловсронгуй болгосоор байгааг харахаар “ажлын эхлэл талыг нь хийсэнтэй адил” гэдэг Солонгосын мэргэн үг байдагчлан нэгэнт эхэлсэн ажлыг үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэхэд хэцүү биш гэж бодогдоно. Солонгосчууд “ бэрхшээл бол амжилтын үндэс” гэж ярьдаг, түүнээ жинхэн ёсоор нь хэрэгжүүлдэг ард түмэн.Солонгосын ард түмэн төрөлх газар нутагтаа нэгдсэн, хүчирхэг, цэцэглэн хөгжсөн орныг цогцлон байгуулах ирээдүй алхам алхмаар ойртож байна.
Сүүлийн үед ялангуяа энэ онд Умард, Өмнөд Солонгосын харилцаа,бүс нутагт болж буй өөрчлөлтүүд нь манай хоёр орны төдийгүй бүс нутгийн байдал, харилцаа, хамтын ажиллагаанд ч эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.
Монгол улсын Засгийн газар, ард түмэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилт холбогдогч талуудын тохиролцоо, хамтын хүчин чармайлтын үндсэн дээр хэрэгжин аливаа маргаантай асуудал энх тайвнаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж энэ чиглэлээр гарч буй нааштай ахиц алхамд баяр хүргэн амжилт хүсч байдаг билээ.
БНАСАУ-ын Засгийн газрын цөмийн зэвсгийг хэзээ ч хэний ч эсрэг түрүүлж хэрэглэхгүй, цөмийн аюул занал арилсан цагт цөмийн зэвсэг хэрэггүй болно. Бидний туйлын зорилго бол цөмийн зэвсгээс ангид байх явдал хэмээсэн удирдагч Ким Жөн Ыны хэлсэн үг, бодлого, байр суурь биелэлээ олно гэдэгт итгэж байна.
2018 он гарсаар Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ыны санаачилгаар Өмнөд Солонгосын Пёнчанд болсон өвлийн олимпд өндөр хэмжээний төлөөлөгчид, тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцож, түүнээс хойш талуудын хооронд янз бүрийн төвшний уулзалт болж улмаар удирдагч Ким Жөн Ын, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарэнэ онд Панмунжөм, Пёньянд гурвантаауулзаж, олон асуудлаар нааштай тохиролцоонд хүрч6 дугаар сард “Панмунжомын тунхаглал”, 9 дүгээр сард “Пёньяны тунхаглап”-ыг гаргасан нь түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болсныг дэлхий нийтээрээ талархан дэмжиж байна.
Талууд уйгагүй хүчин чармайлт гаргасны дүнд Солонгос үндэсний түүхэнд шинэ эрин үеийн эхлэлийг тавьснаар Солонгосын хойгт дайны гал түр зогсоосон хэлэлцээр энх тайвны хэлэлцээрээр солигдож, цөмийн зэвсгээс ангижирч, 38 дугаар өргөргийн дагуух цэрэггүй бүс, энх тайвны бүс болж, нэгдсэн Солонгос улс буй болох ирээдүй ойртож байна.
Мөн талууд агаар, ус, хуурай газраар холбогдох аваасбид ч галт тэргээр Сөүл, Пёньян, Бээжин, Улаанбаатар, Москвагаардамжин Европтой холбогдох торгоны зам жинхэн утгаараа хэрэгжих юм даа хэмээн төсөөлж сууна.
Умард,Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт болж улмаар БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт хийхээр тохирч уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах тухай яригдаж байсан нь саяхан. Энэ оны 6 дугаар сарын 12-нд БНАСАУ, АНУ-ын дээд хэмжээний түүхэн уулзалт Сингапурт болж, хоёр талын харилцаа бүс нутгийн шинэ эринийг нээсэнтүүхэн тохиролцоог байгуулав. Хоёр орны удирдагч өнгөрсөн түүхээ орхиж, ирээдүйд чиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулах, Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй, энх тайван аюулгүй байдлыг тогтоохын төлөө хамтран ажиллаж, энхийн хэлэлцээр байгуулахаартохиролцсонддэлхий нийтээрээ талархан дэмжиж байна. Удирдагч Ким Жөн Ыны хэлсэнчлэн “ талууд энэ хүртэл урт замыг туулсан” бөгөөд цаашдын зам нь шулуун , дардан байх болтугай. Умард Солонгос, АНУ-ын дээд хэмжээний хоёр дахь уулзалт болох төлөв, хугацаа улам тодорсоор байна.
Цаашид манай хоёр орын уламжлалт найрамдал,хамтын ажиллагааг өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдпуулан шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх боломж ирээдүй их байгааг дипломат харилцаа тогтоосон 70 жилйин ойн энэ өдөр онцлон тэмдэглэхийн сацуу энэ харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг цаг зуурын асуудлын үүднээс бус алсыг харсан чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хоёртал судлан дүгнэлт хийж, бодлого чиглэлээ боловсруулан хэрэгжүүлэхийг тэмдэглэн дараах саналыг толилуулж байна.
- Хоёр орны улс төрийн харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж, хугацааг төлөвлөнхоёр талын урсгалтайгаар тогтмолжуулах, үүнд хоёр талын хүчин чармайлт хэрэгтэй. Солонгост “хоёр алга хавсарч байж дуу гардаг “ гэсэн мэргэн үг байдаг даа.
- Эдийн засгийн хамтын ажиллагааны уламжлалыг бататган харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Умард,Өмнөд Солонгосын хооронд агаар, ус, хуурай замын харилцаа сэргэх аваас нэгэнт эхлэл нь тавигдаж, дэд бүтэц нь бүрдсэн ган замыг ашиглан Монголын нутгаар дамжин Ази, Европыг холбосон торгоны зам жинхэн утгаар нь хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нь зүйтэй байна.
- Монгол улс,БНАСАУ Засгийн газрын төвшинд далайн тээврийн салбарт хамтран ажиллах,БНАСАУ-ын далайн боомтуудыг хөнгөлттэй нөхцлөөр ашиглахаар тохиролцсоныг ажил хэрэг болгон Солонгосын далайн боомтуудыг ашиглан далайд гарах гарцыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
- Хоёр орны засгийн газрын төвшинд яригдаж эхлэл нь тавигдсан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хоёр тал БНАСАУ-дмал аж ахуйг хөгжүүлэх, Монголд газар тариалангийн салбарт хамтранажиллахаар тохиролцон зарим төслийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай.
- Соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн салбарын хамтын ажиллагааг үргэжлүүлэн соёл, урлаг биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах, тухайлбал манай баг, тамирчид 2020 онд Японд болохолимпын тоглолтод оролцохбэлтгэлээ цаг агаарын хувьд төстэй, газар нутгийн хувьд ойр, биеийн тамир спортын дэд бүтэц нь харьцангуй сайн хөгжсөн БНАСАУ-д хийх боломжтой гэж үзнэ. 2032 оны олимпыг хоёр солонгос хамтран зохион байгуулах санал дэвшүүлэхээр тохиролцоод байна.
- Мөн манай улс БНСУ, БНАСАУ-тайаялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж, Зүүн хойд Азид аялал жуулчлалын бүс, сүлжээг бий болгох боломжтой гэж үзнэ.Тэгвэл бусад тив, бүс нутгийн жуулчид Монголын хангай, говир дайрч, Умард, Өмнөд Солонгосын үзэсгэлэнт байгал, түүх соёлынгазруудтай танилцах боломжтой гэж үзнэ.
Монгол улс, БНАСАУ-ын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын өрнөлийг бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны интеграцитай холбон үзвэл таатай ирээдүй, төлөв харагдаж байгааг 70 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
***
Төгсгөлд нь Монгол улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан монгол, солонгос хэлээр эмхэтгэн хэвлүүлсэн "Монгол, БНАСАУ-ын харилцаа-70 жил” номын нээлтийг өнөөдрийн энэ арга хэмжээтэй хамтруулан зохион байгуулж байгаад ГХЯ, БНАСАУ-ын ЭСЯ болон холбогдох байгууллага, хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ номыг эмхэтгэн гаргахад тал бүрийн туслалцаа үзүүлсэн ГХЯ, БНАСАУ-ын ЭСЯ болон энэ номонд дурсамж, сэтгэгдлээ бичиж өгсөн ахмадууд болон залуучууд үр хүүхдүүд ах дүү нартаа гүн талархаж байна. Энэ номын хуудас бүрт Та бүхний маань сэтгэл, зүтгэл шингэсэн билээ. Баярлалаа.