МОНГОЛ АЧАА ТЭЭВРИЙН БОЙНГ -ТОЙ БОЛЛОО
Монголчуудад хоёр БОЙНГ авчирч байгаа хувийн хэвшлийнхэндээ талархая
Улс даяараа наадан цэнгэж буй энэхүү өдрүүдэд бас нэгэн баярт мэдээг монгол хүн бүрт чимэг болгон дуулгаж буйдаа нэн таатай байгаагаа өчсү гэв. 90 шахам жилийн түүхтэйМонголын нисэхийн салбарт цоо шинэ хуудас нэмсэн үйл явдал энэ сарын 20 -ндболлоо.Магадгүйэл онцгойүйл явдлыгнайр наадмын дуулиан дор тэр бүрийанзаарсан хүн цөөн байсан буй за. Түүх сөхвөөс Монгол Улс өнөөдрийг хүртэл яг өөрийн гэсэн данстай 112агаарын хөлөгтэй байж иржээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн ерэн жилийн дотор манай улс ийм тооны онгоц худалдан авч агаарын замдшан татжээ гэсэн үг. ТэгвэлМонгол Улсын 113 дахь онгоц, тэр тусмааалдарт “Бойнг-737-300” загварын анхны ачаа тээврийн зориулалттай агаарын хөлгөө Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авлаа. Хамгийн гол нь Монголын энэхүүанхны ачаа тээврийн аварга онгоцыгхувийн хэвшлийнхэн оруулж ирж байгаа явдал юм. Бахархмаар байгаа биз. Уг нь төр,засаг санаа тавьж, аль эрт ийм онгоцтой болох ёстой байсан байхгүй юу. Гэтэл тэдний хийж чадаагүйг хийж чадаж байгаа хувийн хэвшлийнхэндбаярлахгүй байхын аргагүй. Монголын төрөөс хувийн хэвшлийн салбарт “хойт эхийн хайр”-аар ханддаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Ер нь л төрийн бүхий л хэрэгсэлээрдарамтлуулан, шоовдорлуулж ирсэн ч Монголын хувийн хэвшлийнхэн улс орны эдийн засгийн гол ачааг үүрч явдгийг эл үйл явдал гэрчиллээ гэж бодож байна.
За энэ ч яахав, юутай ч Монгол Улсын ачаа тээврийн салбарт том эргэлт гарч байгаа нь чухал билээ. Өнөөдөр дэлхийн нийт ачаа тээрийн 35 хувийг нь агаарын тээврээр хийдэг юм байна. Энэ өдрөөс эхлэн монголчууд дэлхийн худалдааны энэхүү том орон зайд өөрийн байраа эзэлж, өөрийн онгоцоор экспорт, импортын ачаа бараагаа тээвэрлэдэг боллоо гэсэн үг.
Тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг эл өдөр Буянт-Ухаад газардсан хун цагаан өнгөтэй хөлөг онгоцны бөөрөнд “Mongolian airways cargo”хэмээн бичсэн нь гоёомсог харагдана. Хошуу хэсэгт буюу нисэх багийн кабины харалдаа мөн “ТUUSHIN” гэсэн үг бичсэн нь хэнд ч танил ажгуу.
“Монголиан Эйрвэйз карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү Бойнг 737-300 онгоц нь 11 мянган ширхэг үйлдвэрлэгдсэн, хамгийн найдвартай хөлөг гэдгээрээ дэлхийд алдартай юм байна. Хорин тонн ачаатайгаар, замдаа буулгүйгээр 5250 км нисэх чадалтай энэ онгоцыг авах бэлтгэлээ хоёр жилийн өмнөөс хангаж, мэргэжлийн шилдэг инженер, нисгэгчдийн багаа тусгайлан бэлтгэж бүрдүүлсэн ажээ.
Түүнчлэн олон улсын тээвэр,зуучийн Монголын хамгийн ууган, туршлагатай “Туушин” компанийн барьж байгуулж буйагаарын ачаа тээврийн терминал буудал нь Чингис олон улсын нисэх буудлын зэргэлдээ агаад арваадхан хоногийн дараа ашиглалтад ороход бэлэн болсон нь энэ төслийн нэг чухал хэсэг аж. Эл терминал ашиглалтад орсноор Монгол Улс маань олон улсын буухиа шуудан болон агаарын тээврийн иж бүрэн ложистик үйлчилгээг хамгийн богино хугацаанд чанартайгаар үзүүлэх боломжтой болж байгаа юм. “Монголиан айрвэйз карго” компани энэ онгоцоор зогсохгүй дахин нэг Бойнг 737-300-гаа ирэх наймдугаар сарын эхээр хүлээж авах гэж байна.
Ийнхүү зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын агаарын хоёр хөлөгтэй болж байгаа нь манай улсын агаарын тээврийн салбарт онцгой ач холбогдолтой билээ. Учир нь агаарын ачаа, тээвэр сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа юм.Тухайлбал, 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн. Тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувь хүрсэн тоон үзүүлэлттэй байна. 2018 онд тээвэрлэсэн ачааны 99 хувийг олон улсын ачаа тээвэрлэлт, 1 хувийг орон нутгийн ачаа тээвэрлэлт эзэлжээ.
“Монголиан Эйрвэйз карго” ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Хөх хот, Хонконг, БНСУ-ын Сөүл, ОХУ-ын Москва, Эрхүү,Улаан-Үд, тэрчлэн Токио, Истамбул хотын чиглэлүүдэд нисэж, тээвэр хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Суудлын онгоцонд ганц, хоёр кг-аар хүн гуйж, царайчилж ачаа, бараа тээвэрлүүлж байсан монгол хүнийадал явдал түүх болон хоцорлоо. Монголын агаарын тээврийн салбарт цоо шинэ дэвшил авчирсан хувийн хэвшлийнхэндээ талархая. Монголын төр, засаг тэднийгээ ямагт дэмжих болтугай.