Метаверс нь дижитал эдийн засгийг хөгжлийн шинэ шатанд хүргэнэ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт хурдацтай хөгжиж, ялангуяа дижитал технологи эдийн засаг, нийгмийн хөгжлийн янз бүрийн салбарт нэвтрэн, тархаж, улам бүр өргөжиж, аж үйлдвэрлэлийн давтамжийг илүү хурдасгаж байна. Онлайн үзэгдлийн өөрчлөлт, дэлхийн мэдээллийн интеграцичлал, ухаалаг засаглалын загварын хувьсал нь үйлдвэрлэл, амьдралын хэв маяг, аж үйлдвэрийн загвар, зохион байгуулалтын хэлбэрийг гүнзгий өөрчилж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүчирхэг хөдөлгөгч хүчийг бүрдүүлсэн. Улмаар дижитал эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч “дижитал хөдөлгүүр” буюу гол хөдөлгөгч хүч болно. 2021 онд дижитал ертөнцөд бий болсон “метаверс” хэмээх ойлголт нь үнэн хэрэгтээ хамгийн сүүлийн үеийн дижитал технологиудын нэгдэл юм.

Интернэт бий болсноос хойш хүмүүс дижитал орон зайг тасралтгүй судалсаар ирсэн. 5G, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, зүйлсийн интернэт, аж үйлдвэрийн интернэт, блокчейн, VR (виртуал бодит байдал), AR (баяжуулсан бодит байдал) зэрэг шинэ үеийн дижитал технологи хурдацтай хөгжихийн хэрээр метаверсийн эрин үе нь бодит ертөнц ба дижитал ертөнцийг нэгтгэж, бодит эдийн засаг болон дижитал эдийн засгийг нэгтгэх, дижитал эдийн засгийн хөгжлийн ирээдүйн хэлбэрийг тодорхойлох шинэ дижитал орон зайг бий болгоно. Метаверсийн эрин үед дижитал эдийн засгийг чанартай, амжилттай хөгжүүлэхийн тулд дижитал технологийг нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагааны хэрэглээнд нэвтрүүлж, ашиглах болно.

Эдгээрийн дотроос 5G сүлжээ нь өндөр хурдтай, тогтвортой өгөгдөл дамжуулдаг. “Дижитал ихэр” буюу зүйлсийн интернэт болон аж үйлдвэрийн интернэтийг хэрэгжүүлэхийн тулд онлайн болон оффлайн өгөгдлийг холбодог. Өгөгдөл солилцох боломжоор хангадаг блокчейн технологи нь метаверс дэх өгөгдлийг хөрөнгөжүүлж, шинэ найдвартай механизм, хамтын ажиллагааны загваруудыг боловсруулдаг. VR болон AR нь хүмүүсийн дижитал ертөнцтэй харилцах арга барилыг өөрчилж, “Виртуал ба бодит байдлын симбиоз” буюу виртуал ба бодит байдал зэрэгцэн орших харилцааг бий болгож, хүн төрөлхтөнд дижитал ертөнцийг ойлгож, өөрчлөхөд түлхэц үзүүлдэг. Хиймэл оюун ухаан нь дижитал сүлжээний ухаалаг тархи болж, дижитал эдийн засгийг ухаалаг эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд хүргэж байна.

Технологи бол үндэс, дүрслэл нь түүний модны суурь юм. Метаверс дэх төрөлжүүлсэн хэрэглээний олон хэрэгцээ, шаардлага нь шинэ өсөлтийн орон зай, дижитал эдийн засагт шинэ давуу талыг бий болгож, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүрийг өргөжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлэх болно. Метаверс нь алсын зайнаас ажиллах, шинэ соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, дижитал нийгмийн харилцан үйлчлэл, онлайн боловсрол, онлайн эмнэлгийн тусламж, санхүүгийн технологи гэх мэт салбарт хэрэглэгдэхээс гадна ухаалаг хот, аж үйлдвэрийн харилцан холболт, нийлүүлэлтийн сүлжээний менежмент болон бусад салбарт чухал үүрэг гүйцэтгэх болно. Жишээлбэл хотын барилга байгууламж, нийтийн тээвэр, байгууламж эсвэл нийтийн, аж ахуйн нэгж гэх мэт нь дижитал загвар дээр үндэслэн боловсронгуй, шинэчлэгдсэн дижитал хотын менежментийг хэрэгжүүлж, хувь хүн болон нийтэд тохирсон, тав тухтай дижитал амьдралаар амьдрах боломжийг олгох “өмнөх дижитал ихрийг дахин” бий болгоно. 

Өнөө үед дотоод болон гадаадад тэргүүлэгч интернэт компаниуд метаверсийг хөгжүүлэхэд хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд метаверсийг бүтээн байгуулах ажил дэлхий даяар эрчимтэй явагдаж байна. Метаверс нь ойрын арван жилд дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн жишиг болоод зогсохгүй улс орнуудын дижитал эдийн засаг дахь өрсөлдөөний шинэ өндөрлөг талбар болох нь дамжиггүй. Метаверс номд зохиолч Юү Зянин метаверсийг интернэтийн дараагийн үе буюу интернэтийн гурав дахь үе (Вэб 3.0) бөгөөд ирээдүйд хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, нийгмийн харилцаа, тэр ч байтугай ажиллаж болох хүн бүрийн оролцох шинэ дижитал ертөнц юм хэмээн тэмдэглэсэн. 

Юү Зянин доктор бол дижитал эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бөгөөд сүүлийн жилүүдэд Хуода боловсролын байгууллагыг үүсгэн байгуулж, дижитал технологийн хэрэглээний чиглэлээр судалгаа хийж байна. Тэрээр интернэт болон метаверсийн талаар тодорхой ойлголт, онолын мэдлэгтэй бөгөөд системчилсэн блокчейн технологийн шинэ хэрэглээ, дижитал санхүүгийн шинэ систем, хуваарилагдсан бизнесийн шинэ загвар зэрэг дижитал эдийн засгийн хүрээний салбарт өргөн хүрээнд нөлөө үзүүлэхүйц баялаг үр дүнтэй судалгаа хийсэн. 

Энэхүү ном нь метаверсийн эрин үеийг гарал үүслээс нь эхлүүлээд, хөгжил, ирээдүйг илүү өргөнөөр авч үзэн дүрслэлийн хэлбэрийг ашиглан өгүүлсэн. Метаверсийг үзэх үзлийг дүрслэн харуулахын тулд тодорхой үг хэллэг, хэтийн төлөвийг ашигладаг бөгөөд аж үйлдвэрлэл, дижитал оюуны эрх, зохион байгуулалт, хувь хүний мөн чанар, соёл, санхүү гэх мэт зургаан хэмжигдэхүүнийг тойрон Метаверс эриний хөгжлийн зургаан гол чиг хандлагын талаар гүнзгий дүн шинжилгээ хийсэн. Мөн түүнчлэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн метаверсийн бодит жишээнүүдийг нэгтгэн, метаверс дэх технологийн интеграцийн цогц хэрэглээ, эдийн засгийн загварт дүн шинжилгээ хийсэн нь биднийг дижитал эдийн засаг, технологийн хөгжлийн талаарх шинэ ойлголт авч, эргэцүүлэн бодоход хүргэдэг. 

Энэхүү ном нь тодорхой бүтэцтэй, нарийн төвөгтэй агуулгыг хялбаршуулсан, харьцангуй мэргэжлийн, ойлгоход хялбар бөгөөд уншигчдад метаверсийг хурдан ойлгож, судлахад нь тусална. Ингэснээр метаверсийн шинэ сэтгэлгээг эзэмшиж, “метаверсийн зөвшилцлийн тойрог”-ийг байгуулна. Ирээдүйд тулгарах шинэ технологийн сорилтуудыг даван туулж, шинэ дижитал орон зайд цаг үеийн ноогдол ашгийг хүртэж, өөрсдийн үнэ цэнийг дээд зэргээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Метаверс ном нь метаверс хэмээх ойлголтыг анх сонсож буй уншигчид болон аль хэдийн энэ салбарт хөл тавьсан туршлагатай хүмүүс гээд хүн бүр уншихад тохирсон, үнэ цэнтэй шилдэг бүтээл юм. Уншсаны дараа та маш их мэдлэгийг олж авах нь гарцаагүй.

Метаверсийн эрин үе ирлээ. Бид метаверсийг хөгжүүлэх боломжийг ашиглаж, дижитал эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, шинэ дижитал ертөнцийн дэвшлийг ахиулж, дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой.

Анхаарал хандуулан уншсанд баярлалаа. 

Ү Зунзэ

Дижитал эдийн засгийн нэрт судлаач

2021 оны аравдугаар сар