МАО ЗЭДУН ХРУЩЕВИЙГ ҮЛ ТООСОН НЬ
Дараа нь БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойгоор Хрущев Хятадад дахин айлчлан ирэв. Энэ удаа Мао Зэдун зөвлөлтийн төлөөлөгчдийг үл тоосон байдалтай байжээ. Мао зөвлөлт- хятадын уулзалт дээр янжуур татаж утааг нь Хрущевийн нүүр рүү үлээж байв. Улс төрд ч гэсэн тэр үед их утаа болж байлаа. Тэр үед Түвдийн бослогыг Хятад зэвсгийн хүчээр дарж байв. Хятад Энэтхэгийн хил дээр хятадын цэргийг бөөгнөрүүлж байв. БНХАУ Тайваньтай сөргөлдөж байлаа.
1954 он. Зөвлөлт улсад Сталиныг нас барсны дараа засгийн эрхийн төлөө тэмцэл улам хурцдав. Хрущев Маленков нарын хооронд болсон засгийн эрхийн төлөөх тэмцэл ширүүн байлаа. Энэ үед Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущев гадаад харилцаанд гавьяа байгуулж нэр хүндээ өсгөхөөршийдэв. Үүний тулд адилхан коммунист найз нар болох Хятад улсад айлчлахаар боллоо. Сталины үед байгуулсан Зөвлөлт Хятадын гэрээг шинэчлэхээр шийдэв. Ингээд 1954 оны 9-р сарын сүүлчээр Хрущев, Маленков, Булганин нар БНХАУ-дяаралтай айлчилжээ.
Сталин Хятадыг зөвхөн холбоотон гэж хараад зогсохгүй, коммунизм байгуулах үйлсийн өрсөлдөгч гэдгийг сайн мэдэж байлаа.Тийм ч учраас Сталин Хятадыг үйлдвэржүүлэх ажилд нь яаран туслаагүй юм . Харин зөвлөлт хятадын хамтарсан үйлдвэр байгуулж зөвлөлтийн бүрэн хяналт дор ажиллаж байв. Сталин Хятад дахь Порт Артурт зөвлөлтийн цэргийн баазаа үлдээх бодлогыг тууштай баримталж байсан бол Хрущев Порт Артурыг бүрмөсөн Хятадад өгөхөд бэлэн байв.Хрущевын Хятадад өгөх үйлдвэрийн жагсааалт нилээд урт байсан юм. Зөвлөлтийн шинэ удирдагчид засгийн эрхээ авч үлдэхийн тулд Хятадын коммунистуудад бүх талаар туслахаар шийджээ.
Мао Зэдун анх Зөвлөлт улсад очих үедээ гадаад харилцааны талаар тун туршлагагүй шинэ удирдагч байв. Одоо Мао туршлагатай, зальтай, том удирдагч болсон байлаа. Мао Хрущевт цахилгаан утас явуулж “Манай БНХАУ байгуулагдсаны 5 жилийн ойд Зөвлөлт улсаас төлөөлөгч ирүүлнэ үү” гэсэн хүсэлт явуулав. Хрущев цахилгаан утсыг үзээд “би Хятад руу явна” хэмээн шийдэв. Никита Хрущев маршал Булганин болон Сайд нарын Зөвлөлийн дарга Микоян нарыг дагуулж Сибирь дэх бүтээн байгуулалтыг шалгаж алс Дорнодын байдлыг үзэх далимаар Хятадад зочлохоор шийджээ.
Мао Хрущевтай дэлхийн коммунизмын агуу удирдагчийн байр сууринаас уулзахаар төлөвлөсөн байлаа. Хрущевыг Бээжин хотын нисэх буудалд бууухад Мао өөрөө очоогүй бөгөөд харин Төрийн Зөвлөлийн дарга Жоу Эньлайг явуулав. Жоу Эньлайг дагуулан хэдэн онгон хятад охид бас дээр нь улс төрийн ямар ч туршлагагүй жаахан хөвгүүн 19 настай Далай ламыг явуулахаа мартсангүй. Тэр үед Далай лам Хятадын засгийн газартай хэлэлцээр хийхээр Бээжинд ирсэн байжээ. 14-р Далай лам ингэж анх Хрущевтай уулзжээ.
Тэр орой нь Мао зөвлөлтийн төлөөлөгчидтэй уулзаж оройн зоог барив. Зөвлөлтийн төлөөлөгчид оройн зоог дээр том зоог барих байх гэж бодтол тэдэнд зөвхөн хятад ногоон цай өгчээ.
Уулзалт бараг бүтэн гурван цаг үргэлжлэв.Тэр уулзалт дээр Хрущев өөрөө санаачлан хятадын талаас огт гуйж байгаагүй Порт Артурыг Хятадад өгөх тухай амлалт өгчээ. Тэр үед зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэдэхүүнд хамт явсан КГБ-ын дарга Иван Серов дурсахдаа “ Тэр шөнө манайхан буудалдаа ирээд их архи ууцгаасан. Дараа нь Микоян болон Булганин нар хоорондоо хэрэлдэж зодолдсон. Булганин “Хрущев 1945 онд Японоос чөлөөлж авсан зөвлөлтийн усан цэргийн бааз болох Порт- Артурыг Хятадад амархан бэлэглэчихлээ” хэмээн маш их дургүйцэж байв.
Ер нь Порт -Артурыг хаант Орос улс 1905 онд Японд алдаж байсан, 1945 онд Зөвлөлт улс буцаан авч байв. Сталин тэр үед Порт- Артурыг Хятадад буцаан өгөх гэсэн боловч хятадууд буцааж аваагүй. Учир нь Мао тэр үед солонгосын дайн болж байсан тул зөвлөлтийн хөлөг онгоцнууд Порт Артураа хамгаалаад хятадуудтай хамт байхыг хүссэн юм. Одоо бол өөр хэрэг. Хрущев өөрийн Орос нутгаа Хятадад өгсөн нь таатай хэрэг.
Никита Хрущев хэдэн жилийн дараа Зөвлөлт улсад хөлддөггүй дулаан далайн усан боомт ямар их хэрэгтэйг хожуу ухаарчээ. Зөвлөлтийнхөн тэр үед Хятадаас ямар нэгэн далайн боомтоо түр түрээслээч хэмээн гуйхад Хятад улс татгалзсан хариу өгчээ. Ингэж Порт- Артур Хятадын мэдэлд очжээ. Зөвхөн Порт Артур зогсохгүй бүх материал техникийн бааз, барилга байгууламж, цэргийн хуаран, агуулах, техникүүд, бүх зэр зэвсэг, гадаадын валют гэх мэт өчнөөн баялаг хятадын талд үнэгүй очжээ.
Хэлэлцээрийн үед Мао Хрущевыг Бээжингээс 300 км зайд оршдог далайн эргийн амралтын газар Бэйдайхэд амрахыг хүсчээ. Тэнд Хрущев Маод “ Манай Сибирь болон алс дорнодод ажиллах хүч цөөн тул хятадын 10 000 ажилчин авахыг хүсэв. Гэтэл Мао “Хятад улс колони улс биш. Хятадууд боолчууд биш” гэсэн хариу өгчээ. Удалгүй нэг өдрийн дараа Мао Хрущевт “Танай Зөвлөлт улсад 10 сая хятад ажилчин өгье” гэжээ. Хрущев ийм олон хятад ажилчин манай улсад хэрэггүй гэв.Хэлэлцээр дахин хэдэн өдөр үргэлжлэв. Хрущев Маогийн талархлыг хүлээхийн тулд гуйсан бүгдэд нь толгой дохиж зөвшөөрч байв. Зөвлөлт улс Хятад улсад цэргийн техник, үйлдвэрүүд, пуужингийн үйлдвэрлэл, агаарын нисэх онгоцны үйлдвэрүүдийг барьж, хятадын оюутнуудыг Зөвлөлт улсад сургахаар амлажээ.
Хятадууд барьцаа улам лавшруулж эцэст нь зөвлөлтийн цөмийн бөмбөгийн нууц технологийг өгөхийг хүсчээ. Хрущев гайхаж –“Та нарт цөмийн бөмбөг ямар хэрэгтэй юм бэ. Зөвлөлт улсад цөмийн бөмбөг байхад та нарт юунд хэрэгтэй юм . Саяхан та бид харилцан туслалцах гэрээ байгууллаа. Манай хамгаалатанд танай улс байхад та нарт ямар ч аюул байхгүй” гэв. Мао их л нухацтай: “Бидэнд атомын бөмбөг маш их хэрэгтэй. Цөмийн физикийн технологи, мэргэжилтнүүд, уран хэрэгтэй. Бид та нартай, та наргүйгээр атомын бөмбөгтэй болно. Хэрэв та нар бидэнд тусалвал бид та нарын туслалцааг үнэлэх болно. “гэв. Хрущев “ Тийм ээ. Бид тусалж болно. Атомын энхийн хөтөлбөрт тусалж болно. Мэргэжилтнүүдээр тусална. Ашигт малтмал хамтран эрж олоход туслах болно” гэв.Мао “Сайн байна. Саналын жагсаалтаа бид өгнө” гэв. Ингэж зөвлөлтийнхөн хамаг байдаг өөрсдийн сүүлийн үеийн технологио Хятадад алдсан юм.
Энэ уулзалтын үеэр Зөвлөлтийн төлөөлөгчдөд тэр үед нэгэн хачирхалтай явдал тохиолджээ.Зөвлөлтийн төлөөлөгчид Бээжинд сонин үнэртэй хятад архи ууж, хачирхалтай хятад хоол идэж байв. Нэгэн удаа зөвлөлтийн төлөөлөгчид Гуанжоу хотод очсоны дараа тэдэнд “Луу чөтгөртэй тулалдсан нь” гэсэн хачирхалтай шөлтэй зоог барьжээ. Энэ зоогийг идээд зөвлөлтийн төлөөлөгч Екатерина Фурцева, Узбекстаны намын дарга болон хэд хэдэн зөвлөлтийн төлөөлөгчийн ходоод нь тавгүйрхэв. Харин Хрущев энэ хоолыг идэх гээд халбагаа өргөтөл хятад орчуулагч түүнд аярхнаар шивэгнэж: “Та бусад төлөөлөгчдөд хэлж болохгүй шүү.Энэ хятад шөлөнд луу гэдэг нь могойн мах, чөтгөр гэдэг нь муурны мах байгаа шүү” гэв. Хрущев халбагаа алдаж “Ойлголоо, Зүгээр зүгээр” гээд өөрөө тэр хоолыг идэхээ больж бусдыгаа хэрхэн идэж байгааг ажиглав.
Эцэстээ зөвлөлт хятадын хамтын ажиллагааны гэрээ байгуулагдав. Энэ гэрээ хятадуудад маш их ашигтай, зөвлөлтөд ямар ч ашиггүй байв. Мао зөвлөлтийн төлөөлөгчдийг нутаг буцах болоход нэг сонин бэлэг тэдэнд өгчээ. Мао тэдэнд хятад хэл дээр орчуулсан Сталины 12 ботиудыг бэлэглэсэн байна.Ингэж Мао өмнө нь Сталинд чадуулж байсныхаа хариуг авчээ.
Зөвлөлт улс Хятадад амласан бүх үйлдвэрүүдээ барьж өгчээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд байлдааны бөмбөгдөгч тийрэлтэт нисэх онгоцны үйлдвэр Хятадад байгуулж, улмаар алсын тусгалтай пуужингийн технологио ч өгчээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ураныг Хятадад эрж хайгуул хийж тэдэнд уран олж өгчээ. Дараа нь зөвлөлтийн мэргэжилтнүүд ураныг баяжуулах үйлдвэр байгуулж өгөв. Хятад улс ингэж цөмийн зэвсгийн үйлдвэртэй болжээ. Мао алсын хараатай удирдагч байсан тул зөвхөн Зөвлөлтөд найдаж болохгүй хэмээн бодож Англи, Америкт цөмийн физикийн чиглэлээр хятад оюутнуудаа сургаж мэргэжилнүүдээ сайтар бэлтгэж 1964 он гэхэд Хятад улс өөрсдөө атомын бөмбөг амжилттай туршин бүтээжээ.
1956 онд Зөвлөлтийн удирдагч Хрущев “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршигийн тухай”, “Социалист орнууд Капиталист орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших тухай” илтгэл тавьсныг Мао сонсоод ихэд дургүй нь хүрчээ. Мао “Дэлхийн коммунизм ариун дайн хийж дэлхийн капитализмыг булшлах хэрэгтэй. Дэлхийд улаан хувьсгал хийх ёстой атал юун капиталистуудтай зэрэгцэн орших вэ” хэмээн бодов. Мао “Хрущев аймшигтай алдаа хийж байна . ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурлын дараа Польш, Унгарт юү болов. Хөрөнгөтнуудыг ялах атомын дайн хийж ялалт байгуулах ёстой атал юү болчихов. Зөвлөлт улс атомын бөмбөгтэй байж одоо юун энх тайван яриад эхлэв” хэмээн бодож байлаа.
1957 онд Мао Москва хотод хүрэлцэн ирж дэлхийн коммунист ажилчны намуудын зөвлөлгөөн дээр” Цөмийн дайнаас бид айгаад хэрэггүй. Энэ дайнд империализм газрын хөрснөөс арчигдаж социализм дэлхийд ялна” гэв. Тэрхүү зөвлөгөөн дээр ирсэн Италийн Коммунист намын дарга Пальмиро Тольятти Маогоос: “ Дэлхийн 3-р дайны дараа манай италичууд амьд үлдэх үү?” хэмээн ёжлонгуй асуухад Мао: “Үгүй. Нэг ч хүн амьд үлдэхгүй. Бүгд газрын хөрснөөс арчигдана. Та яагаад италичууд хүн төрөлхтөнд хэрэгтэй үндэстэн гэж бодоод байгаа юм бэ?” хэмээжээ.
Никита Хрущев 1958 онд дахин БНХАУ-д айлчилжээ. Хрущев АНУ-д айлчлаад Хятадад ирээд Маод америкчууд хэрхэн түүнийг сайхан хүлээн авсан тухай, америкийн технологи ямар өндөр түвшинд хөгжсөн тухай ярив. Мао энэ яриаг огт сонирхсонгүй. Харин Мао зөвлөлтийн төлөөлөгчдийг агааржуулагчгүй зочид буудалд оруулжээ. Хамгийн хачирхалтай нь Мао Хрущевтай усан бассейнд хэлэлцээр хийх санал тавьжээ. Учир нь Хрущев усанд сэлж чаддаггүй гэдгийг Мао сайн мэдэж байлаа. Мао бол усанд сайн сэлдэг байв. Тэр Янзы мөрнийг хөндлөн гулд сэлж байсан хүн юм. Мао бассейнд сэлээд л, Хрущев усны захад суугаад л орчуулагч яахаа мэдэхгүй хооронд нь гүйж бөөн юм болов. Мао ямар нэгэн хамтрал коммуны тухай яриад л. Хрущев “Чөтгөр ав. Энэ яриа хурдан дуусаасай” хэмээн бодож байв.
Дараа нь хэлэлцээр энгийн байдалд болов. Мао Хрущевийн хэлсэн бүх саналыг үгүйсгэв. Мао Хрущевын санал болгосон зөвлөлт - хятадын хамтарсан батлан хамгаалах бодлогын асуудлыг үгүйсгэв. Мао зөвлөлтийн талд “Бидэнд цөмийн зэвсгийн технологийг өг” гэсэн хатуу шаардлага тавьж байлаа. Хрущев харин энэ асуудлыг огт зөвшөөрсөнгүй.
Дараа нь БНХАУ байгуулагдсны 10 жилийн ойгоор Хрущев Хятадад дахин айлчлан ирэв.Энэ удаа Мао Зэдун зөвлөлтийн төлөөлөгчдийг үл тоосон байдалтай байжээ. Мао зөвлөлт- хятадын уулзалт дээр янжуур татаж утааг нь Хрущевийн нүүр рүү үлээж байв. Улс төрд ч гэсэн тэр үед их утаа болж байлаа. Тэр үед Түвдийн бослогыг Хятад зэвсгийн хүчээр дарж байв. Хятад Энэтхэгийн хил дээр хятадын цэргийг бөөгнөрүүлж байв. БНХАУ Тайваньтай сөргөлдөж байлаа.
Зөвлөлтийн төлөөлөгчид хятадын талын цөмийн зэвсгийн технологийг өг гэсэн шаардлагыг үл биелүүлжээ. Хэлэлцээр мухардалд оров. Зөвлөлтийн төлөөлөгчид хэлэлцээрийг дуусгалгүй яаралтай буцав.
Удалгүй 1969 онд зөвлөлт хятадын хил дээр Жинбода буюу Даманы арал дээр зөвлөлт хятадын цэргийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч зөвлөлтийн цэрэг хятадын Уссури мөрний дунд оршдог 1.2 квадрат км хэмжээтэй бяцхан арлын газрыг булаан авчээ. Энэ зэвсэгт мөргөлдөөнд 800 гаруй хятад цэрэг алагдаж, 58 зөвлөлт цэрэг амь үрэгджээ. Хятад улс Зөвлөлт улсад сурч байсан бүх хятад оюутнуудаа яаралтай буцаан татав. Зөвлөлт улс Хятадад ажиллаж байсан бүх мэргэжилтнүүдээ яаралтай буцаан татав. Зөвлөлт улс алс дорнодод Хятадын хилийн дагуу цэргээ байрлуулж, Монгол улсад зөвлөлтийн цэргийн томоохон анги нэгтгэлүүдийг байрлуулав. Хятад улс “Зөвлөлтийн ревизионистууд , зөвлөлтийн жанжлах бодлогын эсрэг тууштай тэмцэнэ” гэдгээ зарлав. Зөвлөлт улс “Хятад бол нэг номерийн дайсан” хэмээн үзэв.
Зөвлөлт хятадын сөргөлдөөн ийнхүү эхлэв. Тэдний сөргөлдөөн 1984 он хүртэл буюу Михайл Горбачёвын үе эхэлтэл үргэлжилсэн юм.
Доржийн СҮХБААТАР 2024.10.8
Ашигласан ном зүй:
1.А.Панцов “Секретный переговоры Н.Хрущева с Мао Зэдуном”, Москва, 2024
2.Е.Спыцин, “Зигзаги Хрущевской внешней политики”,Москва, 2020.
3.Ю.Галенович “ Россия в “китайском зеркале”,Москва, 2011
Зочин
Б
Зочин
зочин