Энэ гарчигны хувьд гишүүнийг сольё гээгүй бөгөөд малаа бензинээр солих тухай бодож өгсөн юм шүү. Битгий гүтгэж бодоорой. Билэгт гишүүн их хурал дээр 3 хан минут үг хэлэх эрхтэй юм билээ. Үүний цаана дахиад 3 минут байдаг байсан бол иймэрхүү үг хэлэх байсан болуу.

Бид 60 сая малтай. Оросоос 1 тэрбум долларын бэнзин авдаг юм билээ. 20-оод сая бог мал гаргаад бартэрдаад авах ажлыг засгын газар судлаад хиймээр байна. 

Шатахуун импортлогчид одоо хоньчин ажилд авах ажлаа яаралтай эхлүүлмээр байна. Үүнтэй зэрэгцээд оросруу тууж явж чадахуйц туршлагатай туувирчыг яаралтай сонгон шалгаруулж Авяаслаг туувирчид тэмцээн зохиомоор байгаа юм. Тууварчидын гол шалгуур нь гадаадруу тууж байсан туршалагатай байх юм. Миний санаж байгаагаар голчлон тувагаас адуу тууж оруулж ирж байсан эсвэл туваруу гаргаж байсан сайн эрсийг хайх нь хаанаа төсөв цаг хэмнэсэн зүйл болох болуу гэж бодож байна. Хил гаргаж байсан туршлага их чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. . 

Зөвхөн бинзенийг биш цаашдаа бүхий л зүйлийг хониор бартэрдаж байх хөдөлгөөн сошл орчинд яаралтай үүсгэх ажлыг судалмаар байна. Үүний хүрээнд манай төр засаг яаралтай арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь монгол банканд мөнгөний бодлогын газрыг татан буулгаж хоньны бодлогын газрыг яаралтай нээмээр байна.Ингэснээр бид хонийг их хэмжээгээр хямд үнээр бэнзинээр бартэрдаж гадагш алдах нөхцөл байдлаас аврагдах юм. Тэхгүй бол оросууд бидний хонийг маш бага үнэлэх, эсвэл монгол компаниуд дотоодоос бага үнээр авжих үнээр зарж хувьдаа ашиг хийх аймшигт байдал үүсээд байгаа юм. Ард түмний хониор хувьдаа ашиг хийх нүгэл юм. Ямарч компани энэ асуудал дээр ашиг харалгүй ажиллах хэрэгтэй. 

Одоогоор нэг хонь 50 доллар байгаа бөгөөд долларын хоньтой харьцах ханш хурдацтай өсөж байна. иймээс төв банк сангын яамны мэргэжилтэнүүд яаралтай хоньны ханшыг тогтоох, бодлогын хурга ишэгний үнийг өсгөх зэрэг арга хэмжээ яаралтай авах цаг иржээ. 

Одоо бид дотооддоо хонио яаралтай цуглуулах, гадагш гаргах, хоньнууд гадаадад гараад орос хоньнуудын дэргэд өнгө зүс, хэл ярианы хувьд гологдохооргүй байх, улс орны нүүр царай болхын хувьд биеэ авж явах, хуцухнадаа анхаарал тавих зэрэг явдалд анхаарч эхлэхгүй бол оройтхоор болжээ. 

Би өмнө нь хэлж байхад сошл орчинд намайг их дэмжиж миний энэ үгийг ишлэх болсон билээ. “Өвөд болхоор хүйтэн болдог” гэж. Бид энэ үгийг ягштал санж хонин сүргээ дааруулалгүй оросод хүргэх аргыг олмоор байна. Үүнд Үйлдвэрлэл хариуцсан яам тамгын газрууд ямар бодолтой байгааг сонсмоор байх юм. Хэдэн хонио хүний газар дулаан явуулахуйц хувцас хунар хийчхэд чадахгүй гэхгүй байх гж бодож байна. 

Цаашид зөвхөн бензин гэлтгүй гадаадаас авдаг бүтээгдхүүнүүдийг малаар бартэрдаж авах бэлтгэл ажлыг яаралтай хангамаар байна. нэг ямаа 10 хил элсэн чихэр, 20 хил будаа өрөөл адууны мах гэх мэтчилэн хийж болох асуудал. Үүнд гагцхүү сэтгэл дутаад байгаа бөгөөд 60 сая малыг ингэж эргэлтэнд оруулхаас өөр арга байхгүй юм. Үүнд зөвхөн хүнс гэлтгүй машин, бэлэн хувцас импортлогчид нэгдмээр байгаа юм. Үүнд гадаад харилцааны яам голлох анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Бид угаасаа машиныг морьны хүчээр хэмждэг. Уг хэмжүүрийг нь шууд машины үнэ болгочихвол яадаг юм болдоо. Хөдөө аж ахуйн яам, авто тээврийн газрын мэргэжилтэнүүд хариулт өгнө гэж найдаж байна. Тухайлбал 10 морьны хүчтэй машин 10 морьны үнэтэй байдаг. Уг нь шударга үнэлгээ гэж харж байгаа тулгишүүд ч дэмжих байх. 

Би сая зун малчдад өөрийн зураг бүхий данх тарааж явахдаа малчидтай нүүр тулан уулзаж энэ асуудлыг ярилцсан юм. Нэгэнт малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаа нь миний данхыг авж байгаагаас бэлээхэн харж болж байсан юм. Тиймээс энэ асуудал малчдын амьдарлыг эрс өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий сайд ч малчдаа бодож дэмжих болов ууу. 

Гэхдээ би л ийм үг хэлэх байсан болуу гэж тааж байгаа болхоос яг жинхэнээсээ шаал өөр үг мань мэт бодож олхын эцэсгүй ухаалаг үг ч хэлэх байсан байж магадгүй. Тиймээс эрхэм гишүүндээ улам их амжилт