ХУУЛИА ЧАНГАТГАЖ, ХУЛГАЙ ГЭМТ ХЭРГИЙГ ДАРЦГААЯ
Өнөөгийн Монголд цагдаа, хүчний байгууллагахүн хүч, техникийн боломжоор хангагдсаар байгаа боловч улс даяар гардаг гэмтхэргийн өмнө хүчгүйдэж байна.Эрүүгийн хууль мөрдөгдөж байгаа боловч ялын бодлого нь ойлгомжгүй болж, хариуцлага, ял оноолт нь суларсаар байна.
Өнөөдөр Монголд нэг жилд 450-500 хүн гэмт хэргээс болж бусдын гарт амь насаа алдаж байна. 2023 оны эхний 9 сард 256 хүүхэдхүчирхийлэлд өртжээ. Жил бүр улс орон, хувь хүнд учруулсан хулгайн хэргийн хохирол их наядаар хэмжигдэж байна.
Цагдаагийн Ерөнхий Газраас 2022 онд гарсан гэмт хэргийн талаар мэдээлснийг дурдвал:Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 35.340 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.911-ээр буюу 39.0 хувиар өссөн үзүүлэлт юм байна. 2021 онд хүнд гэмт хэргийн тоо 3.338 байсан бол өнгөрсөн онд 4.712 болж өсчээ. Хөнгөн гэмт хэрэг улсын хэмжээнд 8.537-оор нэмэгдсэн байна.
Дараах төрлийн гэмт хэргүүд 2022 ондонд өсчээ.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 88-аар буюу 6.5 дахин,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7,861-ээр буюу 57.7 хувиар,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
- Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 108-аар буюу 71 хувиар өссөн байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн зорилго бол хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.
Гэтэл өнөөгийн монголын нийгэмд гэмт хэрэг жил ирэх тутам гэрлийн хурдаар өсөж гэмт хэргийн шинж улам харгис болсоор байна. Өнөөгийн Монголд цагдаа, хүчний байгууллагахүн хүч, техникийн боломжоор хангагдсаар байгаа боловч улс даяар гардаг гэмтхэргийн өмнө хүчгүйдэж байна.Эрүүгийн хууль мөрдөгдөж байгаа боловч ялын бодлого нь ойлгомжгүй болж, хариуцлага, ял оноолт нь суларсаар байна.
Өнөөгийн монголын хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, зорчих эрхийг нь хязгаарлах, хорих ял оноодог.Монголын Эрүүгийн хуулиар санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн бол ердөө 8- 15 жил хорих ял оноодог.АНУ зэрэг бусад оронд хүнийг санаатайгаар хэрцгийгээр амь насыг нь хөнөөвөл 50-100 жил, эсхүл бүх насааар нь шоронд хорьж ял эдлүүлдэг, эсхүл зарим мужид цахилгаан сандал дээр суулгаж цаазаар авдаг.
Монголд санаатайгаар харгис хэрцгийгээр хүний амь насхөнөөсөн хүн янз бүрийн арга саам хэрэглэж шүүх хурлыг хойшлуулж хэдхэн жил хоригдоод шоронгоос суллагдсан жишээ олон байдаг.
Сүүлийн ганц жишээ хэлэхэд 2018 онд Зам Тээврийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махвал гэгч тус яамны Хяналт шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөжээ. Гэтэл энэ гэмт хэрэгтний шүүх хурлыг 11 удаа хойшлуулсны эцэст шүүхээс ял өгөхдөө 11 жилийн ял өгч дараа нь энэ хүн ялаа элдэв аргаар хөнгөлж нийтдээ ердөө тавхан жил шоронд хорих ял эдлээд энэ жил саяхан шоронгоос суллагджээ. Хамгийн зэвүүцмээр нь Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга хүн амины гэмт хэрэгтэн Б.Махвалын үлдсэн ялын 25.0 хувийг зарлиг гаргаж чөлөөлчихсөнбайгаа юм. Монгол улсын төрийн тэргүүн хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэнд хатуу хандаж өршөөл үзүүлэх ёсгүй байдаг бөгөөд хохирсон иргэний хүний эрхийг хамгаалах үүрэгтэй байдаг.
Гэтэл бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч энэ үүргээ умартаж харин эсрэгээрээ хүнд ялтай гэмт хэрэгтнийг хаацайлж ялыг нь хөнгөлсөн нь жигшмээр жишээ юм. Ид залуу насандаа амь насаа алдсан төрийн албан хаагч Т.Гомбосүрэн, түүний бэлэвсэрч үлдсэн эхнэр, өнчирч үлдсэн 4 хүүхэд, хойшилсон шүүх хурлыг хүлээж чадалгүй нас барсан түүний аавынх нь эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Алуулсан хүн, түүний гэр бүл хохироод өнгөрөх юм уу. Шударга төр, шударга шүүх гэж Монголд байна уу.
Харгис хэрцгийгээр хүний амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд 30 - 50 жил эсхүл бүх насаар нь хорих ял оноох хуультай болох хэрэгтэй. Ийм гэмт хэрэг хийсэн хүнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.
Монголд өнөөдөр төрийн мөнгө, төрийн өмчийг хэдэн их наядаар нь хулгайлсан, авилгал авсан албан тушаалтан, олигархиуд ямар ч ял эдлээгүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй явж байна. Хууль зөрчсөн тэднийг их сайндаа хэдхэн төгрөгөөр торгосон болоод өнгөрч байна.
Сүүлийн гучин жилд Монголд олон том дуулиант хэргүүд гарав. Үүнээс заримыг нь дурдвал:Алт дилерийн хэрэг, Авилгалын хэргүүд, Марубений хэрэг, Төмөртэйг ордны хэрэг,Жастын Батхуугийн хэрэг,ЖДҮ, Салхитын мөнгөний ордны хэрэг, Төрийн сангуудыг завшсан хэрэг, Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүд, , Эрдэнэтийн 49 хувийг булаасан хэрэг, Төмөр замыг гацаасан хэрэг, Маккензийн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, Чингис бондын хэрэг, Боловсролын зээлийнсангийн хэрэг, Нүүрсний хулгайн хэрэг, нууцлалсан гэрээ, тендерийн хэрэгзэрэгүйл олон хэрэг олныг шуугиулж гарсан боловч ихэнхи нь замхраад өнгөрсөн. Дөнгөж саяха ногоон” автобусныхэрэг гарлаа. Салбар бүрт хэрэг гарах юм. Төрийн өмчийгтом багагүй бүх албан тушаалтнууд завших юм.
Дээрхи олон гэмт хэргийг хуулийн дагуу шийдэж буруутай этгээдэд ял оноох ёстой байсан. Гэтэл энэ үүргээ монголын цагдаа, шүүх,прокурор хир зэрэг гүйцэтгэж байна вэ. Цагдаа нь хэргийг илрүүлээд шүүхэд шилжүүлдэг. Шүүх нь гэмтхэрэгтнийг хуулийн дагуу хатуу чанга шийтгэж чадаж байна уу.
Авилгачид болон төрийн их хэмжээний мөнгө өмчийг завшсан гэмт хэрэгтнүүдэд торгох ял нөлөөлөхгүй, харин бүх өмчийг нь хурааж төлбөрийг барагдуулж 20-50 жилийн хорих ял оноох хуультай болох хэрэгтэй.
Өнөөдөр Монголд авилгачид, мөнгө угаагчид, хүчирхийлэгчид, хулгайчид яагаад хууль шийтгэлээсайхгүй гэмт хэрэг үйлдэж байна вэ. Монголд хууль нь зөөлөн, хууль нь гууль болсноос ингэж байгаа юм.Өнөөдөр монголын хуулиар мөнгө угаавал6 сараас 1 жил хорих ялтай, албан тушаалаа урвуулан ашиглавал торгох юм уу, 1-5 жилийнхорих ялтай, албан тушаалтан хахууль авбал ердөөө 2-8 жилийн хорих ялтай юм.
Монголд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулвал ердөө торгох юм уу, 2-5 жилийн ял ногдуулах хуультай.АНУ-д ийм төрлийн гэмт хэрэг үлйдвэл50-100 жилийн ял авдаг юм гэсэн. Манайд хууль дэндүү сул байна даа.
Хятад улсад авилга аваад гадаадад зугатаасан 6000 хүнийг хятадын цагдаа, аюулаас хамгаалах байгууллага “Үнэгий ав” хэмээх ажиллагаа явуулж олон гэмт хэрэгтнийг баривчилж ирээд хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэдэг. 2021 онд Хятадад авилга авсан 2400 хүнийг цазаар авсан гэдэг.
Тэгвэл өнөөдөр Монголд авилга авсан хүнийг шоронд хийсэн тохиолдол байна уу.Монголд “Шувуу” ажиллагаа зохион байгуулж ганц Т.Бадамжунайг барьж авчирсан. Бусад гадаад руу зугатаасан хүмүүсийгяасан бэ. Авилгачин Бадамжунай өөрийн хүүхдүүд болон ач зээ нартаа хууль бусаар булаан авсан 30 гаруй орон сууц, хаус, байгууламжийг улс буцаан хурааж авсан уу. Түүний их хэмжээний мөнгө угаасан,авилга авсан хэргийг ньшүүх тогтоож ялласан уу. Эсхүл цагаатгасан уу. Одоо болтол тодорхойгүй л байна.
Сүүлийн үед Монголд хүүхдийн эсрэг гэмт хэрэг газар авлаа. Хүүхдийн хулгай, хүүхдийг хүчирхийлэх, хүүхдийг хөнөөх явдал газар авлаа. Зарим жишээ дурдая.
2010 онд хэрэгтэн Мөнх-Оргил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай охиныг хүчирхийлэн хороож, цогцсыг нь мөчлөн цүнхэнд хийж, гудамжинд хаяжээ. Мөн тэр бээр Улаанбаатар хотод бага насны гурван охиныг орцонд нь хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан. Түүнд цаазаар авах ял оноосон боловч, цаазын ялгүй улс орнуудын конвенцийн хүрээнд 25 жил хорих ялаар шийтгэсэн, ирэх жил шоронгоос суллагдах юм байна.
-2018 онд нийслэл хотын Баянзүрх дүүргийн Очир төвд 13 настай охиныг Жавхлан, Амарболд нар хүчирхийлэн амь насыг ньхороосны улмаас хэрэгтнүүдийг насаар нь хорих ялаар шийтгэжээ.
-2018 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумд хонь хариулж явсан 13 настай охин сураггүй алга болжээ. 2023 онд таван жилийн дараа гэмт хэрэгтнийг олж Өмнөговь аймгаас баривчилжээ. Хэрэгтэн Б өмнө нь хоёр удаа хүчингийн хэргээр ял эдэлж байсан бөгөөд охины амь насыг хөнөөж модонд нуусан байжээ.
-2019 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумд иргэн Д гэгч бага насны хүүхдийг хүчирхийлж байсан нь тогтоогдож, 15 жилийн хорих ял авчээ. Тэр бээр өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байжээ.
-2023 онд нийслэл хотод З.Алтанхуяг гэгч гэмт хэрэгтэн найман настай охиныг хүчирхийлж амь насыг нь хөнөөгөөд жорлонд хаясан байжээ.
-Хамгийн сүүлд саяхан 2023 оны 9-р сард 12 настай охин Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болж, Мандах сум орчмоос нас барсан байдалтай олдсон байна. 12 настай охины амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэн Гантулга нь 1995-2014 он хүртэл нийт зургаан удаа гэмт хэрэг үйлдэн ял авч байсан, 1998 ондбага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Шоронггоос түүнийг хугацаанаас нь өмнө сулласан байжээ.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн чанга шийтгэл ногдуулаагүй, хэргийг нь хөнгөлж хугацаанаас нь өмнө сулладаг зэрэг шалтгаанаас болж гэмтхэрэгтнүүд хэргийг удаа дараа давтан үйлддэг явдлууд гарч байжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалж хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу чангаял ногдуулах хэрэгтэй. Хүүхдийг хөнөөсөн, хүүхдийг хүчиндсэн, хүчирхийлсэн, бэлгийн мөлжлөгт оруулсан, хүүхдийг хулгайлсан,хорьсон, худалдсан гэмт хэрэгтэнд 25-50 жилийн ял оноож эсхүл бүх насаар нь хорьж ялыг нь өршөөж болохгүй хуультай болох хэрэгтэй.
Өнөөдрийн монголын нийгэмд төрөөс гавьяат , баатар цол шагнал авсан зарим хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэх боллоо. Одоо эдний шагналыг хураах уу,эсхүл гавьяатан хэмээн өргөмжилсөн хэвээрээ үлдэх үү?
Экс ерөнхийлөгч Х.Баттулгын шагнасан төмөр замын хэрэгтэн,гадаадад оргон зугтагч,Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Салхитын мөнгөний ордын хүдрийг зарж мөнгө босгосон Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, нүүрсний хулгайн хэрэгтэн,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хууль зүйн доктор Б.Ганхуягнар гэмт хэрэгт сэжиглэгдэж байнахэмээн хэвлэлүүдээр нэг хэсэг бөөн шуугиан болж байсан.Гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдсон уу, эсхүл хөдөлмөрийн баатар - төрийн дээд шагнал хүртэгч хэвээрээ үлдсэн үү?Хар, цагааныг нь тодруулсан уу. Эсхүл энэ хэрэг замхарсан уу. Хэрэв төрөөс шагнагдсан хүн гэмт хэрэг үйлдсэн бол төр буцаагаад төрийн шагналаа хураан авах нь хууль зүйд нийцнэ.
Монгол улс өнгөрсөн гучин жилд хийсэн алдаа завхралдаа дүгнэлт хийж хамгийн түрүүнд авилгал хулгайг дарж хуулиа чангатгаж эх орноо үйлдвэржүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ядуурлыг устгаж эдийн засгийн чадавхиа дээшлүүлэхшаардлагатай болжээ.
Авилгалд баригдсан шүүх, цагдаа, прокурорыг өөрчлөх цаг болжээ. Монголын 512 шүүгчийг ёс зүйтэй болгож хуулийг дээдэлдэг шударга шүүгч болгох хэрэгтэй байна. Авилга авсан шүүгчийн шүүгчээр ажиллах эрхийг нь хасаж, 10-25 жил хорих ял ногдуулах хууль гаргах хэрэгтэй байна.Шүүх засаглалыг шударга болгож байж нийгэм шударга болно. Ард түмэн шударга төр,шударга шүүхтэй байхыг шаардаж байна.
Эзэн Богд Чингис хааны “ Гэмтнийг гэсгээмой. Гавьяатныг шагнамой” гэсэн сургаалийг хэрэгжүүлсэн бол өнөөгийн Монголд ийм олон авилгачид хулгайчид төрөхгүй байх байсан.Хулгай,гэмт хэргийг ганц цагдаа дардаг юм биш. Төр,иргэд хамтарч гэмт хэргийг дарах хэрэгтэй. Гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгох хэрэгтэй. Орон сууцны орц, хонгил,гэр хороолол, гудамж,талбай, лифтэнд камер байрлуулж иргэдийн аюулгүй байдалд тавих хяналтыг эрс сайжруулах хэрэгтэй.
Өнөөгийн монголын нийгэмд гэмт хэрэгтнүүдэд оногдуулдаг ял дэндүү хөнгөн байна. Хүний эрх нэрээр олон гэмт хэрэгтэн хэргээ хаацайлж ялаа хөнгөлөх болон ялаас зайлсхийж байна. Үүний нэг илрэл нь хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богино болгосон явдал юм.Хүний амийг санаатайгаар хэрцгийгээр хөнөөсөн, хүүхдийг хүчирхийлсэн, хөнөөсөн хэрэгт оноох ялыг дээр дурдсанаар чангатгах хэрэгтэй. Зөвхөн хуулийг чангатгаад гэмт хэрэг буурахгүй. Гэмт хэргийг бууруулах,урьдчилан сэргийлэхийн тулд улсдаяартөр засаг,байгууллагууд бүх талын өргөн ажил зохиох хэрэгтэй.
Монгол хүнийг бүр бага наснаас нь сургуульд сурахаас нь эхэлж хууль эрх зүйн боловсрол олгохоос гадна энэрэнгүй монгол ёс заншилд сургаж үндэсний уламжлал, ёс суртахуун, бурханышашны энэрэл асралын сургаалд сургаж хүнлэг монгол хүнийг төлөвшүүлэх хэрэгтэй.
Монгол улс шинэ Үндсэн хуулиндаа “ Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн заасан.
Монгол улс энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монгол улс ард түмнээрээ Бурханы шашныг шүтэж,монгол ёс заншлаа баримталж байсан эртний цаг үед Номт Монгол оронд хүн амины нэг ч хэрэг гардаггүй байсан гэдгийг санацгаа. Төрийн хуулиа чангатгаж,хулгай гэмт хэргийг дарж,эх орноо айх аюулгүй Амар амгалангийн орон болгоцгооё.
Зочин
Баясгалан
Зочин