ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШИВОЙ
Аливаа сайн мууд үл орших, үл хадгалах, үл тоох агуу их уужим дотор сэтгэлийг барьж яв гэсэн үг. ... Бусдын хэлэх үг, бие, сэтгэлээр үйлдэх нүглийг тэвчиж өнгөрөөх сэтгэлийн их тэнхээтэй бол... Харин чи бусдад чин үнэн сэтгэл бодлоо хамаа үгүй битгий их хэлж ярьж бай. Яагаад гэвэл. “Ам ихтийг ангайхад нь. Буян ихт булаана” гэдэг юм.
ГОЛ АГУУЛГА
1.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Алив олон амьтан бүгдийн тусын тулд үйлийг үйлдэх явдал бэрх билээ. ... “Алин боловч амьтан бүгдэд тусыг хүргэе” хэмээн шулуудах тэр сэтгэл оюундбодь-ийн /гэгээрлийн/ үнэн утга учирын нэгэн бодит чухал түлхүүр оршдог хэмээн зарлигласан.
2.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Янагуухыг үл тэвчих. Үнэмлэхүйгээс үл хагацах. ... Энэ бол бодь-ийн явдалд хичээхбодьсадва нарын хичээлт билээ хэмээн зарлигласан.
3.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Эгэл нэгэн төрлөхтөн бээр эгэл бие сэтгэл бодлоосоо хэрхэн яаж хагацаж салж чадах билээ хэмээн зарлигласан. ... Мунхаг сэтгэл, мулгуу ухаан бодлын сэдлээр. Амгалан үгүй сэтгэл, хөгшрөх үхэх болоод харуусал, гуниглал, хямрал, гутрал, зовлон энэ мэт олон зүйл ангид юмс төрөх болно. ... Тэр мэт зовлонгийн их цогцос бүрдэх болно. Энэ мэт зовлонгийн шалтгааныг хаах аваас. Хараал, шившлэг, муу үгс, муу юмс тэд бүгд ирсэн тэр зүгтээ буцаж одох болно. ... Тэр адил зовлонгийн их цогцос хаагдах билээ. ... хэмээн зарлигласан.
4.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Таван цогцос. Энэ бол номын чанар. Номын чанар бол таван цогцос. Тэр үйл, үзэгдэхүүнээс ангид оршино. Тэр хоёр хязгаарт үл оршино. Тэр нэр үгүй. Үзэл үгүй. Тэр эхэн ба адаг үгүй. Мэдэх жиших гэм түүнд үгүй. Тийм учраас үлгэрлэн жишигдэх өгүүлэл үгүй. Тийм учраас. Тэр уг шалтгаан болон нөхцөлөөс үүсгэгдэх нь үгүй байдаг. ... Тийм учраас. Тэр өөр бусдын мэдлийн бус орон байдаг хэмээн зарлигласан.
5.
Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.
Алтангэрэлт энэ судар ном. ...
Авралаас хагацсан амьтан бүгдийн
Аврах шүтээн болох болтугай.
Амгалан бүгдээр ирэх шалтгаан болох болтугай...
Алтангэрэлт энэ судар номын хүчинд ...
Буяны хүч үргэлжид төгс төгөлдөр болох болтугай
Гурван ертөнцөд ялгамжтай илүү болох болтугай хэмээн зарлигласан.
Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.
ЗОВЛОН ҮНЭН. ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ҮНЭН. ЗОВЛОНГООС
ХАГАЦАХ ҮНЭН. ЗОВЛОНГООС ХАГАЦАХ ЗАМ МӨР ҮНЭН.
БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Зовлон үнэн. Зовлонгийн шалтгаан үнэн гэсэн үг. ... Тийм учраас. Номыг шүт. Бурхадыг шүт. Багшийг шүт. Буяныг шүт гэсэн үг. ... Үнэн мөний сургааль номлолд итгэ. Сонс унш. Түгээ гэсэн үг. ... Хийсвэр хоосон төсөөлөлд хэт битгий их авт. Зөвхөн бодит амьдралаас суралц гэсэн үг. ... Хувь заяа чинь чиний гарт байгаа. Дэлгэж явах. Дэлдэж явахыгаа чи өөрөө мэднэ гэсэн үг. ...
Өөрөөр хэлбэл.
Хүнд сайхан үг хэлж бай. Хүнийг магтаж бай. Урам өг. Инээ баяс. Хүмүүст чин сэтгэлээсээ хандаж бай. Бусадтай хамт бай. Бусдаас суралц гэсэн үг. ... Харин чи хүнийг бусдыг хэзээ ч доорд бүү үз. Энэ бол жинхэнэ тэнэглэл. Бас мунхаглал гэсэн үг. ... Тийм учраас. Чи эхэл. Эхлээд чи инээмсэглэ. Эхлэж магт. Эхлэж уучил. Гэрэл гэгээ хайрэнэрэлийг, баяр баясгаланг цаг үргэлж чи өөрөө өөрөөсөө цацруулж бай. Тэр мэт бай гэсэн үг. ... Хөдөлмөрч бай гэсэн үг. ... Бас даруу бай. Даруухан бай. Даруу байх бол. Бусдаас давуу чанар. Тийм хүн хүн бүрт хүрч ажиллаж чаддаг юм гэсэн үг. ...
Хүү минь. Охин минь. Энэ мэт бай. Мунхагийн шалтгааныг хаах хэрэгтэй. Энэ мэт хаах аваас хуран үйлдэгчид хаагдах болно. Тэр мэт. Зовлонгийн их цогцос тэр хамтдаа хаагдах болно.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Зовлонгоос хагацах үнэн. Зовлонгоос хагацах зам мөр үнэн гэсэн үг. ...
Болгоомжтой бай. Бодолтой бай. Бас ухаалаг бай гэсэн үг. ... Мунхаг мулгуу сэтгэл бодолд бүү итгэ. Түүнийг дарж барьж хорьж хааж яв гэсэн үг. ...
Өөрөөр хэлбэл.
Ус шиг бай гэсэн үг. ... Ус зөөлхөн байдаг. Ус урсдаг. Ус өндөр газарт үл тогтдог. Ус нам доор газар руу урсдаг. Үүнийг бодож яв гэсэн үг. ... Сав дөрвөлжин бол ус дөрвөлжин байдаг. Сав гонзгой болвол. Ус дагаад гонзгой болдог юм. Үүнийг санаж бай гэсэн үг. ... Товчлоод хэлбэл. Усанд унах сарны гэрэл тэр хоосон байдаг. Усыг шүүвч түүнийг эс олно гэсэн үг. ... Энэ адил бай. Зовлонгийн шалтгаан үгүй аваас. Зовлон гэж үгүй байдаг билээ гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.
Аливаа сайн мууд үл орших, үл хадгалах, үл тоох агуу их уужим дотор сэтгэлийг барьж яв гэсэн үг. ... Бусдын хэлэх үг, бие, сэтгэлээр үйлдэх нүглийг тэвчиж өнгөрөөх сэтгэлийн их тэнхээтэй бол... Харин чи бусдад чин үнэн сэтгэл бодлоо хамаа үгүй битгий их хэлж ярьж бай. Яагаад гэвэл. “Ам ихтийг ангайхад нь. Буян ихт булаана” гэдэг юм. Тийм учраас. Хүү минь. Чи зөвхөн ганцхан өөрөө өөртөө итгэ. Өөр юунд ч битгий итгэ гэсэн үг. ... Бусдаас чи ялгарч харагд. Үг хэлээрээ. Үйлдлээрээ ялгар. Сахилга дэг журам. Ухаан бодол. Ухамсараараа ялгар. Зориг тэвчээр, зорилгоороо ялгарч чад гэсэн үг. ... Зорилготой бай гэсэн үг. Бодож тооцсон. Зурж төлөвлөсөн зорилготой бол. Өөртөө ахадсан том зорилго өмнөө тавь. Тэгээд чи урагшаа алх гэсэн үг. ... Хүйтэн бороо, ширүүн салхи, халуун нар юуг ч битгий тоо. Бүү ажир. Алхаад бай. Зорьсон юмандаа би хүрнээ гээд л алхаад бай гэсэн үг. ... Эргэж битгий хар. Урагшаа хараад алх гэсэн үг. ... Тэгэж гэмээнэ. Миний хүү. Чи эцэг эх, хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхээ бахархал болж үлдэнэ. Тэгж гэмээнэ. Чи найз нөхөд, танил тал, бусад бүх хүмүүст харагдаж чадна гэсэн үг. ...
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Жич: “Хутагт Алтангэрэлт”. Энэ сударт. Зовлон, зовлонгийн шалтгаан түүнээс хэрхэн яаж салж хагацах зам мөрийг зааж сургасан байдаг. Ном номлолыг шүтэх ёс журмыг номлосон. Энэ мэт. Ном номлол ертөнцөд хэдүй удаан оршино. Ертөнцөд эрдэнэс эрдэм төдий удаан орших болно. ... Их судар “Дээд Алтангэрэлт” эл судар ном ертөнцөд үл орших аваас. Юмс бүгд тэр даруй үгүй болно хэмээн номлосон байдаг.