Хүний үнэ цэнэ
Америкийн Ерөнхийлөгч Джо Байдан, Оросын армийг шүүмжилсний учир хоригдож байгаад суллагдаж очсон сэтгүүлч бүсгүй Алсу Курмашёваг онгоцны буудал дээр угтахдаа, маргааш нь болох төрсөн өдөрт нь зориулж “Төрсөн өдрийн дуу” аялаж бяцхан охинд нь баяр хүрэгсэн аваасОросын Ерөнхийлөгч Владимир Пүтин Германд гудамжинд хүн буудаж алаад насан туршаа хоригдох ялтай шоронд сууж байсан Вадим Красиковыг онгоцны буудал дээр бусдаас нь онцгойлон тэвэрч авч байхыг даяар дэлхий харав даа. Энэхэн хоёр жишэл дүйцүүлэл гэхэд л Пүтиний дэглэмт өдгөөгийн Орос оронд чухам ямар хүн хамгийн их үнэд хүрч байгааг нутлана биш үү?!
(Тэнд,энд)
Саявтархан болж өнгөрсөн олон улсын хэмжээний нэгэн бузгай томоохон,хүн солилцооны цуурай чимээ хараахан намжаагүй байна. Пүтин арван зургаан хүн суллаж өгөөд оронд нь найман хүн авсан байна. Өгсөн нь авснаасаа хоёр дахин олоннь үнэн. Барууныхан ихээхэн хожсон нь ил харагдаж байх. Пүтин ингэж буух аргагүй учир байж дээ. Тэр тусмаа, тооноос илүү чанар гэж нэг юм байдаг даа. Хэ хэ хэ. Ер хүмүүн, дүйлгэн жишэж байж л юмны үнэн учрыг ухаж мэддэг хойно доо. Энд ч гэсэн энэ аргыг хэрэглэвэл зүгээр болов уу гэж бодож байна. Чухам гэвээс, Пүтиний өгсөн арван зургаан хүн нь ардчиллын төлөө, дайны эсрэг тэмцсэнийхээ төлөө Оросын шоронд орсон улс төрч, сэтгүүлч, хүний эрх хамгаалагч, зураач...гээдбүгд өндөр боловсролтой, нийгмийн нэрд гарсан зүтгэлтэн байх ахул авч байгаа найм нь хөлсний алуурчин, эдийн засгийн луйварчин, санхүүгийн заллин мэхлэгч, хайкар хулгайч, бүтэлгүйтэж баригдсан тагнуулч... гэх мэт цөмөөрөө эрүүгийн ялтан (Оросоор: Угловники) байна.
Америкийн Ерөнхийлөгч Джо Байдан, Оросын армийг шүүмжилсний учир хоригдож байгаад суллагдаж очсон сэтгүүлч бүсгүй Алсу Курмашёваг онгоцны буудал дээр угтахдаа, маргааш нь болох төрсөн өдөрт нь зориулж “Төрсөн өдрийн дуу” аялаж бяцхан охинд нь баяр хүрэгсэн аваасОросын Ерөнхийлөгч Владимир Пүтин Германд гудамжинд хүн буудаж алаад насан туршаа хоригдох ялтай шоронд сууж байсан Вадим Красиковыг онгоцны буудал дээр бусдаас нь онцгойлон тэвэрч авч байхыг даяар дэлхий харав даа. Энэхэн хоёр жишэл дүйцүүлэл гэхэд л Пүтиний дэглэмт өдгөөгийн Орос оронд чухам ямар хүн хамгийн их үнэд хүрч байгааг нутлана биш үү?!
Ялдар гэвээс,энэ Красиковыг Германы албаныхан Оросын Холбооны Аюулгүйн Албаны ажилтан, Оросын удирдлагын даалгавараар хүн амины хэрэг үйлдсэн гэж үзэж байсан ахул Орос “Үгүй” гэж зүтгэж байсан гэнэ. Гэтэл тэрнийг Холбооны Аюулгүйн Албаны ажилтан гэж Орос сая хүлээн зөвшөөрөв бололтой. Вадим Красиков дээрээс буусандаалгавараар хүн алсан нь үнэн бол тэр гадаадад байх ньхэн нэгэнд эсвэл хэсэг бүлэгт аюултай байж мэдэх. Олон жил шоронд суугаад ирэхээр,толгойд нь юу эс орж ирэхийг хэн байг гэх вэ. Ял баагаа хөнгөлөх гэж наймаацахыгбодоод, чухам хэний тушаал заавраар хүн алснаа хэлчихвэл яана?Энэ Красиковчинь Германд хүн алсан нь нотлогдож яллууснаас гадна урьд нь Оросдоо Юрий Козлов, Альберт Назаров гэдэг хоёр хүнийг алахад оролцсон гэж сэжиглэгдсэн мэдээ ч гарч байдаг. Пүтин орлогчоор нь ажиллаж байсан, Санкт-Петрбургийн амбан захирагч Оросын ардчиллын нэгэн томоохон зүтгэлтэн Анатолий Сабчакийн үхэлд Красиков холбоотойгэх нь ч бас байдаг л юм билээ. Хэрэв энэ үнэн бол Оросын засаг урьдын алуурчийг шинэ аллагад ашигласан байж магадгүй нь ээ. Юутай ч энэ этгээд Германд үйлдээд илэрсэн аллагаараа хөлсний алуурчин гэдэг мадаггүй ажээ. Ийм этгээд гадаад улсын шоронд байх нь хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэгт нэн аюултай нь мэдээж хэрэг байх аа.
Алуурчин Красиковыг аварснаас гарах ондоо нэгэн хонжоо ашиг Пүтинд байж болох мэт. Чухам юун гэхүл: Красиков шиг хэрэг үйлдэж явдаг, Оросын“Нууц албаныхан” нэртэй хөлснийхөнэнэ дэлхийн энд тэндгүй өч төчнөөнөөрөө шургалаастай байдаг гэж байгаа. Тэд нар эзэндээ найдах горьдлого нь нэмэгдэж, цустай(орос. мочить), цусгүй (орос. хапать) зүдэг зэвүүн хэргээ илүү зүрх зоригтой үйлдэн хийхэд нь хэрэг болно гэж тооцсон байж болох юм. Энэ ялдар нэгэн жишээ: Германд хоригдож байгаа Красиковаа сольж авахын тулд Пүтин дарга ийм нэгэн мэргэн арга сүвэгчилсэн гэх. Германы иргэн Рито Кригер гэгчийг Оросод ирэхэд нь барьж аваад элдэв хэрэг хийсэн гэж гүтгээд улмаар Лукашенко найздаа шилжүүлэн өгчихүй. Шилжүүлсэн учир нь гэхүл Белоруссь цаазаар хороох ялтай,Оросод байхгүй. Насан туршаа шоронд суух ялтай хөлсний алуурчинг сольж авахын тулд ихэд хүнд ялтан хэрэгтэй болж л дээ. Итгэлт нөхөр Лукашенко нь ч яах вэ дээ, дуулгавартайгаар уухайн тас мөнөөх хөөрхий герман эрд алан хятах, хорлон сүйтгэх, тагнан турших, Белоруссь улсад 516 долларынхохирол учруулэх энээ тэрээ ...өөр юү юү ч гэсэн юм бэ, худал хэрэг тулган гүтгээд цаазаар хороох ялаар шийтгэчихжээ. Чингэж үнэт нөхөр Красиковаа сольж авах дайний “үнэтэй бараа”-тай болжихуй. Вадим Красиковын солионы үнэн учир энэ. Пүтин солионы нөөцөө ингэж бүрдүүлдэг байх нь ээ. Өдгөө цагт дэлхийн энд тэндгүй Оросын тагнуул туршуул,өдөөн хатгагч,хорлон сүйтгэгчид илэрч баригдаж буй болохоор мөнөөх нөөц бүрдүүлэх үйлдэл улам газар авах аюултай болж тун ч магадгүй л юм даа. Америк, Англи,Герман, Канад гэх мэт улс иргэдээ болж өгвөл Оросод очихгүй байхыг уриалаад байдгийн чанад учир энэ биз ээ.
Пүтин сая суллуулж авсан найман гайхлаа хөхүүлэн шагнаж, алба хэргэм олгож ч магадгүй. Оросын төрийн захиалгаарих Британид хүн хордуулж алсан нь илэрсэн алуурчин этгээд Андрей Луговой гэгч аль намын ч гэлээ суудал дээр бүр Оросын Төрийн Думд очоод суучихсан ханхалзаж байдаг даа.
Насан туршаа шоронд суух ялтай хөлсний алуурчийг суллаж явууллаа гэж Германы сэтгүүлчид Канцляр Олаф Шольцоо шүүмжлэлээр ёстой бөмбөгдөж өгч байгаа гэнэ. Германы засгийн газар хариуд нь, иргэнээ амьд мэнд авахын төлөө аргагүйн эрхэнд ийм үйлдэл хийлээ. Хүний минь амь бидэнд юунаас ч илүү үнэтэй гэж тайлбарлаж буй ажээ. Засаг нь ард түмнээсээ хараат байдаг ардчилсан улсад ийм амаргүй шйд гаргах тохиолдол гардаг байх нь. Хэрэв, сольж авахгүй байж байгаад дагуул дарагуйлагч Лукашенко нь Пүтиндээ тал засах гэж бядуучлахдаа гүтгүүлсэн хөөрхий Рито Кригерийг буудаад алчихсан бол Германы ард түмэн засгийн газраа тэр дор нь огцоруулах нь гарцаагүй байсан биз ээ.
Олонхи зарим нь Оросын шоронд амиа алдаж тун ч магадгүй асан гэм эрүүгүй арван зургаан хүн суллагдсанд тэдний үр сад, анд нөхөд зүй ёсоор баяр хөөр болж байх зуурПүтиний шоронд амиа алдсан Алексей Навальныйн бэлбэсэн эхнэр Юлия Навальнаяд л даанч хицүү байгаа байх даа, хөөрхий бүсгүй. Учир юун гэвээс, Америк тэргүүтэй барууны улсууд эхнээсээ л, Алексей Навальныйг энэ солилцоонд заавал оруулна. Эс тэгвэл солилцоо хийхгүй хэмээн чанга тулгаж асан нь сая илэрчихүй. Тийн учир,Пүтин “Өшт дайсан Навальный”-г яасан ч суллахгүйн тулд тэрнийг алсан гэж Оросын хийгээд гадаадын шинжээчид дүгнэж байна. Тэд Пүтинг өш хонзондоо дотроосоо шатах шахам явдаг нэн өөдгүй хүн гэхдээ зарим нь, Пүтин өөртэйгөө тэрсэлдэгчдийн дотроос өндөр гоолиг нуруутай, царайлаг ганган эрчүүлийг бүр ч үзэж чаддаггүй хорсож занадаг гээд Пүтинийг ил бад,хурц хатуу шүүмжлэн эсэргүүцэж байгаад аллагад өртөж амь үрэгдсэн физигч эрдэмтэн,шинэ цагийн Оросын улс төрийн том зүтгэлтэн Борис Немцов, саяхь Алексей Навальный нарыг жишээ болгон дурдаж буй нь харин үнэн эсэхийг бүү мэд ээ...Даяар дэлхийн нэгэн том гүрний удирдагч ийм өш өвөрлөж,хонзон хормойлож,зүдэг зэвүүн,өөдгүй мууг үйлдэн хийж явмааргүй л санагдах юм даа. Нэр нүүр, ёс төр, нуруу төлөв,мөс чанар, сэтгэл зүрх, хүмүүнлэг зуршил заншил мэтс хүмүүний эрхэм чанар Пүтин нарт биш гэхэд Орос орон гэдэг улс гэрт нь, орос түмэн гэдэг хүмүүн олонд нь эрхбиш баймаар л юм даа?! Гэтэл, зүв зүгээр байсан хөрш улс руугаа лавтайяа дөрвөн буман цэргийн хүчээр дайрч ороод улсыг нь улс биш болгоно,хүмүүн зоныг ь үндэстэн биш болгоно(Денацфикация),газар нутгийг нь булааж авна гэж улайм цайм зарлаж түрэмгий дайны түймэр тавиад хүн зоныг нь хөгшин залуу,хүүхэд нялхас, эмс бүсгүйчүүл ялгалгүй үй түмээр нь хядаж, хот сууринг нь үйлдвэр завод, театр музей, сургууль цэцэрлэгтэй нь үнсэн товрог болгон хөнөөж байгаа зандалчин этгээдийг жаран гайман хувийн саналаараа дахин сонгож толгой дээрээ сандайлуулж байгаа "Оросын ард түмэн" гэгчээс хүмүүн ёсоор тийн горьдох нь чухам л мөнөөх "Хуурай сайр дээр гөлөм тосох"-ын үлгэр болъюу?!
Ай хөөрхий, Их зохиолч, орос түмний оюун санааны мэргэн эцэг Лев Толстойн: Оросын эх оронч үзэл байсан цагт дайн дажин тасрахгүй,ард олон гай гамшгийг нь амссаар л байх болно доо, мөн л Оросын их сэтгэгч философич, зохиолч Александр Герцений: эр оронч үзэл гэдэг тэмбүү Орос орныг минь нөмөрч байна хэмээсэн үгс өдгөө ч огоот үжирч хуучраагүй, үнэний дэнс болж байгааг үзэж байнам бус уу, бид?!
Энэхэн ялдар дуртгаваас, солилцоо болонгуут,тэр өдөр нь Америкийн Дэд Ерөнхийлөгч Камала Харрис Юлия Навальнаятай утсаар ярьсан нь том гүрний улс төрийн бодлогын эе засал гэхээсээ, саяхь хөөрхийнэлэг зүрхэн дахь “Тэр минь амьд байсан бол ингээд л хүрээд ирэх байж шүү дээ” гэх гашуун энэлэнгнь хагаслах гэсэн өр нэмгэн бүсгүй хүмүүний уяхан сэтгэлийн бүлээн зөөлөн элгээмж анам.
Иймэрхүү учир начиртай, үр дагавартай, яриа шуугиантай нэгэн солилцоо болоод өнгөрөв дөө.
Зохиолч Л.Пүрэвдорж