Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Хулгайч
Ямар ч л байсан чийдэнгийн шил 2 төгрөг байсан үе шиг санагдах юм. Би тэр үед урт цагааны хажуугийн шар дэлгүүр дотор явж байв. Надад нэг хүү чийдэнгийн шил зарах гээд би өлмөн зэлмэн хүүгийн майжгий гутал, томдсон куртка түүний цаанаас цухуйх хиртэй хүзүү, халтар гар хуруу, гуйж аргадсан нүдийг хараад ихэд өрөвдөж, онц хэрэгцээгүй байсан ч яахав дээ хэзээд хэрэглэхээс хойш нэгийг авдаг ч юм бил үү гээд мөнгөө гаргах гэтэл алга. Түрийвчээ хулгайд алджээ. Би эхлээд үнэмшсэнгүй Хүү цааш эргээд явлаа.
Сандарч тэвдсэн би дэлгүүрээс бушуухан гарах гэтэл энгийн л нэг залуу ойролцоо насны бололтой эмэгтэй хүний хуучивтар дээл өмссөн нэгний гараас зуурчихсан нөгөө гартаа миний түрийвчийг барьчихсан энэ таны түрийвчийг авчихлаа гээд зогсож байна. Ашгүй хулгайчийг цагдаа барьчихаж гэж бодох зуур нөгөө залуу энгэрийн халаас наасаа улаан хавтастай үнэмлэх гаргаад миний нүдэнд тулгаж үзүүлчихээд бушуухан далд хийв. Үнэмлэх дээр цээж зургаа наасан мөртлөө тролейбусаны кондуктор гэсэн үнэмлэх байна. Би учрыг гадарлаж эхэллээ хулгайчийг алдчихгүйн тулд улаан хавтастай үнэмлэх үзүүлж айлгах арга хэргэлж гэдгийг ойлгов. Тэгээд кондуктор залуу хулгайч залууг дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж тушаах юм боллоо.
Хулгайч залуу гуйж байна аа. Саяхан гарсан л гэнэ. Төрөл садангүй гэнэ, орох оронгүй гэнэ, өмсөх хувцасгүй гэнэ, өлсөж ядарч яваа гэнэ . Хамгийн гол нь одоо дахиж орвол давтан болно, шууд ачигдана гэлээ. Кондуктор залуу надруу асуусан харцаар харав. Би ч бас санаа зовж одоо хулгайчийн гуйлтыг зөвшөөрсний тэмдэг болгож толгойгоо үл ялиг дохилоо доо.
Тэгтэл кондуктор залуу хулгайч залууг дахиад хулгай хийгээд үзээрэй чи гээд тас хийтэл алгадаад авав. Хулгайч залуу эргэж хараад баярлалаа хөгшөөн гээд гар барих гэтэл зайл чи гээд араас нь өшиглөөд явуулчихав. Тэрхэн зуур балмагдсан би зодуулаад цааш гүйж байгаа хулгайчид бас санаа зовоод араас нь дуудаж нөгөө гитлер хүүд ямаа гэдэг шиг гурван төгрөг өгөх гэтэл кондуктор залуу та энэ муу хулгайчийг өрөвдөөд хэрэггүй битгий өг эд нар чинь шал худлаа түрүүчийн хүү таны анхаарлыг татаж саяын хулгайч таны түрийвчийг хулгайлж байгаа юм. Эд нар чинь бүгд холбоотой гэж тайлбарлав. Намайг дуудахад хулгайч эргэж ирэх нь байтугай эргэж харсан ч үгүй хар хурдаараа алга болов.
Ийнхүү амьдралын бодит үнэнтэй нүүр тулсан би ядарсан зүдэрснийг өрөвдөх сэтгэлдээ эргэлзэж сэтгэл нэг л хоосроод явчихлаа.
Гэвчиг энэ цаг үед бас ийм үнэ цэнэтэй залуу байдаг гэдэгт түрийвчээ олсоноос илүү гайхаж бахадсан би баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож залууд 10 төгрөгөө өгөх гэлээ. Гэтэл ичиж улайсан залуу үгүй эгчээ би авахгүй гээд гүйн одов. Хүний сэтгэлийн өмнө мөнгө барьж зогссондоо би ч ичив.
Гэнэт сэхээ ороод хартал нэг нэг чийдэнгийн шил барьчихсан халтар хүүхдүүд намайг тойроод зогсчихсон байлаа. Болсон явдалд самгардсан би авахгүй авахгүй гэж уцаарлааад хаалгаруу зүгэлтэл миний өрөвдөж байсан халтар хүү араас харамч аа харамч аа гэж хашгирсаар үлдэлээ.
Тиймдээ хэдийгээр би түрийвчээ олсон боловч хулгайч нарт үнэт зүйлээ алджээ. Бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлээс минь, бусдад итгэх итгэлээс хулгайлсан байв.
Тэр явдлаас хойш олон жил өнгөрчээ. Надад тусалсан тэр л мундаг хүү, нөгөө хулгайч залуу, хулгайч хүүхдүүд хаана яваа бол. Эр өсч эсгий сунадаг гэдэг дээ өдийд тэд улс төрч, тамирчин, бизнесмен гээд алдартай хүмүүс болсон ч юм бил үү.
Харин нөгөө надад тусалсан мундаг залуугийн маань үнэт чанар байгаа болов уу яагаа бол арай бас хулгайлагдаагүй байгаа даа.
Г.БАТЖАРГАЛ
батлав
Зочин
Эрдэнэсувд
Мандхай
Zochin
Зочин
bold
Davaa Dav
baagii baagii
Зочин
Зочин
Bolortuya
Choiyonmaa
Оюун