ХӨГЖИМ БА МҮРАКАМИ

Японы орчин цагийн нэрт зохиолч Мүраками Харүкиг хөгжимтэй гүн холбоотой зохиолчдын нэгээр зүй ёсоор нэрлэж болно. Дуу хөгжим түүний зөвхөн зохиол бүтээлд өгүүлэгддэг төдий юм биш, ерөөс амьдралынх нь нэгэн хэсэг билээ.

Мүраками Харүкигийн зохиолуудад сонгодог хөгжим чухал байр эзэлдэг бөгөөд дүрүүд нь ихэвчлэн сонгодог хөгжим сонсдог. Зарим бүтээлүүдэд нь дурдагддаг сонгодог хөгжмүүдийг жагсаавал:

1. Норвегийн ой (Norwegian Wood)

  • Иоханн Себастиан Бах – The Well-Tempered Clavier
  • Людвиг ван Бетховен – Piano Sonata No. 8      "Pathétique"
  • Моцарт – Sinfonia Concertante in E-flat Major,      K. 364

2. Эрэг дээрх Кафка (Kafka on the Shore)

  • Фредерик Шопен – Ballade No. 1 in G minor, Op.      23
  • Шуберт – Piano Sonata in D Major, D. 850
  • Бетховен – Archduke Trio, Op. 97

3. 1Q84

  • Яначек – Sinfonietta (Энэ хөгжим нь гол дүр      Аомамэгийн амьдралтай салшгүй холбоотой)
  • Бах – Goldberg Variations

4. Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд (Colorless Tsukuru Tazaki and His Years of Pilgrimage)

  • Ференц Лист – Le mal du pays (энэ хөгжим нь гол      дүр Цүкүрүгийн дурсамжтай салшгүй холбоотой)

5. Hard-Boiled Wonderland and the End of the World

  • Шуберт – Piano Sonata in B-flat Major, D. 960


Мүраками Харүкиг хөгжимтэй холбоотойг илтгэх 5 факт: 

  1. Жазз клуб ажиллуулж байсан: Токиод Peter Cat нэртэй жазз клуб 1974 онд эхнэрийн хамт нээж, 1981 он хүртэл ажиллуулжээ. Энэ нь түүний хөгжмийн мэдрэмжид маш гүн нөлөөлсөн гэдэг.
  2. Хөгжмийн нарийн мэдрэмжтэй нэгэн: Зохиолуудад нь зөвхөн хөгжмийн нэрс дурдагдаад өнгөрөхгүй, хөгжим хэрхэн сонсогдож, дүрүүдийн сэтгэл санаанд яаж нөлөөлж буйг нарийн дүрсэлсэн байдаг. Сонгодог хөгжим, жазз, рок зэрэг олон төрлийн хөгжмийн урсгал ном, уран бүтээлүүдэд нь гардаг.
  3. Хөгжмийг тэрээр бүтээл туурвихдаа ашигладаг: Мүраками өөрөө "Би хөгжим шиг бүтээл бичихийг хүсдэг" гэж хэлсэн байдаг. Түүний зохиолууд нь уншигчдад хэмнэллэг мэдрэмж төрүүлдэг нь үүнтэй холбоотой биз ээ.
  4. Хөгжмийн талаар ном бичсэн: Сонгодог, жазз, рок хөгжмийн талаар бичсэн хэд хэдэн номтой:
    1. "Absolutely on Music" – Алдарт удирдаач Сэйжи Озава-тай хөгжмийн талаар ярилцсан ном.
    2. "Portrait in Jazz" – Жазз хөгжмийн тухай ном.
  5. Түүний зохиолууд хөгжимчдөд бүтээлч санаа өгдөг: Олон хөгжимчин Мүракамигийн номоос сэдэвлэн тоглолт хийж, хөгжмийн жагсаалт гаргасан байдаг. Жишээ нь, "1Q84" зохиолын нөлөөгөөр нэлээд хүн Чехийн хөгжмийн зохиолч Яначек-ийн Sinfonietta-г сонирхож сонсжээ.

Энэ удаад түүний зохиолуудад гардаг сонгодог хөгжмүүдээс тусгайлан сонгож Монгол Улсын Филармони 2025 оны 2-р сарын 11-12-нд Симфони оркестр толилуулах гэж байна. Уг симфони оркестрт “1Q84” цуврал романы Janacek, Leos – Sinfonietta, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романы Franz Liszt - Hungarian rhapsody №. 2 inС-sharp minor, “Торгон цэргийн хороон даргын аллага” романы Wolfgang Amadeus Mozart – Figaro aria from Don Giovanni, Ludwig van Beethoven - The Symphony No. 7 in A major, Op. 92, IPoco sostenuto – Vivace зэрэг сонгодог бүтээлүүд энэ үдшүүдэд эгшиглэнэ.