Хойд Солонгосын их бууны сумны хэмжээ, чанарын талаар Oрос цэргүүд гомдоллож байна.

Эх сурвалж:https://en.defence-ua.com/analysis/


БНАСАУ-аас Орост нийлүүлсэн сумыг түүвэрчлэн шалгахад Хойд Солонгосын үйлдвэрүүдэд хулгай нүүрлэсэн байх гэмээр зүйл буюу сумны гол бүрэлдэхүүн хар тугалгатай утас дутагдсан нь мэдэгдэхүйц ноцтой асуудал гарчээ.

Украин дахь Оросын байлдаж буй цэргийн хүчнийхэн сүүлийн үед Хойд Солонгосоос хүлээж авсан их бууны сумны тоо хэмжээ, чанарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Xарвах суурь төхөөрөмж ч үгүй яаралтай нийлүүлсэн их бууны сум дайны талбарт тархсаар байна гэж фронтоос Оросын их буучид мэдээлэв.

Чанарын доголдлыг шалгасан Оросын цэргүүд Телеграм хуудсандаа Хойд Солонгосын 152-mm хэмжээ бүхий NDT-3 их бууны сумны гол орцын оронд нэр нь үл мэдэгдэх нунтаг хийсэн талаар нийтэлснийг Гүржийн блогчин The Dead District-ээр дамжуулж нийтэд цацав. 


Ижил тэмдэглэгээтэй их бумны сумнаас 5-ыг нь санамсаргүй түүвэрлэн шалгаж үзтэл 5 сум нь бүгд өөр төрлийн дарь (нунтаг)-тай, өөр өөр жинтэй байсныг олж тогтоожээ. Зарим сум бол зэсгүй байсан. Хар тугалгатай утас нь хөдөлгөгч тууз бүхий бүрхүүлийг олон удаа ашигласны улмаас торхны доторх зэсийн хуримтлалыг багасгах зориулалттай утас юм. Түүнчлэн зарим бүрхүүлүүдийн хувьд герметик таг нээгдсэн болохыг ул мөрөөр нь тогтоосон. 

Ердөө санамсаргүй байдлаар сонгосон таваас ийм зүйл ажиглагдсан гэдэг нь их бууны системд гажуудал байгааг мэдэж болох ба практикт энэ нь маш их сөрөг үр дагавар авчирдаг.

Тогтворгүй их бууны сумны туулах зам нь галын нарийвчлалыг нь бууруулж, ердийн ажлыг гүйцэтгэхэд илүү их сум зарцуулахад хүргэдэг. 

Зардал их гарах тусам цаг ч их зарцуулагдаж нэг байранд удаан байрлах тохиолдолд Оросын их бууны анги Украины сөрөг довтолгоонд өртөх эрсдэлтэй тулгарна. 

Түүнээс гадна их хэмжээний сумны хэрэглээ нь бууны элэгдлийг хурдасгаж, нарийвчлалыг бууруулж, сумны хэрэглээг улам нэмэгдүүлнэ.

Цэнэгэнд хар тугалга утас байхгүй байгаа нь хонгионы элэгдлийг улам нэмэгдүүлнэ. Үүний цаад шалтгаан нь төлөвлөгөөт эдийн засагтай бүх улс орнуудад тохиолддог хулгайтай холбоотой, тухайлбал Хойд Солонгосын ажилчид ашиг хонжоо олохын тулд үйлдвэрээс чадах бүхнээ хулгайлдаг. 

БНАСАУ-ын суманд янз бүрийн нунтаг хэрэглэж байгаа нь тус улсын гаднаас өөрийгөө тусгаарласан байдалтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь эцсийн бүтээгдэхүүний чанарт тусгагдсан нунтаг үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиудыг өөр зүйлээр орлуулж тэр нь хаягдал болоход хүргэж байна.

 Дахин хэлэхэд Хойд Солонгосын төлөвлөгөөт эдийн засаг нь чанарын хяналтаас илүү тоо хэмжээг чухалчилж байгаа нь эдгээр "төлөвлөсөн бүтэлгүйдэл" рүү хөтөлж байна. 

БНАСАУ-ын чанарын доголдолтой их бууны сум нь Украины хүчинд аюултай хэвээр байгаа хэдий ч хэдэн сая ширхэг их бууны сум нь бүгд доголдолтой болохыг түүврийн аргаар дамжуулан олж мэдсэн нь үнэхээр том ололт гэж хэлж болно. Зөвхөн таван их бууны сумыг шалгахад маш их асуудалтай болохыг олж тогтоосон ба хатуу шаардлагыг тавилгүй үйлдвэрлэдэг харвах суурь,тэслэгч зэргийг шалгавал юү болох бол. 

Оросууд үүнийг шалгах гэж оролдвол бүр илүү сонирхолтой зүйл гарч ирэх байх.

2023.12.09